Сурталчилгаа

Монцамэ

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон Улсад айлчилна

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой дээд хэмжээний уулзалт хийхээр өнөөдөр тус улсыг зорино. Энэхүү айлчлал нь удаан хугацааны турш хурцдаад байсан харилцаа дайны үеийн албадан хөдөлмөртэй холбоотой маргааныг шийдвэрлэх саналыг танилцуулсны дараа сайжирч байгааг харуулж байна.

11 өдрийн өмнө 1

Цэргийн технологийн үзэсгэлэн Японд нээгджээ

ТОКИО. /Kyodo/. Цэргийн технологийн “DSEI-Japan” үзэсгэлэн Японы Чиба хотноо өнөөдөр нээгдлээ.

12 өдрийн өмнө 2

"Moody’s" АНУ-ын банкны тогтолцооны үнэлгээг бууруулжээ

НЬЮ-ЙОРК. /СNBC/. Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг АНУ-ын банкны тогтолцооны үнэлгээг тогтвортой төлөвөөс сөрөг болгон буурууллаа.

12 өдрийн өмнө 0

Их Британийн Ерөнхий сайд асан Тереза Мэй шинэ номоо хэвлүүлнэ

ЛОНДОН. /Headline.co/. 2016-2019 онд Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Тереза Мэй шинэ номоо ирэх есдүгээр сарын 14-нд худалдаанд гаргах гэж байгаа талаар “Headline” хэвлэлийн газар мэдээлжээ.

12 өдрийн өмнө 3

“Brent” газрын тосны үнэ 77 ам.доллароос доошилж унажээ

ЛОНДОН. /tradingeconomics/. Лондоны "ICE" биржийн мягмар гаргийн арилжааны явцад “Brent” маркийн газрын тосны тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2022 оны 12 дугаар сарын 12-ноос хойш анх удаа 77 ам.доллароос доошилж буурчээ.

12 өдрийн өмнө 1

Токиод сакура цэцэглэж эхэлжээ

ТОКИО. /TASS/. Токио хотод сакура цэцэглэх улирал мягмар гарагт буюу өнөөдөр албан ёсоор эхэлснийг Японы үндэсний цаг уурын албанаас зарлалаа. Өнөөдөр Токио хотын шинто шашны Ясүкүни сүм дэх "тусгай хяналтад” байдаг модонд анхны цэцэг дэлбээгээ нээжээ.

13 өдрийн өмнө 8

ОХУ Украинаас үр тариа экспортлох тухай гэрээг 60 хоногоор сунгах санал тавьжээ

ЖЕНЕВ. /NHK/. Украины боомтуудаас үр тариа экспортлох тухай гэрээг 120 биш 60 хоногоор сунгавал дахин сунгахыг эсэргүүцэхгүй гэж ОХУ-ын тал мэдэгджээ.

13 өдрийн өмнө 2

Нью-Йоркийн хөрөнгийн бирж дөрвөн банкны хувьцааны арилжааг зогсоожээ

НЬЮ-ЙОРК. /WSJ/. Нью-Йоркийн хөрөнгийн бирж даваа гаргийн арилжааны явцад үнэт цаасных нь үнэ огцом унасны дараа “First Republic”, “PacWest Bancorp”, “Regions Financial”, “Zions Bancorporation” гэсэн дөрвөн банкны хувьцааны арилжааг зогсоожээ.

13 өдрийн өмнө 0

Австрали улс цөмийн шумбагч онгоцны флот байгуулахад 245 тэрбум ам.доллар зарцуулна

СИДНЕЙ. /TASS/. Австрали, Их Британи, АНУ-ын гурван талын түншлэл буюу AUKUS эвслийн гэрээний хүрээнд Австралийн Засгийн газар цөмийн шумбагч онгоцны флот байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ирэх 32 жилийн хугацаанд 245 тэрбум орчим ам.доллар зарцуулахаар болжээ.

13 өдрийн өмнө 2

Хятадын засгийн газарт дөрвөн шадар сайд шинээр томилогджээ

БЭЭЖИН. /Reuters/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал /БХАТИХ/ шинэ Ерөнхий сайд Ли Цяны Засгийн газрын бүрэлдэхүүнийг ням гарагт баталлаа. Ли Цян таван жилд нэг удаа болдог халаа сэлгээгээр бямба гарагт Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон юм.

13 өдрийн өмнө 1

БНАСАУ ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харважээ

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ мягмар гаргийн өглөө Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.

13 өдрийн өмнө 0

“COVID-19” цар тахал 2023 дуусна гэдэгт ДЭМБ-ын тэргүүн итгэлтэй байна

ЖЕНЕВ. /TASS/. “COVID-19” цар тахал 2023 онд дуусаж, энэ өвчинтэй холбоотой олон улсын онцгой байдлын горим цуцлагдана гэдэгт ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

13 өдрийн өмнө 1

SIPRI: Европ зэвсэглэж, ОХУ зэвсгийн зах зээлд байр сууриа алдаж байна

БЕРЛИН. /DW/. Өнгөрсөн таван жилд Европын орнуудын зэвсгийн импорт эрс нэмэгдсэн бол ОХУ дэлхийн хоёр дахь том зэвсгийн худалдагч хэвээр байгаа боловч жил ирэх тусам байр сууриа улам бүр алдаж байна гэж дэлхийн тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын хүрээлэн (SIPRI) тайландаа дурджээ.

14 өдрийн өмнө 9

“Хү” хамтлаг “Babymetal”-тай дахин хамтрахаар төлөвлөж байна

ЛОНДОН. /Music News/. Монголын “Хү” рок хамтлаг Японы “Babymetal” металл хамтлагтай дахин хамтрахаар төлөвлөж байна.

14 өдрийн өмнө 5

БНАСАУ шумбагч онгоцноос далавчит пуужин харважээ

ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ зүүн эргээсээ усан доороос стратегийн далавчит пуужин харвах сургуулилалт хийлээ гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлэв.

14 өдрийн өмнө 0