ВАШИНГТОН. /ApJ/. Олон улсын одон орон судлаачдын баг Адаг чуулганы мананцар буюу Андромеда /М31/ галактикаас хоёр галактикуудын мөргөлдөөний ул мөр илрүүлсэн талаар “The Astrophysical Journal” сэтгүүл мэдээлжээ.
АНКАРА. /BBC/. Даваа гарагт Турк, Сирид хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 20 мянгыг даваад байгаа ч гамшгаас учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй хэвээр байгааг НҮБ-аас анхааруулсаар байна.
НЬЮ-ЙОРК. /ТАSS/. "Meta" корпорац пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хоёр жил хаалттай байсан “Facebook” хаягийг сэргээлээ.
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Сангийн яам байгалийн гамшгийн уршгийг арилгах ажиллагаатай холбоотойгоор Сири улсад тавьсан хоригийг түр зогсоосон байна.
АНКАРА. /Xinhua/. Турк Сири улс руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх хоёр гарцыг нэмж нээхээр ажиллаж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу лхагва гарагт мэдээлжээ.
ЛОНДОН. /Financial Times/. Перу улсын Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал цуглаан зэс олборлолтоор дэлхийд хоёрт ордог энэ улсын зэсийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, уг металлын үнийг цаашид өсгөж болзошгүй байна гэж “Financial Times” сонин мэдээлжээ.
ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан томоохон цэргийн парад зохион байгуулж, тив алгасагч баллистик пуужингуудаа үзүүллээ.
ПАРИС. /AFP/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц нар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Парисын Елисейн ордонд уулзахдаа Киевт үзүүлэх цэргийн тусламжаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс орныхоо нөхцөл байдлын талаарх хоёр дахь удаагийн илтгэлээ мягмар гаргийн орой Конгресст тавилаа. Сонгуульд дахин нэр дэвшихээ зарлах эсэх нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа үед тэрбээр илтгэлээ тавьсан байна.
ЛОНДОН. /The Times/. Хөрөнгө оруулагчид хоёр дахь жилдээ сансрын технологийн салбарын гарааны бизнест их хэмжээний хөрөнгө оруулсан талаар Их Британийн “The Times” сонин мэдээлжээ.
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын байгалийн хийн олборлолт 2023 он түүхэн дээд үзүүлэлтэд хүрнэ гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас мягмар гарагт танилцуулсан эрчим хүчний ойрын төлөв байдлын тайланд дурджээ.
ПАРИС. /France24/. Францын үйлдвэрчний эвлэлүүд Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэтгэврийн тогтолцоог шинэчлэх тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж эхэлсний маргааш буюу мягмар гарагт бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалын гурав дахь давлагааг эхлүүлжээ.
СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан армийн генералуудтай мягмар гарагт охин Ким Жу Э-гийн хамт уулзжээ. Энэ талаар “Солонгосын дуу хоолой” радио мэдээлсэн байна.
ХОНКОНГ. /South China Morning Post/. Тайванийн зэвсэг хөгжүүлэгч Жүншаны шинжлэх ухаан, технологийн хүрээлэн өнөө өглөө хамгийн сүүлийн үеийн далавчит пуужин туршлаа гэж Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв.
МАНИЛА. /Xinhua/. Ази, Номхон далайн бүс нутгийн аялал жуулчлалын салбар 2024 он гэхэд цар тахлын өмнөх түвшинд хүрч сэргэж магадгүй байна гэж Азийн хөгжлийн банкнаас мягмар гарагт танилцуулсан тайланд тэмдэглэжээ.