АСТАНА. /Kazinform/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 2023 оны хоёрдугаар сарын 28-нд Астанад анхны албан ёсны айлчлалаа хийнэ гэж Казахстаны Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдээлжээ.
МАДРИД. /Reuters/. Испанийн Ерөнхий сайд Педро Санчез Украины нийслэл Киев хотод пүрэв гарагт айлчлах үеэрээ тус улсад нийлүүлэх “Leopard 2A4” танкны тоог 10-т хүргэж нэмэгдүүлж магадгүй гэж мэдэгджээ.
БЕНГАЛУРУ. /Kyodo/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Сангийн сайд нар Украинд энэ онд үзүүлэх эдийн засгийн тусламжаа 39 тэрбум ам.долларт хүргэн нэмэгдүүлж, ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ тавих хэрэгтэй гэдэгт пүрэв гарагт санал нэгджээ.
НҮБ. /kommersant/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ барууны орнуудын өргөн барьсан Оросын эсрэг тогтоолыг баталжээ. “Украинд иж бүрэн, шударга, бат бөх энх тайван тогтоохын үндэс болсон Байгууллагын Дүрмийн зарчмууд” нэртэй энэхүү баримт бичгийг батлахыг 141 улс дэмжиж, 32 улс түдгэлзсэн бол Орос, Беларусь, Умард Солонгос, Мали, Никарагуа, Сири, Эритрей гэсэн долоон орон эсэргүүцсэн байна.
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоёрдугаар сарын 20-22-нд Польш улсад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Анжей Дуда болон НАТО-гийн зүүн жигүүрийн есөн орон болох “Бухарестийн ес”-ийн удирдагчидтай уулзана.
ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ өнөө өглөө Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвалаа гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлжээ. Пёньян хоёр хоногийн өмнө тив алгасагч баллистик пуужин туршилтаар харваад байв.
ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани бүрэн автомат жолоодлогын системээр /FDS/ тоноглосон 362 758 автомашинаа эргүүлэн татахаар болсноо пүрэв гарагт мэдэгджээ.
БРЮССЕЛЬ. /AP/. Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх шинэ багц арга хэмжээний талаар хэлэлцэж байна гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ.
ВАШИНГТОН. /CNN/. Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас нэг жилийн өмнө албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж байгаа талаар тус банкнаас мэдээлжээ.
ПРЕТОРИ. /AFP/. ӨАБНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилалт хоёрдугаар сарын 17-ны баасан гарагт Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт эхэлнэ гэж ӨАБНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
АНКАРА. /AFP/. Турк, Сирид хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо өнөө өглөөний байдлаар 41 мянга даваад байгаа бөгөөд амьд үлдсэн хүмүүсийг олох найдлага улам бүр багассаар байна.
ВАШИНГТОН. /U.S. Department of State/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Герман, Турк, Грект энэ сарын 16-22-ны өдрүүдэд айлчилна.
ВАШИНГТОН. /AFP/. Террорист “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахириг 2022 оны долоодугаар сард устгасны дараа Иранд оршин суудаг Египетийн иргэн Саиф аль-Адель уг бүлэглэлийн толгойлогч болсон гэж АНУ-ын Төрийн департамент лхагва гарагт мэдээлэв.
ТОКИО. /Sankei Shimbun/. Японы Батлан хамгаалах яам Агаарын цэргийн хүчнээ 2027 он гэхэд Агаар-сансрын өөрийгөө хамгаалах хүчин болгож өөрчлөн байгуулахаар төлөвлөж байна.
ДУБАЙ. /AP/. Дубайн захирагч, шейх Мохаммед бин Рашид Аль Мактум нисдэг такси хөтөлбөрөө дахин эхлүүлж байгаагаа “Twitter” хуудсаараа мэдэгджээ.