АНКАРА. /Reuters/. Турк улс Украины Хар тэнгисийн боомтуудаас үр тариа тээвэрлэхийг зөвшөөрөх тухай гэрээг 60 хоног биш 120 хоногоор сунгахаар үргэлжлүүлэн хэлэлцээ өрнүүлнэ гэж Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар лхагва гарагт мэдэгджээ.
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой дээд хэмжээний уулзалт хийхээр өнөөдөр тус улсыг зорино. Энэхүү айлчлал нь удаан хугацааны турш хурцдаад байсан харилцаа дайны үеийн албадан хөдөлмөртэй холбоотой маргааныг шийдвэрлэх саналыг танилцуулсны дараа сайжирч байгааг харуулж байна.
ТОКИО. /Kyodo/. Цэргийн технологийн “DSEI-Japan” үзэсгэлэн Японы Чиба хотноо өнөөдөр нээгдлээ.
НЬЮ-ЙОРК. /СNBC/. Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг АНУ-ын банкны тогтолцооны үнэлгээг тогтвортой төлөвөөс сөрөг болгон буурууллаа.
ЛОНДОН. /Headline.co/. 2016-2019 онд Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Тереза Мэй шинэ номоо ирэх есдүгээр сарын 14-нд худалдаанд гаргах гэж байгаа талаар “Headline” хэвлэлийн газар мэдээлжээ.
ЛОНДОН. /tradingeconomics/. Лондоны "ICE" биржийн мягмар гаргийн арилжааны явцад “Brent” маркийн газрын тосны тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2022 оны 12 дугаар сарын 12-ноос хойш анх удаа 77 ам.доллароос доошилж буурчээ.
ТОКИО. /TASS/. Токио хотод сакура цэцэглэх улирал мягмар гарагт буюу өнөөдөр албан ёсоор эхэлснийг Японы үндэсний цаг уурын албанаас зарлалаа. Өнөөдөр Токио хотын шинто шашны Ясүкүни сүм дэх "тусгай хяналтад” байдаг модонд анхны цэцэг дэлбээгээ нээжээ.
ЖЕНЕВ. /NHK/. Украины боомтуудаас үр тариа экспортлох тухай гэрээг 120 биш 60 хоногоор сунгавал дахин сунгахыг эсэргүүцэхгүй гэж ОХУ-ын тал мэдэгджээ.
НЬЮ-ЙОРК. /WSJ/. Нью-Йоркийн хөрөнгийн бирж даваа гаргийн арилжааны явцад үнэт цаасных нь үнэ огцом унасны дараа “First Republic”, “PacWest Bancorp”, “Regions Financial”, “Zions Bancorporation” гэсэн дөрвөн банкны хувьцааны арилжааг зогсоожээ.
СИДНЕЙ. /TASS/. Австрали, Их Британи, АНУ-ын гурван талын түншлэл буюу AUKUS эвслийн гэрээний хүрээнд Австралийн Засгийн газар цөмийн шумбагч онгоцны флот байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ирэх 32 жилийн хугацаанд 245 тэрбум орчим ам.доллар зарцуулахаар болжээ.
БЭЭЖИН. /Reuters/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал /БХАТИХ/ шинэ Ерөнхий сайд Ли Цяны Засгийн газрын бүрэлдэхүүнийг ням гарагт баталлаа. Ли Цян таван жилд нэг удаа болдог халаа сэлгээгээр бямба гарагт Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон юм.
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ мягмар гаргийн өглөө Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.
ЖЕНЕВ. /TASS/. “COVID-19” цар тахал 2023 онд дуусаж, энэ өвчинтэй холбоотой олон улсын онцгой байдлын горим цуцлагдана гэдэгт ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
БЕРЛИН. /DW/. Өнгөрсөн таван жилд Европын орнуудын зэвсгийн импорт эрс нэмэгдсэн бол ОХУ дэлхийн хоёр дахь том зэвсгийн худалдагч хэвээр байгаа боловч жил ирэх тусам байр сууриа улам бүр алдаж байна гэж дэлхийн тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын хүрээлэн (SIPRI) тайландаа дурджээ.
ЛОНДОН. /Music News/. Монголын “Хү” рок хамтлаг Японы “Babymetal” металл хамтлагтай дахин хамтрахаар төлөвлөж байна.