Хүмүүний хорвоог хамгийн их сүйрэлд хөтөлсөн хоёр ноцтой алдааны нэг нь төрийн эрх баригчид хэт үндсэрхэх үзлээр олон нийтийг хөөрцөглүүлж дүүндээ донтох, нөгөө нь сэтгэл зүйн тэрхүү солиорол дээр дөрөөлөн улс орноо цэрэгжүүлэх, хүмүүнийг үй олноор нь устгах зүсэн бүрийн зэвсэг үйлдвэрлэж түүгээрээ бусад улс орныг түрэмхийлэн эзэлж, хүн амыг нь бөөнөөр нь устгах, эд баялгийг цөлмөх үйл ажиллагаа байв.
Дэлхий хоёрдугаар дайн хүн төрөлхтөнд маш их гарз учруулсан. Энэ дайныг Фашист Герман өдөөж, гарз хохирлын ихийг нь ЗХУ-ын ард түмэн үүрсэн.
Нэгэн баримт сөхөхөд: 1936-1937 онд ЗХУ-аас Монгол улсад суух Элчин Сайдын яамны зөвлөх байсан А.С.Скринко мэдүүлэхдээ, Монголд... Монголын Дотоод явдлын яаманд ажиллаж байсан ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссратын газрын зөвлөх, сургагч, мэргэжилтнүүд хэлмэгдүүлэлтийг удирдан, Лувсаншарав, Амар, Чойбалсан нараас зөвшөөрөл авч Монголын ДЯЯ-ны ажилтнуудын гараар үйлдүүлж байсан... гэжээ.
Тэрээр нэгэнтээ эхнэрийнхээ авч өгсөн шинэхэн ботинкийг мөрийтэй тоглож алдчихаад хөл нүцгэн харьсан тухай их л эд бах, эр зориг болгон ярьсан нь бий. Гутлаа тавиад мөрийтэй тоглох нь яахав эр зориг, эрх чөлөө юм байлгүй.
Тэр жил улсын циркид олон зуун зурхайчид төрийн зурхайч гэгдэх тангад зурхайч Ч.Тэрбишийг ТВ хэвлэл мэдээллийн өмнө үнэн зөвөө үзье гэж дуэльд дуудсан билээ.
1689 онд монголчууд Сибирийг Оросод алдаж, 1727 онд Эргүнэ голын зүүнээс баруун тийш Тагна Тувагийн Шавинайн даваа хүртэлх газар нутгийг алдаж, 1864 онд Тарвагатайн нурууг ойр орчмын гол нууртай нь алдаж, 1915 онд Алтайн хязгаарыг Хятадад, Тагна Тувагийн хязгаарыг Хаант Оросод дээрэмдүүлжээ.
Улс төрийн учир шалтгаанаар ЭМЯ-нд мэргэжилийн бус хүн сайдаар очиж түйвээдгийн нэг жишээг толилуулж байна.
Оросууд Нэрчүү гэрээний зарчмыг дараа дараагийн Манжуудтай хийх гэрээндээ хатуу баримталсан. Хиагтын, Буурын гэрээ зэрэгт Нэрчүүгийн гэрээ суурь нь болж байсан.
Богд хаан гэгч тоглоомын этгээдийн хийсэн олон ноцтой алдаа гамшгуудын нэг нь баруун Монголд хаанаас ирсэн хэн болох нь тодорхойгүй дээрэмчин цагаач дүрээ эсгэсэн хувилгаан ид шидтэн хэмээх Дамбийжаад асар их эрх мэдэл, цол хэргэм, асар их эд баялаг өгч мянга илүү өрхтэй хошуу нутгийг таслан өгсөн явдал юм.
Энд жил бүр нэг биш удаа амарч Дөргөн нуурыг эрхэм дээдэст сурталчилж байгаа хүн бол Ц.Элбэгдорж юм.
Улс дотор биш бүр улс дээр улс болсон УИХ, Засгийн газар Ерөнхийлөгчөөс ч том ер нь ямар учиртай нь мэдэгдэхгүй Ашигт Малтмал Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газар хаанахын ямар улсын байгууллага юм бэ?
Энэ алдарт хамтлагийн талаар миний бичих гэж юу байхав тайзан дээр анх тоглож байсныг нь оюун ухаан тархинд маань бичигдэж үлдсэнийг цаасан дээр буулгаж бичих санаатай.
Хаадын төрийн үед, эх орноосоо урвагчдыг бүү хэл, эзнээсээ урвасан хүмүүсийг цаазалдаг байсан. Гэтэл Монгол улсын тусгаар тогтнолыг хар хятадад эд мөнгө, зэрэг жинсээр бэлэглэсэн Бадамдорж Шанздавын хөргийг тахиж, шүтүүлэх гэж байгаа нь лав сайн ёрын бэлэг тэмдэг биш ээ.
"Хар" Сүрэнжав гэж хүн Х.Чойбалсанг нас барах хүртэл нэгдүгээр орлогч буюу БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн орлогч Даргаар ажиллаж байсан.
Олимпийн аварга Түвшинбаяр Булган аймгийнх гэж хүмүүс ойлгодог. Гэтэл 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Баянхонгор аймагт очиж манайх удмаараа Баянхонгорынх гэсэн утгатай ойгомжгүй мэдэгдэл хийсэн.