ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хороооны хүндэтгэлийн танхимд өнөөдөр бүжгийн спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon dance” хамтлагийн баг тамирчдад батламж гардуулж, шагнал гардуулах ёслол болов.
Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр О.Оюунбат, Жуух тэмдгээр Н.Мөнхбаяр нарыг шагнасныг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан гардууллаа. Энэ үеэр “Moon dance” хамтлагийн дасгалжуулагч О.Саранхүү “ДАШТ-ий мөнгөн медаль бол бидний олон жилийн зорилго, мөрөөдөл байсан.
Монголын залуус ямар их авьяастай, Монголын соёл, урлаг болон ондоошлыг бүжгийнхээ дэглэлтээр дэлхий нийтэд харуулахыг хичээлээ. Энэ өндөр амжилтанд хүрэхэд бүжигчдийн маань гэр бүл, төр засгийн дэмжлэг туслалцаа их байлаа” хэмээн хэлэв. “Moon dance” хамтлаг нь ХБНГУ-ын Брауншвейг хотод болсон бүжгийн спортын латин болон стандарт төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ. Монголын бүжгийн спортын “Moon dance” хамтлаг ДАШТ-д нийт найман удаа оролцсон бөгөөд мөнгөн медаль хүртсэн нь оргил амжилт юм.
Сэтгэгдэл0
Хеерхий дее, хелдуу байцаан толгойтойгоо мэддэг болов уу. Монголд чадвартай инженер, технологууд хэрэгтэй. Тэгж байж л бид ендийне дее.
Нэг муу хэнд ч хэрэггүй будагтай цаас л өгөх юм даа.Ичмээр
Сайхан залуучууд бн.гэхдээ толгойдоо эрдэм боловсрол л их хийх хэрэгтэй бн даа. Бүжиг наадам цэнгээн яах вэ хоби болгож болох юм ном сур бас дахин сур залуусаа ойсооооооон
Mongolchyyd ene menhed hegjih bolno,enyynd byjig ch heregtei,ta nariin heleed baigaa tehnik tehnologi orood irsen bas abyastai injeneryyd syralzaj baina,yynees iluugeer yalgah geed baiggaa yum be?...byjigiin zaluus iin hedelmeriig yneleech?ted bas l sat satandaa ajillaj chadaj baigaa baihgyi yu?.....malgain yozoor mini........
энэ дэлхий аваргын тэмцээнд нь хэдэн улс, хэдэн бүжигчин оролцсон юм бэ? ерөөсөө тодорхой мэдээлэл өгөхгүй бхын? Германы бүжигчид голдуу харагдахын? сонин юмаа?
ДАШТ-ийг зохион байгуулах хорооноос нь эд нарт мөнгө өгөөгүй л дээ, тэгээд өлөн царайлаад улсаас шагнал авах гээд чичрээд бгаа юм бна.
Тийм шүү толгойдоо ном хий хүүхдүүдээ. Энэ наргиан яахав
Цэнгээнт бүжиг бол цонхигор царайтай садистуудын бараг өөрийн өмч мэт үздэг төрөл зүйл юм. Тэдний дээрэнгүй үзлийн хана хэрмийг цөмлөж ялалт байгуулсан гайхамшигт охид хөвгүүддээ баяр хүргэж амжилттаа дахин дахин бататгахыг хүсч ерөөе. Бүх атаач жөтөөч хүн хогнууд бүгд үйлийн үрээ эдлэх болтугай.