sonin.mn
Олон улсын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх хороонд ажиллах таван эмэгтэйн нэгээр Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг томилжээ. Түүнийг жүдогийн салбарт танигдаж, жүдогийн холбооны эмэгтэйчүүдийн оролцоог 18 хувьд хүргэсэн гэж IJF онцоллоо.
 
Х.Эрдэнэт-Од 2008 оны Бээжингийн олимпод оролцсоныхоо дараагаар жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан билээ.
 
Тэрбээр IJF-ийн гүйцэтгэх хорооны төлөөлөгч болсныхоо дараах ярилцлагдаа "Монголын эмэгтэй баг олимпын медальгүй байсан. Д.Сумъяа 2016 онд Рио-де- Жанейрогийн олимпоос 57 кг-д мөнгөн медаль хүртсэн. Би тэр олимпод Д.Сумъяаг дасгалжуулж байсан. Тиймээс тухайн үед түүний дасгалжуулагч болсондоо их баярлаж, бахархдаr Түүнээс хойш энэ спортоо орхилгүй дасгалжуулагчаар ажиллалаа" гэжээ.
 
 
Д. Дарамбазар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин