Сурталчилгаа

Соёмбо

Улсын гарди Ц.Бямба-Отгонд Өвөрхангайчууд хүндэтгэл үзүүллээ

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их монголын хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар анги, “Нутгийн буян” группийн бөх, Монгол улсын Гарди Цэдэнсодномын Бямба-Отгон өнөөдөр нутагтаа ирлээ.

2023-07-18 12:13 15

Ц.Оюунчимэг: Ахлагчийн алба миний амьдралын хамгийн зөв сонголт

ҮБХИС-ийн Батлан хамгаалахын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалт, эрдэм шинжилгээний албаны сургалт, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн тэргүүн ахлагч Ц.Оюунчимэг энэ удаагийн зочны хойморт уригдлаа. Анхлан сонгосон мэргэжилдээ, амьдралаа холбосон ахлагчийн албандаа чин сэтгэлээ дэвсэж, туйлын үнэнчээр зүтгэж яваа энэ эрхэм бүсгүйтэй ажил, алба гэхээсээ илүүтэйгээр энгүүн яриа дэлгэж, дотоод ертөнцийнх нь мөн чанарыг бага ч атугай илэрхийлэхийг хүслээ. Гэвч түүний яриа аяндаа л ахлагчийн алба, түүний хэтийн хөгжил хувьслын тухай эрхгүй “халтираад” байх аж. Ажил мэргэжилдээ шунан дурлаж, бахархан омогшиж, хайрлан хүндэтгэж, тууштай тэмүүлж, хийж бүтээсэн, хэлж ярих үгтэй байхын бахархалтайг нотлох бус уу. Тэрээр өнөөдөр (2023.06.30) докторын диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан юм.

2023-07-07 13:56 3

Д.Цогзолмаа Чөлөөт Бөхийн ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Киргизстан Улсын Бишкек хотод зохион байгуулагдсан “U23” насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ Д.Цогзолмаа хүрэл медаль хүртлээ.

2023-06-28 15:00 1

Баруун бүсийн томилолт: Хандлагаас хөгжил рүү тэмүүлэх нь

Хуучирч гандсан XX зуун дуусгавар болж ардчилал гэгчийн буянаар шинэ зууны босгоос эхлээд өөрчлөлт шинэчлэлийн салхи үсрэнгүй дэвшил рүү хөтлөх мэтээр итгэж байсан цаг саяхан. Улс орныхоо байр байдлыг арай өөр өнцгөөс тоймлон дүгнэхэд цаг хугацаатай уралдан тэмцэлдсэн эдгээр он жилүүдэд бид урагшилсан уу, ухарсан уу гэдгийг тунгааж үл чадна.

2023-06-27 15:25 0

“Хааны эрэлд-2023”-ын эргэн тойронд...

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь 2003 онд анх АНУ болон Монгол Улсын хамтарсан хээрийн сургуулиар эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын статустай болж 20 дахь жилдээ ийнхүү зохион байгуулагдаж байна.

2023-06-27 08:05 3

М.Аюурзэд: Хань минь миний хамгийн шилдэг дэмжигч

Төгс төгөлдөр бие бялдар, эрүүл зөв амьдралын хэвшлийг бий болгох нь хувь хүнээс асар их тэвчээр, цаг зав, тэсвэр хатуужил, басхүү зардал мөнгө шаардагддагийг түүнтэй ярилцаж суусан цөөхөн хоромд би мэдэрлээ. Уншигч таныг тамирчин залуу М.Аюурзэдтэй танилцуулъя.

2023-06-22 07:37 0

С.Оюун: Онгод хөглөсөн Могодын цэнхэр нутаг минь миний шүтээн

“Тань руу нүүж явна” уран сайхны кино, “Үгүйлэн санана”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Эрхлэн жаргах чи бидэн хоёр” зэрэг хэдий нь ээ олны хүртээл болсон олон сайхан уран бүтээлээрээ үе үеийн үзэгч, сонсогч, уншигчдаа уйлуулж, дуулуулж, уярааж яваа Төрийн шагналт зохиолч, яруу найрагч С.Оюунтай ярилцлаа.

2023-06-21 15:46 6

Хагас зуун жилийн хамтын амьдрал алтан хурим

Хосын жаргалыг эдэлж, хамтын амьдралаа эхлээд хагас зууныг элээжээ. Уулын цас ханзарч, урины шувууд ирэхийг, зуны зугаа үргэлжилж, зураг шиг охид өсөхийг, найр хайр хөвөрч, намрын уулнаа бугын урамдахыг, өвлийн жавар хайрч, өнө мөнхөд амьдрахын утгыг ухаарч тэд хамтдаа бүхнийг туулсан. Уйлуулж, ухааруулсаар өтгөс буцахыг, уяруулж, нялхамсуулсаар ач зээгээ төрөхийг тэд хамтдаа туулсаар амьдралынхаа тавь гаруй жилийг хослон өнгөрөөжээ.

2023-06-21 15:37 3

Азийн аварга тамирчин гэр бүл

Саяхан болж өнгөрсөн Ази Номхон далайн орнуудын спортын хоёрдугаар их наадамд дэлхийн 71 орны 14 мянган тамирчин спортын 25 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. “Спорт бүх нийтийн төлөө” олимпын үзэл санааг түгээн дэлгэрүүлж, “өрсөлдөөн бус нөхөрлөл” гэсэн уриан дор таван жил тутамд зохион байгуулагддаг энэхүү Азийн спортын наадамд энэ жил манай улсаас 300 гаруй тамирчин амжилттай оролцлоо.

2023-06-21 15:32 0

Говийн бүсийн оюутан цэргүүд зэвсэгт хүчний 167 дугаар ангид...

Энэ жил Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу "Оюутан цэрэг" сургалтад хамрагдах залуусын тоог 1500 болгож нэмэгдүүлсэн ба үүний 425 суралцагч нь орон нутгийнх билээ.

2023-06-20 09:18 0

Ахлах байлдагч Б.Баттүшиг цэргийн албанаас их сургуулиа амжилттай дүүргэлээ

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, ахлах байлдагч Б.Баттүшиг өнөөдөр ШУТИС-ийн төгсөгчдийн баярт чөлөөгөөр оролцож, мэргэжлийнхээ дипломыг гардан авлаа.

2023-06-15 15:04 1

Хурдан морины салбар хороо хуралдлаа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо өнөөдөр хуралдлаа.

2023-06-15 12:01 1

Уран бүтээлийн их сургууль "Улаан од" минь

Аав, эжий хоёр минь хүүгээ цэрэгт үдээд намрын салхинд хямарч үлдсэнийг би зөнгөөрөө гадарлаж явлаа. Арван есхөн настай миний амьдрал яг энэ өдрөөс эхлэн өөрчлөгдөнө гэдгийг битүүхэн тааж ядан цаанаа нэг догдлолтой. Надад юу тохиолдох бол гэсэн хүлээлттэй. Зүрх минь тэр өдөр яаж цохилж байсныг 54 жилийн хойно тодхон санана. Цэрэгт очоод миний хувь тавилан үнэхээр өөрчлөгдсөн юм.

2023-06-14 09:39 4

Р.Ганхуяг: Амны бэлгээр алсдаа хүүгээ сайн явах нь гэсэн аав, ээжийн минь хүсэл биелсээр

Аавын маань тухайд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Санхүүгийн мэргэжилтэй, дээд боловсролтой тул ангидаа давхар нягтлан бодогчоор ажиллаж байсан гэнэ лээ. Бас болоогүй халагдсан даруйд нь ахлагчийн албанд улираасан гэж аав ярьсан. Түүнээс хойш ЗХЖШ-т хүний нөөц, санхүүгийн мэргэжилтнээр ажиллаж байгаад цэргийн албанаас чөлөөлөгдсөн байгаа юм. Тэгэхээр аав өөрөө цэрэг, армидаа их элэгтэй гэдэг нь тодорхой. Өөрөө ч хэлсэн. Амьдралын гачигдал, зарим хүндэтгэх шалтгааны улмаас цэргийн албанаас халагдсан болохоос биш цааш ажиллах сонирхол уг нь байсан гэдэг.

2023-06-13 14:32 1