НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн Антонио Гутерриш Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ Украинд шударга, тогтвортой энх тайван тогтоохын төлөө байгаагаа дахин нотоллоо.
ПАРИС. /ТАSS/. Францын “Үндэсний нэгдэл” намын парламент дахь бүлгийн дарга Марин Ле Пен 2027 онд болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байна.
ТОКИО. /BBC/. Японы түүхэнд анх удаа 10 хүн тутмын нэг нь буюу хүн амын 10 хувийг 80 ба түүнээс дээш насныхан эзлэх болжээ. Түүнчлэн 125 сая хүн амын 29.1 хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байна.
ТОКИО. /TASS/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнууд “Нэг Хятад” бодлогын талаарх байр сууриа өөрчлөхгүй, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлын төлөө байгааг Японы Гадаад хэргийн шинэ сайд Камикава Ёко тус бүлгийн сайд нарыг төлөөлөн мэдэгдсэн байна.
БРЮССЕЛЬ. /kommersant/. Европын орнуудад хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд гаргах зардал энэ онд 34.2 тэрбум ам.доллар болох бөгөөд энэ нь дэлхий даяарх нийт зардлын 20.6 орчим хувийг эзэлнэ гэж “IDC” дүн шинжилгээний компани тооцоолжээ.
ЛОНДОН. /Reuters/. Лондоны “ICE Futures” биржийн даваа гаргийн арилжааны явцад “Brent” маркийн газрын тосны 11 дүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.62 хувиар өсөж, нэг торх нь 95.02 ам.долларт хүрчээ.
ШИНЭ ДЕЛИ. /ISRO/. Энэтхэгийн “Aditya-L1” сансрын автомат станц тав дахь маневраа хийсний дараа Нарыг судлахад тохиромжтой байрлалд хүрэх зам руу оржээ.
КИЕВ. /Financial Times/. Европын Холбооны /ЕХ/ хоригийн хугацаа дууссаны дараа Украины үр тарианы импортод дангаар авсан хоригоо хэвээр үргэлжлүүлэхээр Унгар, Польш, Словакийн эрх баригчдын гаргасан шийдвэрийг Украины эрх баригчид эсэргүүцэж, Дэлхийн Худалдааны байгууллагад /ДХБ/ гомдол мэдүүлжээ.
БЭЭЖИН. /CNBC/. “PitchBook” компанийн судалгааны мэдээллийг үзвэл, Хятадын венчур хөрөнгө оруулалтын компаниуд энэ оны эхний зургаан сард нийт 26.7 тэрбум ам.долларын 3072 гэрээ байгуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.4 хувиар буурчээ.
НЬЮ-ЙОРК. /Kyodo/. Японы Гадаад хэргийн шинэ сайд Камикава Йоко АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй анх удаа биечлэн уулзах үеэрээ Тайванийн хоолойд тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.
ОТТАВА. /ВВС/. Сикх үндэстний салан тусгаарлагчдын удирдагч Хардип Сингх Нижжарыг хөнөөх ажиллагааг зохион байгуулахад Энэтхэгийн засгийн газар оролцсон байж магадгүй гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт мэдэгджээ.
ВАШИНГТОН. /Reuters/. Хоригдож буй таван америк, таван иран иргэдийг харилцан солилцох тохиролцоонд АНУ ба Ираны эрх баригчид хүрчээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Өмнөд Солонгост царцаагаад байсан Ираны газрын тосны орлого болох 6 тэрбум ам.долларыг чөлөөлсөн байна.
НҮБ. /RT/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дээд түвшний долоо хоногийн уулзалт Нью-Йорк хотноо өнөөдөр эхэлж байна. Энэхүү арга хэмжээнд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцдог уламжлалтай. Дээд түвшний уулзалтын долоо хоног есдүгээр сарын 19-23, есдүгээр сарын 26-ны өдрүүдэд үргэлжилнэ.
ДОХА. /Reuters/. Битүүмжлэгдээд байсан Ираны зургаан тэрбум долларыг Доха дахь банкны дансуудад шилжүүлсэн болохыг Катар баталлаа гэж эх сурвалж Ройтерс агентлагт өнөөдөр мэдээлжээ.
РОМ. /VoA/. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен ням гарагт Италийн Лампедуза аралд зочилжээ.