sonin.mn

(Спортын ертөнцөд Батхаан нэрээр алдаршсан)
 

Оросын кикбоксер, дэлхийн мэргэжлийн тулааны олон удаа-гийн аварга, нийгэм улс төрийн зүтгэлтэн Бату Хасиков 1980 оны 6 сарын 28-нд Москвад төржээ. Бага, өсвөр насаа Халимаг улсад өнгөрөөж, Халимаг улсын Лагань хотод 11 настайгаасаа эхлэн кёку-шинкай каратэгээр хичээллэж эхэлсэн байна.

1977 онд Москвад шилжин ирж үргэлжлүүлэн хичээллэсээр 2000-2001 онд Кекушенкай, Сэйвакай каратэгийн олон тэмцээнд ялалт байгуулжээ.

Түүнчлэн бие хамгаалах урлагийн гардан тулаан, байлдааны самбо, жиу житсу, тай бокс зэрэг олон төрөлд хүчээ сорьсон гэдэг.

Харин 2005-2010 онд Кик-боксын контакттай төрлөөр дагнан хичээллэж ОХУ-ын аваргаар 3 удаа шалгарч улмаар Европын аварга болжээ. Мөн кикбоксын тэргүүлэх таван байгууллагын гурвынх нь аваргын бүсийг авчээ.

2007 оны 11 дүгээр сард Америкийй Харрис Норвудыг ялж 13КА-ийн аваргын титэм, 2009 оны 10 дугаар сард Португалийн Рикарду Фернандеш, 2010 оны 11 дүгээр сард Италийн Фабио Корелли-г ялж WKA-ийн титмийг авчээ.

2011 онд кикбоксын К-1 төрөлд алдарт Альберт Краус, 11 сард нь Майк Замбидесийг ялж W-ийн аварга, 2012 оны 5 дугаар сарыбн 4-нд Халимаг улсад болсон тулааны урлагийн фестивальд Голландын Уоррен Стевельменсонийг, 10 сарын 16-нд Ираны Мухаммөд Реза-Назарийг ялж К-1 терлийн 75 кг хүртэлх жингийн дзлхийн аварга болов.

Москва мужид болсон 11 дүгээр сарын 3-нд болсон тэмцээнд Голландын алдарт кикбоксёр Гаго Драгог нокаутаар ялжээ.

2014 оны 3 сарын 28-нд Москва хотын спортын “Лужники” ордонд Майк Замбидистэй тулалдаж гуравдугаар раундад хөмсгий нь сэт цохиж, 5 дугаар үед нь шүүгч нар санал нэгтэйгээр Бат-хаанд ялалтыг өгчээ.

Энэ тулааны өмнө Майк Зам-бидис Москвад 3 дугаар сарын 28-нд ярилцлага өгөхдөө: -би халимагийн сенатортай тулалдана. Энэ бол тулаан биш дайн гэж хэлж байв. Бату Хасиков ч мөн би энэ тулаанд ялбал зодог тайлна гэж мэдэгдсэн байлаа. Оросын спортын нэгэн хэвлэлд энэ тулааны тухай Замбидисийн карьер болон нүүрэнд нь Батхаан томоохон цэг тавилаа гэж бичжээ.

Бату Хасиковд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хурлаас энэ ялалтад нь баяр хүргэсэн байна. Тэрээр ОХУ-ын Дотоодын цэргийн удирдах газрын гардан тулааны аваргаар гурван удаа шалгарсан бөгөөд 2003-2008 онд цагдан ахлах дэслэгч цолтой ажиллаж байжээ.

2008 онд БНХУ-ын депутатаар сонгогдон залуучууд спорт хорооны гишүүн, 2012 оны11 дүгээр сараас 2014 оны 9 дүгээр сард ОХУ-ын Холбооны Зөвлөлд Халимаг улсын төлөөлөгч, шинжлэх ухаан боловсрол соёлын хорооны бүрэлдэхүүнд ажилпасан байна.

Эрүүл аж төрөх зорилго бүхий спортлог эх орны төлөө бүх оросын хөдөлгөөнийг Бату Хасиков удирдан манлайлж байна.

Мөн мэргэжлийн тулааны урлагийг хөгжүүлэх зорилтот “Fight Nights” компанийг үндэслэн байгуулагчийн нэг ажээ.

Тэрээр 2003 онд Москвагийн багшийн их сургуульд биеийн тамирын мэргэжлээр, 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн алба, Улс Ардын Аж Ахуйн Академид тус тус суралцан, Улс төрийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

Бату Хасиков нь Халимагийн Бүгд Найрамдах улсын Биеийн тамир, спортын гавъяат ажилтан, 2007, 2010, 2011, 2012, 2014 оны 75 хүртэлх жингийн таван төрлийн дэлхийн аварга, кикбоксын олон улсын хэмжээний мастер, ОХУ-ын. байлдааны самбо-ын мастер, кёкушенкай каратэгийн тэргүүн дантай, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн 20 жилийн ойн медаль болон бусад шагналтай.

Хэвлэлд бэлтгэсэн Г.Урам

Эх сурвалж: "Хөх толбо" сонин