БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Перугийн засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын улмаас Мачу-Пикчуд гацсан 420 орчим жуулчныг тус хотоос гаргажээ.
АНКАРА. /Anadolu/. Туркийн ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль төлөвлөж байснаас нэг сарын өмнө буюу тавдугаар сарын 14-нд болно гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв.
АНКАРА. /Anadolu/. Туркийн Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, Стокхолм хот дахь Туркийн Элчин сайдын яамны дэргэд Коран судар шатаасан үйл ажиллагааг эрс буруушаажээ.
ТОКИО. /Yomiurin/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх сарын дундуур Украинд айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийж магадгүй гэж “Yomiuri Shimbun” сонин эх сурвалжуудаас эш татан өнөөдөр мэдээлжээ.
ВАШИНГТОН. /Reuters/. Далайгаар нийлүүлж буй Оросын түүхий газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний үнийг хязгаарлах бодлогод оролцож буй орнуудын төлөөлөгчид газрын тосны бүтээгдэхүүний төрлөөс нь шалтгаалан хоёр тусдаа үнийн хязгаар тогтоохоор тохиролцжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны тэргүүн дэд сайд Адевале Адейемо холбоотон орнуудын төлөөлөгчидтэй өчигдөр хийсэн цахим уулзалтын дараа мэдээлсэн байна.
АШХАБАД. /TASS/. "Газпром" компани Монгол Улсын нутгаар дайруулан тавих “Союз Восток” хий дамжуулах хоолойн төслийн талаар БНХАУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Энэхүү төсөл нь маш ирээдүйтэй, эрэлт хэрэгцээтэй байх болно гэж ОХУ-ын Шадар сайд Александр Новак сэтгүүлчдэд мэдээлжээ.
TOKИО. /Reuters/. Өнгөрсөн оны 12 дугаар сард Японы хэрэглээний суурь үнэ 4 хувьд хүрч, сүүлийн 41 жилийн дээд түвшинд хүрснийг өнөөдөр мэдээллээ.
НЬЮ-ЙОРК. /AP/. Их Британийн хунтайж Харригийн “Spare” дурсамж ном худалдаанд гарсан эхний долоо хоногтоо дэлхий даяар 3.2 сая гаруй хувь борлогджээ. Ингэснээр бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай дурсамж номуудын нэг болох төлөвтэй байна.
КИЕВ. /Xinhua/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсад айлчилж буй Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишельтэй Украин, Европын Холбооны /ЕХ/ хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн талаар В.Зеленскийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
ВАШИГТОН. /Reuters/. АНУ-ын сансар судлалын “NASA” агентлаг тус улсын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа агаарын тээврийн салбарт хорт утааны ялгарлыг бууруулахаар ажиллаж байгаатай холбоотойгоор түлшинд хэмнэлттэй нисэх онгоц бүтээх “Boeing” компанийн "Sustainable Flight Demonstrator" төсөлд 425 сая ам.доллар хуваарилснаа мэдэгджээ.
ПАРИС. /Les Echos/. Францын цагдаагийн ажилтнуудын эрхийг хамгаалагч үйлдвэрчний эвлэлүүд тэтгэврийн шинэчлэлийн эсрэг орон даяар зохион байгуулах ажил хаялтад оролцохыг цагдаа нарт уриаллаа гэж “Les Echos” сонин мэдээлжээ.
ТОКИО. /Kyodo/. Японд коронавирусний цар тахалтай тэмцэхийн тулд тогтоож байсан хилийн хяналтын арга хэмжээнүүдийг сулруулсантай холбоотойгоор 2022 онд аялсан гадаадын жуулчдын тоо өмнөх оныхоос 15 дахин нэмэгдэж, 3.83 саяд хүрчээ.
ВЕЛЛИНГТОН. /Reuters/. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн ирэх сарын эхээр албан тушаалаасаа огцорч, ирэх сонгуульд улиран сонгогдохгүй байхаар шийдсэн талаараа пүрэв гарагт мэдэгджээ.
ЭР-РИЯД. /AFP/. "Аль-Наср", "Аль-Хиляль", "Пари Сен-Жермен" хөл бөмбөгийн клубүүдийн тоглогчдоос бүрдсэн багуудын хооронд болох тэмцээний тасалбар Эр-Риядад болсон дуудлага худалдаагаар 2.6 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.
ВАШИНГТОН. /CBNC/. “MacBook”, “Mac mini” загваруудад нь зориулсан өнөөдрийг хүртэлх “Apple”-ийн хамгийн "хүчирхэг" процессорууд болох “M2 Pro” эсвэл “M2 Max” чипний сонголттойгоор худалдаж авах боломжтой шинэ “Mac” компьютеруудаа “Apple” компани мягмар гарагт танилцууллаа.