“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа Жүдо бөхийн ОУХМ, “Алдар” спорт хорооны тамирчин Э.Ариунболдыг урилаа. Тэрбээр Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 60 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн юм.
-Та анхны ДАШТ-дээ оролцож мөнгөн медаль хүртлээ. Шагналын тавцанд зогсох мэдрэмж ямар байв?
-Медаль авсандаа итгэхгүй инээд хүрээд байсан. Тухайн үед энэ мэдрэмжээ багийхандаа хошноор хэлж байлаа. Энэ медаль миний 13 жилийн хөдөлмөрийн үр шим учраас үгээр илэрхийлэмгүй сайхан мөч байсан.
-Алтан медалийн төлөө барилдахаар гарахад дасгалжуулагч Х.Болдбаатар танд ямар зөвлөгөө өгсөн бэ?
-Дасгалжуулагч маань барьцандаа түрүүлж хүр, аль болох эхлээд барьц алдахгүйгээр гарыг нь биеэсээ салгахыг хичээ гэж зөвлөсөн. Харин сэтгэлзүйн хувьд чаддаг зүйлээ хийх гэж байна гээд өөртөө итгэлтэй барилдаарай гэж захисан.
-Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Японы Н.Такатод та ялагдсан. Энэ бөхийг ялах боломж байсан уу. Мэдээж дахиад олон таарах байх. Тэр үед ямар арга техник ашиглая гэж төлөвлөж байна?
-Ялах боломж байсан. Гэхдээ туршлага, мэдрэмж жаахан дутлаа. Илүү хичээж, бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой юм байна гэдгийг энэ ялагдал надад ойлгуулсан. Дараагийн тэмцээнд дахин таарвал алдаагаа давтахгүйг хичээнэ. Миний хувьд цолтой нь биш биетэй нь барилдана гэсэн зарчмыг баримталдаг. Надад өрсөлдөгч бөхөөсөө дутах зүйл байхгүй. Адилхан эд эрхтэн, дархан мэхтэй. Тиймээс цаашид илүү хичээж барилдана.
-Энэ удаагийн ДАШТ-д хамгийн хэцүү, хүч барсан өрсөлдөгч тань хэн байв?
-Бүгд л улсаа төлөөлж ирсэн шилдэг тамирчид учир муу өрсөлдөгч гэж байхгүй. Учраа таарсан тамирчин бүхэн л хүч, бяр, арга ухаан шаардаж байлаа.
-Таны барилдаж буй 60 кг-ийн жинд одоогоор ямар бөх чансаагаараа тэргүүлж байгаа вэ?
-Манай жинг өнгөрсөн олимпод мөнгөн медаль авсан Тайваны Ян Юу Вэй тэргүүлж байгаа. Харин би тав дээр бичигдэж байна.
-Дэвжээнд гарахдаа сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Янз бүрийн зүйл бодож өөрийгөө хайрцаглахгүй байхыг хичээдэг. Барилдах нь миний чаддаг зүйл гэж өөртөө хэлж, сэтгэлзүйгээ хурцалдаг. Өөрийнхөө дуртай, хүссэн зүйлээ хийж байгаа болохоор дэвжээн дээр гараад чөлөөтэй байх нь чухал.
-Тамирчин байхын хамгийн жаргалтай мөч медалийн тавцанд зогсох л байх даа?
-Мэдээж тамирчин болсных амжилт гаргахыг хүснэ. Хөлс хүч бүх зүйлээ зориулсан энэ спортоор бахархах, омогших үе нь медалийн тавцанд зогсож, төрийн дууллаа эгшиглүүлэх мөч юм даа.
-Их спортод судалгаа хамгийн чухал. Та өрсөлдөгч бөхөө хэр судалдаг вэ?
-Жүдогийн спортод судалгаа мэргэжлийн түвшинд хөгжсөн. Тухайлбал, спортын албан ёсны сайтаас өрсөлдөгч тамирчны нэрийг бичээд хайхад бүх барилдаан, амжилт нь гараад ирдэг. Тиймээс өрсөлдөгчөө судлах бүрэн боломжтой болсон. Энэ удаагийн ДАШТ-ний судалгааг манай баг сайн хийсэн. Өдөр бүр бэлтгэл хангагч нартайгаа нэг тамирчныг сонгоод барилдааны бүх бичлэгийг нь үздэг байсан. Энэ нь бидэнд үр дүнгээ ч өгсөн.
-Спортод амжилт гаргахад зорилго их чухал. Ойрын ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна?
-Цаашдаа гаргасан амжилтаа бататгаж, ахиулахыг хүсэж байна. Мөн илүү хичээж олимпын аварга болно. Тамирчин хүнд урам авдаг зүйлийн нэг нь шагнал байдаг. Гаргасан амжилтыг минь үнэлсэн Засгийн газар, Биеийн тамир спортийн улсын хороонд баярлаж байна. Мөн амжилт бүрийн минь ард тусалж дэмждэг хүмүүстээ талархаж явдгаа илэрхийлье.
Б.Нямсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Чи олимпийн аврага болоод яах юм ! Төсвийн мөнгөнөөс сар бүр хэдэн цаас тоншихийн тулд уу ! Чиний болон бусдын олимпийн аваргууд нь монголын ядарсан ард түмэнд ямар ч хэрэггүй зүйл ! Зөвхөн өөрсдөд чинь хэрэгтэй байх !
ямар ч хэрэггүй
Мэдрэл минь амаа тат
hamgiin gol ni dyy mini Olimpiin abraga bolj bolno,hamgiin gol ni dotood setgeleen eeriigee yalj syr!!!tegsen chagt ALT abna.ta nart neg l yzel baih saardlagatai ter ni eeriigee yalah suu.hyntei temzej baih daa,an gerees alibaa bysad temzeldeh yhaan baidag,enyynd erdee l eeriigee herhen beldsen tehnik yhaan beltgel saardlagatain gadna dotood setgeliin medremj dotooddoo herhen nydeer harj setgeleer oirtoj baina?ter chaasaa yabna?....ta nar lam naraar lekch ynsyyllllaa.....setgeliin gyn yhaanii talaar ehleed medeeleltei bol?.....tegsen chagt emne ni byasal hiij syr!!!tegj chadbal neg zyil deer togtoj syrna.///////
Өдрийн мэнд, би хорт хавдраас хэрхэн эдгэрсэн тухайгаа дэлхий дахинд хэлэхээр ирлээ, би Окос эмчтэй уулзах хүртлээ сайн ургамлын эмч байдаг гэдэгт хэзээ ч итгэдэггүй, би ХАВДАРТАЙ 3 жил шаналж байгаа ч одоо эрх чөлөөтэй. Эмнэлгийн бүх шинжилгээ намайг эдгэрсэн гэдгийг баталж, өнөөдөр аз жаргалтай байна, Доктор Окос шиг ямар ч өвчнийг анагааж чадах хүн байхад яагаад хүлээж, зовж шаналах вэ? ХДХВ/ ДОХ, ХАВДАР/ Элэгний А, В, Герпес астма,, Чихрийн шижингийн 1, 2, БЭЛГИЙН ХАМРАГДАХ ӨВЧИН, НҮЦСЭН БАЙДАЛ, ЦАРВАЛТ Чимээгүй үхэх хэрэггүй, түүнтэй холбоо барихад л хангалттай. okosherbalhome@gmail.com та түүний +2348115799318 whatsap дугаараар холбогдож болно. okosherbalhome@gmail.com
Энэ Олимпын аврага болоод Монголд нэг пенни авчрахгүй,харин насаараа татвар төлөгчдийн их мөнгийг цуслана.