sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Абу Даби хотноо болж буй ДАШТ-ий мастерс ангиллын хөх бүсний 69 кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Б.Бундхорол алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.
Мөн мастерс ангиллын хөх бүсний М3 -120 кг жинд барилдсан Дорнод аймгийн Дорнод маршаащл жюү жицү академийн тамирчин Ё.Батбаяр хүрэл медаль хүртлээ.
 
“World Pro JiuJitsu Championship 2022” тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо үргэлжилж байгаа бөгөөд ДАШТ, World festival-д Монгол Улсын өсвөр үеийн баг тамирчид амжилттай оролцлоо.
 
Тодруулбал, ДАШТ-ээс 5 алт, 7 мөнгө, 4 хүрэл медаль, Дэлхийн наадмаас 10 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм.
Энэхүү “World Pro JiuJitsu Championship 2022” тэмцээнд Монгол улсаас 134 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Энэ өдрүүдэд ДАШТ-ий мастерс ангиллын тэмцээн болж байгаа юм.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг