БРЮССЕЛЬ. /CNBC/. Еврогийн бүсийн инфляц нэгдүгээр сард 8.5 хувьд хүрч буурах төлөвтэй байгааг лхагва гарагт танилцуулсан урьдчилсан мэдээлэл харуулжээ.
ЛОНДОН. /Reuters/. Их Британид сүүлийн 10 жилийн турш болоогүй өргөн хүрээг хамарсан, зохион байгуулалттай нийтийн ажил хаялтад цалингаа нэмүүлэхийг шаардаж буй хагас сая орчим багш, төрийн албан хаагч, галт тэрэгний жолооч нар оролцжээ.
ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилын нутаг дэвсгэр лүү пуужин харвасны хариуд тус улсын батлан хамгаалах хүчин /ЦАХАЛ/ Газын зурвас дахь “ХАМАС” хөдөлгөөний байгууламжуудад цохилт өгчээ.
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung Electronics” компани “Galaxy S” загварын шинэ ухаалаг гар утаснуудаа АНУ-ын Сан-Франциско хотноо лхагва гарагт зохион байгуулсан “Unpacked” арга хэмжээнийхээ үеэр танилцууллаа.
БЕРЛИН. /Bloomberg/. Германы эрх баригчид цэргийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэд хэдэн компанитай 17 тэрбум хүртэл еврогийн өртөгтэй, пуужингийн довтолгооноос хамгаалах олон давхар бамбай бий болгоход оролцох талаар хэлэлцээ хийж байна гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжаасаа эш татан мэдээлжээ.
ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ лхагва гарагт 25 суурь нэгжээр өсгөснөөр 4.5-4.75 хувьд хүргэсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
ОХУ-ын тамирчдыг 2024 оны Олимпын наадамд оролцуулахыг зөвшөөрч магадгүй талаар мэдээлэл цацагдаж эхэлснээс долоо хоногийн дараа Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Украин руу довтолсонтой нь холбогдуулан тус улсын эсрэг авсан хориг хэмжээнүүдээ баримталж байгаагаа мягмар гарагт мэдэгдлээ.
ПАРИС. /France24/. Францын Засгийн газрын тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсагчдын шинэ давлагаа мягмар гарагт үргэлжилж, эрх баригчдын мэдээлснээр улс даяар 1.27 сая хүн жагсаалд оролцжээ.
БЕРЛИН. /DW/. Европын Холбооны /ЕХ/ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрсөн онд анх удаа байгалийн хийн хэрэглээнээс давлаа гэж уур амьсгалын бодлогод судалгаа хийдэг “Ember” төвөөс мягмар гарагт нийтэлсэн тайланд дурджээ.
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Хосе хотод төвтэй цахим төлбөр тооцооны “Paypal” компани “макро эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан” 2000 ажилтнаа буюу нийт ажиллах хүчнийхээ 7 орчим хувийг цомхотгохоор болжээ.
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д удахгүй хийх айлчлалынхаа үеэр тус улсын удирдлагуудтай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн механизмыг сэргээх, түүнчлэн Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
АНКАРА. /Xinhua/. Туркийн аялал жуулчлалын орлого 2022 онд 46.28 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 53.4 хувиар өссөн гэж тус улсын Статистикийн хорооноос мягмар гарагт мэдээлэв.
ВАШИНГТОН. /Anadolu/. Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллөө ахиулсан ч өсөлт 2024 онд эргэн сэргэхээсээ өмнө энэ онд саарна гэж таамаглаж байна.
ВАШИНГТОН. /Reuters/. Ачааны тэрэгний хэмжээтэй “2023 BU” хэмээх солирыг дэлхийн хажуугаар зөрөхөөс хэдхэн хоногийн өмнө илрүүлсэн нь хүн төрөлхтөн өөрсдийн гараг ертөнцдөө аюул учруулж болзошгүй биетүүдийг илрүүлэх хүчин чадал дутмаг байгааг тодотгон харуулсан явдал болжээ.
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төвийн /NASA/ “Mars Reconnaissance Orbiter” тойрог замын аппаратад суурилуулсан өндөр нарийвчлал бүхий зураг авах зориулалттай “HiRISE” камер өнгөрсөн 12 дугаар сард Ангараг гаргийн гадаргуу дээрх нэгэн өвөрмөц тогтоцын зургийг буулгажээ.