АНКАРА. /Anadolu/. Туркийн өмнөд хэсэгт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа амь алдсан хүний тоо 284 болж, 2323 хүн гэмтэж бэртжээ.
СИДНЕЙ. /TASS/. Австралийн Сидней хотод төвтэй Лоуи судалгааны хүрээлэн Ази тивд хамгийн нөлөө бүхий улс орнуудын жагсаалтаа өнөөдөр танилцуулжээ.
ЛОС-АНЖЕЛЕС. /CNN/. Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг Грэмми наадмын 65 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотноо амжилттай болж өнгөрлөө.
КАНБЕРРА. /NHK/. Энэ зун Австралид ойн түймэр дэгдэх эрсдэл нэмэгдээд байгаатай холбоотойгоор зэрлэг ан амьтдын амьдрах орчныг хамгаалах арга хэмжээнүүдийг авч байна.
КИЕВ. /DW/. Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковыг солихоор төлөвлөж байгаа тухай тус улсын парламентын нөлөө бүхий гишүүн ням гарагт мэдээлжээ.
АНКАРА. /RT/. Туркийн өмнөд нутгийн 1 сая гаруй хүн амтай Газиантал хотын ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээллээ.
ЛОС-АНЖЕЛЕС. /CNN/. Америкийн алдарт дуучин Бейонсе Грэммийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслолоос 32 дахь цомоо хүртсэнээр энэхүү наадмын түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчээр тодорлоо.
РОМ. /AP/. Ромын пап Францис ирэх онд Энэтхэгт айлчлахаар төлөвлөж байгаагаас гадна, 2023 оны сүүлчээр Монголд айлчлах боломжийг судалж байгаа тухайгаа ням гарагт мэдэгджээ. Энэ нь Ромын папын хувьд Монголд хийх анхны айлчлал болох юм.
НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Бямба гарагт АНУ-ын цэргийнхний буудан унагасан Хятадын агаарын бөмбөлгийн үлдэгдлийг цуглуулах ажиллагаа хэд хоног үргэлжилнэ гэж “The New York Times” сонин Пентагоны төлөөлөгчийн хэлснээс эш татан мэдээлжээ.
ДУБАЙ. /Al Arabiya/. Арабын болон Барууны зарим орон Афганистаны нийслэл хот дахь дипломт төлөөлөгчийн газраа хаахаар шийдсэн гэж “Al Arabiya” телевизийн суваг эх сурвалжуудаасаа эш татан мэдээлжээ.
ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотноо болж буй Грэммийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслолын үеэр Америкийн жүжигчин, продюсер Виола Дэвис Эмми, Грэмми, Оскар, Тони шагналыг хүртсэн 18 дахь эрхэм боллоо.
ОТТАВА. /CBC/. Канад улс Киевт амласан дөрвөн “Leopard 2” танкийн эхнийхийг бямба гарагт Украин руу илгээсэн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Анита Ананд мэдэгджээ.
НЬЮ-ЙОРК. /СNN/. АНУ-ын цэргийнхэн Хятадын агаарын бөмбөлгийг Атландын далай дээр “AIM-9X” пуужингаар харваж унагасан тухай "CNN" телевизийн суваг Пентагоны өндөр албан тушаалтны мэдэгдлээс эш татан мэдээлжээ.
ТОКИО. /NHK/. Токиогийн Их Сургуулийн Сансрын туяа судлалын хүрээлэнгийн эрдэмтэд “KAGRA” огторгуйн дурангаар Орчлон ертөнц дэх таталцлын долгионыг илрүүлэх оролдлогоо тавдугаар сараас үргэлжлүүлэхээр болсноо мэдэгджээ.
ВАШИНГТОН. /White House/. АНУ-ын эрх баригчид ОХУ, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцохдоо төрийн далбаа, дууллаа ашиглахыг хориглохыг дэмжиж байгаа бөгөөд эдгээр орны тамирчдыг төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрөх ёстой гэж үзэж байна. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мэдээлжээ.