Гадаа жавартай ч сэтгэлд нэг л тохитой. Хаалга онгойх тоолонд уур савсуулж, нүүрэндээ ялимгүй мишээл тодруулсаар ар араасаа цуван орж ирцгээх олон янзын царай төрхтэй тэд энэ өдрийн эзэд нь.
Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/75 дугаар тушаалаар “Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам” шинэчлэгдэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ-аас цэргийн мэргэжлийн зэргийн энгэрийн ялгах тэмдгийг хээрийн хувцасны зүүн энгэрт хатгамал байдлаар зүүдэг байхаар бэлтгэж 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс Зэвсэгт хүчний хэмжээнд мөрдлөг болгон ажиллахаар болжээ. Тэгвэл дараах асуудлаар ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын мэргэжилтэн дэд хурандаа А.Батсүхээс тодрууллаа.
Цас их хэмжээгээр орсны улмаас өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, сумдад Зэвсэгт хүчний алба хаагчид дэмжлэг үзүүлсээр байна.
Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч хумхаа өвчний улмаас таалал төгссөнтэй холбогдуулан Батлан хамгаалах яамнаас хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж мэдээлэл өглөө.
Энэ удаагийн “Хобби” буланд кино зураач Цагаанзагасын Түмэнхүүг онцолж байна.
Өнөөдөр нийгмийн сүлжээнд залуус сонирхол, ажил мэргэжил, хүсэл зорилгоороо нэгдэж ярилцах, мэдээллээ хуваалцах болсон билээ.
Түүхийн хүрд нар даллан эргэж, төгөлдөр орчлонд нэгэн он солигдлоо. Хүн бүр улиран одсон ондоо хийж бүтээснээ үнэлэн дүгнэж, алдаа оноогоо цэгнэн тунгааж, айлчлан золгох шинэ онд хэрхэх тухайд зорилго зорилтоо тодорхойлж буй эл цаг дор эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж, эх орныхоо баруун, зүүн хязгаарт алба хааж байгаа залуу офицер, ахлагчийн төлөөлөл болсон дараах цэргийн алба хаагчидтай утсаар холбогдон ижил асуултын хүрээнд ярилцаж, 2022 онд бүтээсэн түүхийг нь хуваалцлаа.
"Явлаа, ирлээ” булангийнхаа энэ удаагийн зочин хойморт Цэргийн төв эмнэлгийн Хүний нөөцийн офицер хошууч Н.Жавхлан, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Хими хамгаалалтын ротын тасгийн захирагч түрүүч А.Бат-Эрдэнэ нарыг урьж ярилцлаа. Хошууч Н.Жавхлангийн хувьд БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны Соёл хүмүүжлийн офицероор, түрүүч А.Бат-Эрдэнэ тогоочоор тус тус алба хаагаад эх орондоо ирсэн юм. Зочдын маань аль аль нь анх удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирснээрээ адил талтай.
Энэ онд Зэвсэгт хүчний өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг бүрэн хангаж, ажил үйлс, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлсан тэргүүний анги, салбар болон Зэвсэгт хүчний Жанжин штабын 2022 оны тэргүүний зохион байгуулалтын бүтцийн нэгж, алба хаагчдыг тодруулан, шагнаж урамшуулах ёслолын ажиллагааг 12 дугаар сарын 30-ны өдөр Офицеруудын ордонд зохион байгуулав.
ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн нийт бие бүрэлдэхүүний дунд спортын цогцолбор тэмцээнийг сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартсын төрлөөр энэ сарын 23-ны өдөр зохион байгуулж, дүнгээ гаргалаа.
Гучаад жилийн тэртээх, эдүгээ ЦДБЭЧ-ын Гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Дашдамдингийн Дорждэрэмийн тухай бичсэн хөрөг найрууллын эх ноорог хадгалагдсаар байдаг юм. Тус чуулга үүсэн байгуулагдсаныхаа 90 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.
Дараа жилийн наадмыг даанч хол байна даа гэж үдсэн нь саяхан. Даваа бүрдээ хуйрнан шуугиулж барилдсан, арслан, заан, аваргыг дараалан давж аатайхан, хийморьтойхон дэвсэн, улсын харцагаас улсын арслан хэмээх их цолыг эрдэж бярдаж хүртсэн нэгэн залуу хүчтэний амжилт, алдрын хүлээлт болон үлдсэн юм.
Энэ удаагийн дугаарт БЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Б.Эрдэнэчимэгийг урьж ярилцлаа.
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 болон 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны ээлж хүлээлцүүлж, эрх шилжүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 13-ны өдөр “Хубилай” баазад зохион байгууллаа.
Ардын хувьсгалын шуурган галын дундуур партизан цэргүүд “Шивээ Хиагт”, “Магнаг үсэгтэй туг”-ийг дуулж, жавхаажин зоригжиж явсан нь журамт цэргийн анхны дуу байгаад зогсохгүй Монголын цэргийн соёл урлагийн үндэс суурь болсон билээ.