sonin.mn

Ийм нэг явдпын тухай ийм нэг хуучийг спортын нэрт сэтгүүлч Р.Чулуун гавъяат хөөрдөг юм. 1980 оны наадмаар хоёр бөх өвдөг шороодолгүй босоо үлдсэн аж. Нэг нь бол тодорхой. Тэр жипийн наадмаар түрүүлсэн Д.Цэрэнтогтох аварга.    

Харин нөгөө “босоо” нь залуу бөх Одвогийн Балжинням. Хоёр давчихаад байсан түүний нэрийг гурвын даваа шувтартал дуудсангүй гэнэ. Гайхаш нь тасраад хөлийн цэцэд хандаа юм биз, залуу бөх.

Тэгэхнээ будилуу хөлийн цэц хоёрын даваанд унасан нөхрийг давсан гэж бүртгээд, түүнийг нь гурвын даваанд өндөр цолтой бөх амапж барилдаад давчихсан байх нь тэр. Үйл явдап ийн болоод өнгөрсөн тул яах ч арга байсангүй. Балжаа наадмаас хасагдаж хоёр давсан босоо үлдсэн гэж байгаа...

Ер Балжинням гэдэг нэр улирагч зууны далаад оны сүүлчээс сонсогдож эхэлсэн байдаг. Тэр нэр эзнээ барилдаанаас барилдаан, тэмцээнээс тэмцээнд улам чангарч унах нь цөөрч, тунах, давах нь элбэгшиж буйг тунхаглан олон олон хүний сэтгэлд ойртон дотноссоор байв.

Наян оны улсын наадмаар хоёр даваад “босоо" үлдэж наян нэгэн уяачдын наадмаар алдарт Хорлоогийн Баянмөнх аваргыг хаяж мөнөөх нэр наян дөрвөн оны дэлгэр дүүрэн наадмаар эзэнтэйгээ хамт Төв цэнгэлдэхийн хоймор тушаа өнгө алаглан намирах дарцаг тугийг тавантаа тойрсноор улсын цолтнуудын эгнээ нэгэн хүчтэнээр нэмэгджээ.

Монгол хүн, монгол бөхийн намтар монгол уул устайгаа салшгүй мөнхийн холбоотой. Харзтай гэмээнэ түүний сүлдэн тахилгат уул бөлгөө. Энэ л уулын дэвсэг бэлд тэр бэлтгэлээ базааж , хурд, хүчийг хуримтлуулан авдаг байв. Сүлдэн уулынхаа бэлээс өгсөн гүйсээр оройд нь гарахсан гэж боддог байв.

Тэгвэл аварга болно гэж санадаг байв. Хүчит аварга болохын тулд ихэд чармайн хичээж, өдөр бүр бие сэтгэлээ хөглөн хөглөн хөлмөрлөдөг байв.

1989 оны төгсгөлд юм. Монгол бөх дэлхийн аваргын мөнгөн медалийг жүдогийн төрлөөр эх орондоо анх авчирсан нь Увс аймгийн Наранбулаг сумын харъяат , өдгөөгийн ардын багш, гавъяат тамирчин О.Балжинням аварга.

Хорин есөн настай Балжаа тэр жил улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн тойргийн барилдаанаар монгол газрын булан тохой бүрээс сорчлогдож    цугларсан
шигшмэл 32 хүчтэнээс 29 давж хоёрдугаар байр эзлэн заан цол хүртэж, Ардын хувьсгалын 68 жилийн ойн баяр наадмаар найм даван түрүү булаалдаж, Югославын Белиград хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах жүдогийн тэмцээний 95 кг-д зодоглохдоо Кубын Солгадо, Аргентины Жарге, Германы Й.Гейслер, Чехийн И.Сосна нарыг ялж Гүржийн К.Куртанйзад хантай буюу шүүгчийн саналаар ялагдан үзүүрлэж, холхи газраас , солонгот алсаас амжилт алдрыг өвөртлөн ирсэн түүхтэй.

Товчхондоо улсын аваргаар , наадмаар, дэлхийн аваргаар дотоод гадаадад гурвантаа үзүүрлэж шүү дээ.

БАЛЖАА АВАРГА БАС самбоор дэлхийн цомын аваргын алтан медалийг 1985 онд Испанийн Мадридаас Монголдоо анх авчирсан.

БАЛЖАА АВАРГА БАС, сонирхогчдийн сумогийн дэлхийн аваргын хүрэл медалийг 1992 онд Японы Токиогоос анх удаа Монголд авчирсан.

БАЛЖАА АВАРГА БАС, жүдогоор дэлхийн ахмадын аваргын алтан медалийг 2007 онд Бразилийн Сан-Паулугаас Монголдоо анх авчирсан.

Хаяанд наадам ирчихсэн цаг. Хундан шаргал нэг үүрээр Балжаа аварга цэцгээр биеэ хучсан Харзтайнхаа оройд гүйж гарав. Оргилоос алсыг харав. Тэнгэрийн цулаар амьсгалав.

Оргилын тарнич торгон салхиар аравнайлуулсан эр бие тэр жилээ \1991 он\ улсынхаа наадмын тэр жилийн наадмын дэвжээнд ес давж түрүүлэн жинхэнээсээ босоо үлдэв.

Алдараа дуурсгав. Арслан дараа нь аварга болов. Хотол түмэн хошууранхан хүрээлж бахархал хүндэтгэлийнхээ сэнтийд залав...

Ард олон цэцгийн хуар шиг асч бадмарсан монгол наадмын дэвжээнд Балжааг дор хаяж гурваас доошгүй түрүүлэх хүчтэй байсан гэлцэх нь бий. Үнэндээ тэр 1988-1998 оны хооронд бусдаасаа тасархай байв.

Даанч Б.Бат-Эрдэнэ аваргын агуу их хаанчлалд дарагдан анзаарагдаагүй өнгөрсөн болохоос биш. Чухам тэр он жилүүдэд ямар барилдаан болно, Балжаа аварга тэргүүн байр булаалдаастай. Баагий аварга барилдвал үзүүрлэдэг, эзгүйд нь түрүүлдэг тийм л байсныг бөхийн оноо данснаас харахад тов тодорхой.

Тунж үлдсээр байгаад
Туулын чулуу шиг мөлиичихсөн намаиг
Төв музейн үзмэр болгож
Түүхийн хичээлээр үзэх болоогүй юу...

Балжаагийн    тухай найрагч Ц.Чимэддорж ийн бичиж байв. Үнэндээ тэр “үзмэр” болтлоо тунадаг байв. Улсын наадмаар л гэхэд Б.Бат-Эрдэнэ аваргатай 1985 онд тав, 1986 онд зургаа, 1987 онд долоогийн даваанд жил дараалан тунж үлдэн хүч үзэж байв.

Онцлоход улсын их баяр наадмын дэвжээнд тунаж барилдсан тоогоороо Х.Баянмөнх аварга \24\ тэргүүлдэг бол Д.Сумъяабазар 16, Б.Бат-Эрдэнэ аварга, А.Сүхбат, О.Балжинням нар тус тус 15 удаа тунан барилдсанаараа удаалдаг.

Балжаагийн барилдаан цаанаа л даацтай. ёстой л аварга, аварга. Учраагаа золгооноос хагалж татах, зайлж мушгих, эс бөгөөс сэрвүүгээс дэнжигнүүлж байснаа   сэтгэлийн хаяа хөвсөлзтөл ганцхан дунгуйлдчихаад явчих нь бахдалтай. Шийдмэг бяр хүчийг гайхуулсан мэхүүдээрээ тэр олон учраагаа гомдоосон доо.

...Харзтайн сэрүүн оргилд Балжаа аварга зогсном. Алдрын оргилд саатнам. Өсөх, өөрийн үеийг эзэгнэх гэж яарсан хойч үе түүний замаар бэл өөд , оргил өөд өгсөж явнам. Дөхөж явнам. Монгол уул, монгол хүн, монгол бөхийн түүх ийн үргэлжилж, ийн зузаарнам. “Цас, бороо, нар, салхитай нөхөрлөн он жилүүдийг үдсээр”...л.

Ц.Галбадрах

Эх сурвалж: "Бөх" сонин