sonin.mn
 Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдаж байгаа Туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч, дэд ахлагч Э.Буджав өчигдөр 68 килограммын жинд түлхэлттэй өргөлтөөр тэргүүлж, аваргалсан бол өнөөдөр тэр бас огцом өргөлтөөр  аваргаа дахин баталж, алтан медалийн эзэн боллоо. 
    68 килограммын огцом өргөлтийн төрөлд дэлхийн 20 гаруй тамирчин оролцсоноос хүрэл медалийг БНЭУ-ын тамирчин, мөнгөн медалийг ОХУ-ын тамирчин, алтан медалийг Монгол Улсын тамирчин ийнхүү хүртсэн баярт мэдээ ирлээ. Спортын дэд мастер, дэд ахлагч Э.Буджавын энэхүү амжилт Монгол Улсын спортын түүхэнд анхдагч болж байгаа бөгөөд тэрээр ирэх сарын  04-ний өдөр эх орондоо ирнэ. 
    Дэлхийн хошой аварга, дэд ахлагч өнөөдөр үдээс хойш эх орныхоо төрийн дууллыг дахин эгшиглүүлж, алтан медалиа гардан авах юм байна.
                                                               Ахмад Д.БОЛОР