Сурталчилгаа

Монцамэ

“Microsoft” олон мянган ажилтнаа цомхотгож магадгүй

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн “Microsoft” компани нийт ажиллах хүчнийхээ 5 хувийг буюу ойролцоогоор 11 мянган ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна гэж “Sky News” телевиз эх сурвалжуудын мэдээллийг эш татан мягмар гарагт уламжилжээ.

20 өдрийн өмнө 2

Олон улсын аялал жуулчлал эрчимтэй сэргэж байна

МАДРИД. /DW/. Дэлхийн жуулчдын тоо 2022 онд өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдэж, Ойрхи Дорнод, Европт огцом өсөлт ажиглагдсан талаар НҮБ-ын аялалын жуулчлалын төрөлжсөн агентлагийн шинэ тайланд тэмдэглэжээ.

20 өдрийн өмнө 2

Дэлхийн хамгийн үнэтэй брэндээр “Amazon” шалгарчээ

ЛОНДОН. /brandfinance/. Цахим жижиглэнгийн худалдааны томоохон компаниудын нэг болох “Amazon” “Brand Finance Global 500” жагсаалтад дэлхийн хамгийн үнэтэй брэндээр шалгарлаа.

20 өдрийн өмнө 0

Японы Төв банкны шийдвэртэй холбоотойгоор ам.доллартой харьцах иенийн ханш унажээ

ТОКИО. /TASS/. Японы Төв банкны /The Bank of Japan/ удирдлагууд өнөөдрийн хуралдаанаараа өмнөх санхүүгийн бодлогыг хэвээр үргэлжлүүлэх, урт хугацааны зээлийн хүүг өсгөхгүй байх шийдвэр гаргасны дараа иенийн ханш унасан байна.

20 өдрийн өмнө 0

Дэлхийн хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ

ПАРИС. /AFP/. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Гиннесийн номд дэлхийн хамгийн өндөр настай хүнээ бүртгэгдсэн Францын гэлэнмаа Андре мягмар гарагт таалал төгсжээ. Тэрбээр ирэх сард 119 насыг зооглох байв.

20 өдрийн өмнө 2

АНУ-ын муж улсуудын талаас илүүд нь төрийн албан хаагчдад “TikTok” хэрэглэхийг хоригложээ

НЬЮ-ЙОРК. /CNN/. Хятадын эрх баригчид мэдээлэл цуглуулж байж болзошгүй гэсэн болгоомжлолтой холбоотойгоор АНУ-ын муж улсуудын талаас илүүд нь “TikTok” нийгмийг сүлжээг албаны төхөөрөмжүүдэд ашиглахыг хэсэгчлэн болон бүрмөсөн хоригложээ.

20 өдрийн өмнө 2

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын борлуулалт 500 мянга давжээ

КАНБЕРРА. /ABC/. Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас сая гаруй тасалбар худалдаалагдаад байгаа талаар Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ОУХБХ/, Австралийн хөл бөмбөгийн холбооноос өнөөдөр мэдээлжээ.

20 өдрийн өмнө 0

“Toyota” автомашины үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

ТОКИО. /Mainichi/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани 2023 онд 10.6 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн талаараа даваа гарагт мэдэгдлээ. Энэ нь тус компанийн хувьд түүхэн дээд үзүүлэлт болох юм.

20 өдрийн өмнө 1

Германы Канцлер Японд ирэх гуравдугаар сард айлчлахаар төлөвлөж байна

БЕРЛИН. /Kyodo/. Германы Канцлер Олаф Шольц Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой хэлэлцээ хийхээр тус улсад ирэх гуравдугаар сард айлчлахаар төлөвлөж байгаа талаар Японы Засгийн газрын төлөөлөгч даваа гарагт мэдээллээ.

21 өдрийн өмнө 0

Италид эрэн сурвалжлагдаж байсан мафийн толгойлогчийг баривчилжээ

РОМ. /BBC/. Италийн цагдаа нар сүүлийн 30 орчим жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан мафийн толгойлогч Маттео Мессина Денарог даваа гарагт баривчилжээ.

21 өдрийн өмнө 3

Oxfam: Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс шинээр бий болсон баялгийн гуравны хоёрыг эзэмшиж байна

ДАВОС. /Al Jazeera/. Дэлхийн хүн амын хамгийн чинээлэг нэг хувь нь 2020 оноос хойш шинээр бий болсон 42 их наяд ам.долларын баялгийн гуравны хоёрыг эзэмшиж байгааг “Oxfam” байгууллагаас даваа гарагт танилцуулсан шинэ тайланд онцлон тэмдэглэлээ.

21 өдрийн өмнө 1

Энтони Блинкен ирэх сард Бээжинд айлчилна

ВАШИНГТОН. /Politico/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хоёрдугаар сарын 5-6-нд Бээжинд айлчилж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай уулзана гэж “Politico” сонин эх сурвалжуудаасаа эш татан даваа гарагт мэдээлжээ.

21 өдрийн өмнө 0

В.Путин, Р.Эрдоган нар утсаар ярьжээ

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар даваа гарагт утсаар ярилаа.

21 өдрийн өмнө 2

Балбад осолдсон нисэх онгоцны хар хайрцгийг олжээ

КАТМАНДУ. /Xinhua/. Балбад осолдсон зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцгийг даваа гарагт олсон талаар тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын хэвлэлийн төлөөлөгч Жаганнатх Нирола мэдээлжээ.

21 өдрийн өмнө 2

Кино шүүмжлэгчид оны шилдэг киног нэрлэжээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ, Канадын кино шүүмжлэгчдийн холбооноос олгодог “Шүүмжлэгчдийн сонголт” (Critics’ Choice Awards) шагналыг "Everything Everywhere All at Once" кино хүртлээ.

22 өдрийн өмнө 0