sonin.mn
"Туухай" өргөлтийн ДАШ тэмцээн БНЭУ-ын Нийслэл Шинэ Дели хотноо 2022 оны 10 дугаар сарын 27-31-ний хооронд зохион байгуулагдаж дэлхийн 18 орны 250 гаруй тамирчид оролцож байна.
    Уг тэмцээнд манай улсаас Дэд ахлагч Энхбаатарын Буджав 68 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцож 2022 оны Дэлхийн аварга боллоо.
 
    Дэд ахлагч Э.Буджав Үндэсний Батлан хамгаалахын их Сургуулийн  Ерөнхий цэргийн ангид 2017-2018 онд суралцаж байгаад ОХУ-ын Кострома хотод Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академид 3 дахь жилдээ суралцаж байна.
  
    Тэрээр 2018 онд Зэвсэгт хүчний "Туухай" өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр хос хүрэл медаль, мөн тэмцээнээс 2021 онд хоёр хос мөнгөн медаль хүртэж байжээ.
    Дэд ахлагч Э.Буджав нь ОХУ-д суралцаж байх хугацаандаа туухай өргөлтийн спортоор тууштай хичээллэсний үр дүнд олон амжилтын эзэн болсон аж.
     Тухайлбал, тэрээр 2022 онд "Туухай" өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 68 кг-ийн жинд хос мөнгөн медаль, Олон улсын " Цагаан шөнө" тэмцээнээс алтан медалийг хүртэж байсан аж.