sonin.mn
Египетийн Каир хотод буудлага спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн ДАШТ энэ өдрүүдэд ид болж байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн стандарт гар бууны 25 метрийн дасгалд Монголын гурван тамирчин медалийн тавцанд гарсан бөгөөд Ц.Мөнхзул алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. 
 
Түүнтэй мөр зэрэгцэн цэц сорьсон Т.Баярцэцэг мөнгө, Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртлээ.
 
Буудлага спортын ДАШТ-ий түүхэнд монгол тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг нэг дор хүртэж байгаагүй билээ. Түүхэн амжилт. Ц.Мөнхзулын хувьд өчигдөр холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.'