ВАШИНГТОН. /VOA/. Хүний эрхийн "Freedom House" байгууллага "Дэлхийн эрх чөлөө-2023" шинэ тайлангаа пүрэв гарагт танилцууллаа. Тайлангаас үзвэл, дэлхийн дахинд хүний эрх, эрх чөлөөний түвшин 17 дахь жилдээ дараалан буурсан үзүүлэлттэй гарсан байна.
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганы төлөөлөгчид өнөө өглөө Ши Жиньпинийг БНХАУ-ын дарга болон Цэргийн төв зөвлөлийн даргаар санал нэгтэй сонголоо.
ВАШИНГТОН. /Business Times/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ инфляцыг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөх нь эдийн засгийг хямрахад хүрч, газрын тосны эрэлтийг бууруулж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаатай холбоотойгоор пүрэв гарагт газрын тосны үнэ 1 орчим хувиар унаж, хоёр долоо хоногийн доод түвшинд хүрчээ.
ПРАГА. /CTK/. Өнгөрсөн нэгдүгээр сард Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Петр Павел тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орлоо. Түүний тангараг өргөх ёслол Прага шилтгээний Владиславын түүхэн танхимд болж, ёслолын ажиллагааг Чехийн телевизийн сувгууд шууд дамжуулжээ.
ДАБЛИН. /Xinhua/. Хятадын нийгмийн сүлжээний “TikTok” платформ Европ дахь хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх шинэ арга хэмжээнүүдээ лхагва гарагт танилцуулжээ.
КИЕВ. /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар Хар тэнгисийн боомтуудаар үр тариа экспортлох асуудлаар Москватай байгуулсан гэрээг сунгахыг уриаллаа.
БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган 14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурлын үеэр улс орныхоо гадаад бодлого, дипломат харилцаатай холбоотой асуултуудад хариуллаа.
ПРАГА. /CTK/. Бүгд Найрамдах Чех Улсын шинэ Ерөнхийлөгч Петр Павел гуравдугаар сарын 9-нд буюу өнөөдөр тангаргаа өргөнө.
ТБИЛИСИ. /DW/. Гүржийн нийслэл Тбилисид гадаадын агентуудын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаалд оролцогчид гуравдугаар сарын 9-нд шилжих шөнө цагдаа нартай дахин мөргөлджээ.
ВАШИНГТОН. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль АНУ-ын төрийн тэргүүн Жо Байдентай дээд хэмжээний уулзалт хийхээр ирэх сард Вашингтон хотноо айлчилна гэж Цагаан ордон мэдэгдэв.
ВАШИНГТОН. /The Eastern Herald/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гаргийн хуралдаанаараа тус улсын цэргүүдийг Сириэс татах тухай тогтоолын төслийг батлаагүй байна.
АНКАРА. /AP/. Турк, Сирийн нутгууд хүчтэй газар хөдлөлтөд өртсөнөөс хойш нэг сарын хугацаа өнгөрч байгаа ч олон зуун мянган хүнд шаардлага хангасан хоргодох байр, ариун цэврийн байгууламж хэрэгтэй байгаагаас гадна байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай байгаа нэг тэрбум ам.долларын ердөө 10-хан хувь нь л цугларсан нь хүмүүнлэгийн хямралыг даван туулах хүчин чармайлтад саад тотгор учруулж байна гэж НҮБ-ын төлөөлөгч даваа гарагт мэдэгдлээ.
БРЮССЕЛЬ. /CNN/. Барууны тагнуулууд ОХУ Бахмут орчимд Украинаас тав дахин их цэргээ алдсан гэж дүгнэж байна. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн НАТО-гийн төлөөлөгч “CNN” сувагт даваа гарагт мэдээлжээ.
АНКАРА. /Reuters/. Туркийн зургаан намаас бүрдсэн эвсэл ирэх тавдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Кемаль Кылычдароглуг нэр дэвшүүлэхээр болжээ.
ТОКИО. /Asahi/. Японы Нийгата мужийн шувуун фабрикт гоц халдварт шувууны томуу өвчин дэгдэж, өндөглөгч тахиа олноороо үхэхэд хүргэсэн байна.