ЭР-РИЯД. /AFP/. "Аль-Наср", "Аль-Хиляль", "Пари Сен-Жермен" хөл бөмбөгийн клубүүдийн тоглогчдоос бүрдсэн багуудын хооронд болох тэмцээний тасалбар Эр-Риядад болсон дуудлага худалдаагаар 2.6 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагчдын мэдээлснээр, уг тасалбарыг худалдан авагч нь Саудын Арабын үл хөдлөх хөрөнгийн магнат Мушреф аль-Гамди гэнэ. Тэмцээний тасалбарыг үнэ хаялцуулсан буяны дуудлага худалдаа лхагва гарагт болсон бөгөөд Саудын Арабын Хааны шүүхийн зөвлөх Турки аль-Шейх эхлүүлжээ.
Тасалбарт хэд хэдэн давуу эрх багтсаны нэг нь хувцас солих өрөөнд тоглогчидтой зургаа авахуулах боломж юм. Ням гарагт болох уг тэмцээнд “Алтан бөмбөг” шагналын олон удаагийн эзэн, "Пари Сен-Жермен" клубийн довтлогч, Аргентиний хөлбөмбөгчин Лионель Месси, 12 дугаар сарын 31-нд "Аль-Наср" клубийн тоглогч болсон Португалийн Криштиану Роналду нар оролцох юм. Тоглолт Эр-Рияд хот дахь Фахд хааны цэнгэлдэх хүрээлэнд болно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Тэмээ Рональда ямаа Мёсси хоёр тэнэг арабуудын мөнгийг шуудайлж эхэлж байгаа юм ! Бусад амьтад нь атаархаж байгаа да !
Чи ч унэн тэнэг хар мал юм даа Бас бадарч тахар гэчихжээ Дурак чинь Чи бол
ene hoyor toglogch bol delhiin helbemegiin jinhene oduud yum,ted l togloltiig gereltyylej yzegchidiig yyhailuuldag yum daa,ali ali ni honsoortoi toglogchid hel bembeg bol ergelttei bembeg sigee hyrdtai ychir ene ni ter ni geh yum baihgyi sport yum,teheer toglolt bolj baigaa ni sportod dyrlagchidiig yzyyleh haryylah yum yzyylej baigaa sinj baih aa.....