sonin.mn

"Tour de Langkawi 2022" мэргэжлийн дугуйн олон өдрийн тэмцээн  найман хоног үргэлжилж өчигдөр дүнгээ гаргалаа.

Энэ нь мэргэжлийн "A" зэрэглэлийн тэмцээн бөгөөд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц 35 орны 117 тамирчинтай хүч сорин өрсөлдөж, 1100 км замыг 25:56'32" секундэд туулан есдүгээр байрт орж, Ази тивийн шилдэг дугуйчны цагаан цамц өмсөв. Мөн уулын шилдэг дугуйчнаар хоёрдугаар байр эзэлж, нийлбэр дүнгээр шилдэг аравт багтаж чадлаа.  Энэ нь Монголын дугуйн спортын түүхэнд анх удаагаа үзүүлж байгаа амжилт юм.