НЬЮ-ЙОРК. /NBC/. Америкийн жүжигчин, дуучин Остин Батлер Элвис Преслигийн дүрээрээ "Алтан бөмбөрцөг" наадмын "Драм киноны шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналын эзэн боллоо.
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Хятад улсын газрын тосны эрэлтийн хэтийн төлөв сайжирсантай холбоотойгоор мягмар гарагт үнэ өсжээ.
РОМ. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нар батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцжээ.
ОКСФОРД. /Nature Sustainability/. Дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь хэт халалт, ган гачигт зэрэг нэрвэгдэнэ гэж Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд урьдчилан таамаглаж байна.
ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ тэргүүн Фатих Бирол нар Францын Парис хотноо даваа гарагт уулзжээ.
ВАШИНГТОН. /Politico/. АНУ-ын Худалдааны Комиссоос “Coca-Cola” болон “PepsiCo” компани дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ үнийн ялгавартай байдал үүсгэж байж болзошгүй гэж үзэн урьдчилсан шатны шалгалтыг эхлүүлсэн талаар "Politico" сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
ВАШИНГТОН. /CNBC/. Дэлхийн озоны давхарга 40 жилийн дотор нөхөгдөх төлөвтэй байгаа талаар НҮБ-ын дэмжлэг бүхий судлаачдын ажлын хэсэг даваа гарагт мэдэгдлээ.
КАНБЕРРА. /BBC/. Австралийн нээлттэй тэмцээнд оролцох тамирчид “COVID-19”-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй болж байгаагаас гадна халдвар авсан байсан ч тэмцээндээ оролцох боломжтой болжээ.
МОСКВА. /TASS/. Нарны идэвхжлийн хамгийн хүчтэй “Х” ангиллын дэлбэрэлт өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд бүртгэгдсэн талаар ОХУ-ын Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны Хэрэглээний геофизикийн хүрээлэн мэдээлжээ.
КИЕВ. /Xinhua/. Украины 2022 оны батлан хамгаалахын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 32.5 хувьтай тэнцсэн талаар тус улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов даваа гарагт мэдэгджээ.
ВАШИНГТОН. /The White House/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цаг агаарын хүнд нөхцөлийн улмаас Калифорни муж улсад онцгой байдал зарлав.
ТОКИО. /Kyodo/. Япон, АНУ дараагийн үеийн цөмийн реактор барих чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тохиролцоонд хүрчээ.
ТОКИО. /Kyodo/. Өнгөрсөн оны 12 дугаар сард Японы нийслэлийн бүсэд хэрэглээний суурь инфляц сүүлийн 40 жил, найман сарын дээд түвшинд хүрчээ.
ЖАКАРТА. /Reuters/. Индонезийн зүүн нутгийн Танимбар мужийн ойролцоо даваа гаргаас мягмар гарагт шилжих шөнө 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цунамийн түгшүүр зарласан ч далайн түвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй тул хожим нь цуцалжээ.
ЛОНДОН. /BBC/. Англид хуванцар хоолны хэрэгсэл, таваг, хоол зөөх тавиур зэрэг нэг удаагийн хэрэгслүүдийг хориглохоор болсныг тус улсын эрх баригчид нотолжээ. Шотланд, Уэльст хэдийнээ мөрдөж эхэлсэн ийм хоригийг Англид хэзээнээс хэрэгжүүлж эхлэх нь тодорхойгүй байна.