Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд болон шигшээ багийн тамирчдыг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж, хэсгээсээ шалгарсанд баяр хүргэж, амжилт хүсэв.
Монголын сагсан бөмбөгийн холбоо, шигшээ багийн тамирчид цаашид дэлхийд нэр алдраа дуурсгаж, сагсан бөмбөгийн хорхойтнууд, үзэгч түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монголын сагсан бөмбөгийн холбоо 2022-2023 оны Үндэсний дээд лигийн тэмцээний аваргын цомыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгохоор төлөвлөснөө танилцууллаа.
Ерөнхийлөгч өнгөрсөн гуравдугаар сард Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүлээн авч уулзахдаа талцал хуваагдлаа хойш тавьж, энэ спортын хөгжлийн төлөө нэгдэж, хамтран зүтгэхийг уриалсан юм.
Энэ дагуу найман жил тусдаа үйл ажиллагаа явуулж байсан холбоод нэгдсэн хурлаа хийн дүрмээ баталж, шинэ Ерөнхийлөгчөө сонгосон. Нэгдэж нийлбэл амжилтад хүрч болдгийг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн харуулсан гэдгийг Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд хэллээ.
Монгол Улсын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд Гуам, Хонконг, Сингапурын багтай нэг хэсэгт ороод байгаа юм.
Сэтгэгдэл0
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө биеийн тамир, спортоор тогтмол хичээллэдэг, спортлог хүн учраас бүх төрөл, чиглэлийн тамирчдыг дэмжиж, ойлгож ирсэн, талцаж хуваагдахыг хүлээн зөвшөөрдөггүй байдал нь тэднийг амжилт олоход нь тулах цэг, тулгуур болж өгч байна. Эрхэм Танд баярлалаа.
Сагсуу толгой сагсан бөмбөгдөх дуртай юу?
Энэ онд манай сагсныхан маш өндөр амжилтууд гаргаж ард түмнээ баярлуулж байна даа Амжилт.
Сагсан бөмбөгийн багууд маань нэгдэж, хүчээ нэгтэгснээр улсынхаа нэрийг өндөрт өргөж сайхан амжилтууд гаргаж байна. Баяр хүргье.
Тосгоны Орос Буриадууыд социализмд Монголчуудыг угаас нэгдэх чадваргүй нүүдэлчид учраас багийн спортод хэзээ ч амжилт гаргахгүй гэж тархи угаадаг байсан.
Хоёр холбоо нэгдсэн сагсчид ч нэгдсэн эв нэгдэл спортод чухал, нэгдсэний хүчинд амжилт гаргалаа, баяр хүргэе.
Ккк.Буриадууд хүртэл биднийг нэгдэх чадваргүй гэж социализмд шоолдог байсан.Ёо ёо хавтгай нүүртэй царай муутай Буриадуудад хүртэл Монголчууд дарлуулж доромжлуултлаа доорд орчихсон байсан.
Өөрсдөө арчаагүй байхаар дорд үзнэ шдээ.