sonin.mn
Турк улсын нийслэл Анталия хотод 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 6-ны өдрүүдэд болов. Тэмцээнд Монгол улсаас 30 тамирчин өрсөлдөж, 32 (16 алт, найман мөнгө, найман хүрэл) медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ. 
Тус тэмцээнд өндөр амжилт байгуулсан баг тамирчдын төлөөллийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзаж, Жуух бичиг гардуулав.
 
Энэ арга хэмжээний үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан “ДАШТ-д өндөр зохион байгуулалттай оролцож, бахдам амжилт гаргасан баг татмирчдад талархал илэрхийлье. Цаашдын тэмцээн уралдаандаа энэ амжилтаа бататгаарай хэмээн ерөөж, эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье” гэв.
 
 Д.Жаргалсайхан дарга тэмцээний хөвгүүдийн найм хүртэлх насны ангилалд оролцсон Д.Ангараг, охидын 14-16 насны ангилалд оролцсон Н.Лхагвадолгор нарт Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр урамшууллаа. Д.Ангараг нь ДАШТ-ий блиц, рапид төрөлд алт, үндсэн төрөлд хүрэл медаль хүртсэн бол Н.Лхагвадолгор үндсэн болон рапид, блиц төрөлд аваргалсан юм.