КАНБЕРРА. /BBC/. Австралийн нээлттэй тэмцээнд оролцох тамирчид “COVID-19”-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй болж байгаагаас гадна халдвар авсан байсан ч тэмцээндээ оролцох боломжтой болжээ.
“Энэ цаг мөчид бид олон нийтийн дунд мөрдөж буй журмыг дагах хүсэлтэй байна” гэж тэмцээнийг зохион байгуулах холбооны дарга Крейг Тайли мэдэгдсэн байна. Мөн бие нь тавгүйрхсэн тохиолдолд гэртээ байх хэрэгтэйг, эмнэлгийн ажилтнууд тамирчдыг нэг бүрчлэн хянаж ажиглана гэдгийг тамирчид, ажилтнууддаа тодорхой мэдэгдсэн гэж нэмж хэлжээ.
Өнгөрсөн онд тэмцээнд оролцогчид өдөр тутам шинжилгээ өгч, хариугаа эерэг гарсан тохиолдолд тусгаарлагдахаас гадна тэдэнд вакцинд хамрагдсан байх шаардлагатай байсан юм. Үүнтэй холбоотойгоор есөн удаагийн аварга Новак Жокович “COVID-19”-ийн вакцинжуулалтын статусынхаа улмаас тус тэмцээнд оролцож чадаагүй билээ. Талбайн теннисний дөрвөн Их дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 16-29-ний өдрүүдэд болно.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)