sonin.mn

Хүж дэлхийд хүн болж төрөөд хүүхэд балчраас хүндлүүлэх дуртай нэгэнд элбэг тохиох хувь тавилан биш ээ. Ер нь цөөхөн дөг.

Далаад оны эхээр Говь-Алтай аймагт АУДуС-ийн оюутан, онц сурлагатан Рэгжийбуугийн Давааням, 10 жилийн онц сурлагатан Цэрэнпунцагийн Батболд гэж хоёр банди аймаг даяар шагшигдаж байлаа. Хоёул бөх.

Давааням идэрчүүдийн алт, Батболд чөлөөт бөхийн мөнгөн медальтай. Алт, мөнгө нь улсын аваргынх. Оюутан нь орон нутагтаа олон хүний хүндлэл хүлээсэн Чандмань сумын малчин аавын хүү.

Сурагч нь аймгийн ҮЭ-ийн зөвлөлийн дарга, сэхээтний хүү. Ц.Батболд эдүгээ НҮБ-д ажилладаг төлөөлөгч... Холбооны инженер, шатрын мастер Довдон гэхээр Алтайгаас олон шилдэг шатарчид төрүүлсэн, шатрын сургуулийн ууган захирал гээд Аптайнхан андахгүй юм билээ.

Довдон үдийн цайнд ирэхдээ утасны аппарат авчирчээ. Үүнийг орой тусгай кабельд холбоно. Ажиллаж эхлэхээр аав ээж таних бүгдтэйгээ чөлөөтэй ярьж байгаарай... гээд явжээ. Аав хүү хоёрыг гарсны ард анагаахын оюутан, хамаатны охин орж ирэнгүүт “Ахынх утастай болоо юу. Багштайгаа яриатахъя...” гээд шүүрчээ. Багшаа манай анагаахад Давааням бид 2-оос өөр оюутан байдаггүй юм шиг.

Бүхнийг бид хоёрт даалгах юм гэх зэргээр ярихад инженерийн ээж Давааням гэж лут ХҮҮ дуулдах юм билээ. Түүнтэй эн зэрэгцэхийг бодоход манай Сүрэн сайн нэртэй юм байна. Гэхдээ бие тоож багштайгаа арай л эвгүй харьцаад байгаа юм биш биз гэж баярлах зовинохыг хослуулжээ.

Хүүгээ орой ирэнгүүт “Чи чинь энэ бандгараа өөр нэг юмтай залгана гээд байсан. Шууд ярьж болдог л юм байна шүү дээ. Манай Сүрэн багш нартайгаа баахан ярьчихаад гарна лээ” гэж хэлэв. Хүү нь элгээ тэврэн нулимсаа асгартал хэсэг зуур инээдзэ татаж чадсангүй. Хамаатны охин эгчдээ Даваанямтай эн зэрэгцэх нэр хүндтэй, мундаг оюутан болох гээд хөглөсөн тэр.

1975 онд тухайн цагийн ханшаар нэгдлийн ой тэмдэглэх Хөхморьт сум бэлтгэлээ хангаж байлаа. Хүн эмнэлгийн жолооч, эдүгээ шатрын спортын мастер Ч.Дамбий бид ажлаа амжуулаад буцахыг завдлаа. Хүн ам цөөтэй Алтайн төвийнхөн амраад эль хульхан. Буудлын намхан байшингийн арын гудмаар хэсэг хүүхэд шуугилдан гарч ирдэг юм. Даваанямыг таниад миний хөөрцөглөснийг хэлэх үү.

Хүнхэр зусланд амраад тэрэгнээс буугаад явцгааж таарчээ. Чи манай сумд очиж барилд гэвэл Жаргалсайхан ах нөгөөдөр намайг аваад Дэлгэрийн ойд очно гэсэн гэв. Жаргалсайханд би хэлнэ. Тайлбар тавилгүй суу гээд хөдөллөө. Замдаа дуулж, шүлэг найраг уншиж, алиа хошин яриагаар Дамбий биднийг хөгжөөсөөр сум хүрлээ.

Дамбий жолооч аймаг даяар алдартай Давааням хүү чинь аргагүй л тал талын авьяастай, гайхмаар хүү юм аа. Сураг дуулсан хүүг сумандаа ававд ирлээ. Уншиж, дуулахыг нь амжихгүй ч угалз ширсэн зодогтой барилдахыг нь хараарай гэж уулзсан бүгддээ ярьсан байж билээ.

Сум-нэгдпийн дарга Гончигсүрэн: Ирээдүйн том цолтой бөхөд итгэл хүлээлгэн урьж авчирсан учир буудалд байрлуул гэж орлогчдоо үүргэдлээ. Их наадам, шигшээд Шоовдойхүүг хаясан хэрнээ аймгийн наадмын түрүү бөх, а.а Жаргал, а.з Баяраа нарт уначихдаг юм. Олонх нь манай Пүрэв заанаас өндөр хүү юм аа гэлцэнэ. Нэг нутгийн Жаргалсайхан арслан Даваанямыг Баян-Өлгийн бүсэд явуулна. Цаадах чинь чөлөөтөд надаас хавьгүй илүү... гэж тохирлоо.

Жаргалсайхан, үеийнхэн, эр эмгүй эргэж хардаг царайлаг залуу. Даваанямд алдсан оноогоо нөхөхөөр ширвээд орхитол далаар унасан гээд шүгэл тас. Давааням идэрчүүдийн аваргад шалгарснаас спорт хорооныхон энэ жинд Жаргалсайханыг оруулах сонирхолтой. Зөвлөлдлөө.

Давааням өрсөлдөгчөө бүгдийг цэвэр, Жаргалсайхан оноогоор ялах ба хэн нэгэнд оноогоор хожигдоход Давааням 1-рт шалгарах тооцоо хийлээ. Чухамдаа аймагт дээгүүрт тооцогдох а.н Далхаа сэргийлэхийн Цэрэндорж Халиуны Арнаа гээд хорь хүрээгүй хүүд ахдахаар бөхчүүд байсан юм аа. Хөхморьтын Баахүү Жаргалсайханыг оноодоод их л хөөрцөглөж байж билээ. Анх труко өмссөн ажилчин залуу арсланг ялна гэж яаж санах.

Зун нь Жаргалсайхан Давааням хоёр Баянхонгорын Баянцагааны ойд зодогложээ. Яаж барилдав гэвэл Өвөө Жагай ах хоёр үдээс хойшоос үдшийн од түгтэл ноцолдоод хасагдлаа.

Жамбал зааныг жаахан амраатахъя гэхээр барьцаа тавьсан би байдаггүй ээ нартай тэнгэр ширтээд наадмын үзүүртэй ирлээ гэж хэлж байсан даа. Уран унших, уянга найраг бичих авьяастайг Та гадарлах байх л даа.

Бичээд байвал дурсамж дуусахгүй ээ. Бага балчирт нэр хүнд олох өдрийн одыг нүдээр харахтай ижил. Олсон нэг нь насан туршаа хадгалах бүр хэцүү гэлцэх. Энэ хоёр хүү өсөх дусам өндөр нэр хүндэд хүрч хадгалсан, хадгалсаар байна.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Бөх" сонин