ВАШИНГТОН. /AP/. Канадын найруулагч Жеймс Кэмероны найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт “Avatar: The Way of Water” уран сайхны кино өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд 31.1 сая ам.долларын орлого олсноор “Box Office”-ын жагсаалтыг тав дахь долоо хоногтоо дараалан тэргүүлжээ.
ТОКИО. /NHK/. Япон болон Энэтхэгийн агаарын цэргийн хүчний /АЦХ/ анхны хамтарсан сургууль даваа гарагт буюу өнөөдөр эхэллээ. Японы Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, сургуулилалт Токио хотын ойролцоо, агаарын цэргийн хүчний “Хякүри” баазад болж байна.
СӨҮЛ. /Anadolu/. БНСУ-ын хүн амын тоо өнгөрсөн онд гурав дахь жилдээ дараалан буурч, нэг гишүүнтэй өрхийн тоо 10 саяд дөхөж байгааг тус улсын Засгийн газрын тайлан мэдээлэл харууллаа.
АБУ-ДАБИ. /Yonhap/. БНСУ, АНЭУ-ын эрх баригчид эрчим хүч, зэр зэвсэг болон бусад салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай харилцан ойлголцлын 13 санамж бичгийг ням гарагт байгуулжээ.
КАТМАНДУ. /Anadolu/. Ням гарагт Балбын агаарын тээврийн “Yeti Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц осолдож, онгоцонд сууж явсан 72 хүн бүгд амиа алдсан байна.
ВАШИНГТОН. /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар Цагаан ордонд баасан гарагт дээд хэмжээний уулзалт хийлээ.
ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас осол гарч байсан “Фүкүшима 1” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгаж эхлэх хугацааг энэ хавраас зун хүртэл хойшлуулахаар шийджээ.
ПАРИС. /AFP/. Дэлхий дахин 2030 он гэхэд үнэлгээ нь гурав дахин нэмэгдэж, олон сая ажлын байр шинээр бий болгох цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн шинэ үе шатанд шилжиж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ пүрэв гарагт мэдэгдэв.
ТСТОКХОЛМ. /BBC/. Шведийн төрийн өмчит уул уурхайн "LKAB" компани тус улсын хамгийн хойд хэсэгт орших Курина хот орчмоос нэг сая гаруй тоннын нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ өчигдөр буюу пүрэв гарагт зарлажээ. Энэ нь Европоос илэрч байсан ийм ордуудаас хамгийн том нь юм.
ТОКИО. /Kyodo/. Тайванийн чип үйлдвэрлэгч “TSMC” компани Японы Күмамото мужид 8.6 тэрбум ам.долларын өртөг бүхий шинэ үйлдвэрээ байгуулсныхаа дараа тус улсад хоёр дахь чипийн үйлдвэрээ байгуулахаар төлөвлөж байна гэж компанийн гүйцэтгэх захирал Ч.Ч.Вэй пүрэв гарагт мэдэгджээ.
МОСКВА. /Kremlin/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэрэг татлагын насыг нэмэгдүүлэх саналыг зарчмын хувьд дэмжсэн, гэхдээ энэ сэдвээр Батлан хамгаалах яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлагатай гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
ЛОС-АНЖЕЛЕС. /NBC/. Дэлхийн гадаргын 2022 оны дундаж температур түүхэн дэх хамгийн дулаан тав дахь жилээр бүртгэгдсэн 2015 оныхтой ижил байсан талаар АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэх судлах төвтэй /NASA/ пүрэв гарагт мэдээлжээ.
ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены хуульчид Уилмингтон хот дахь /Делавэр муж улс/ түүний гэрийн гараашаас “нууц” гэсэн тэмдэглэгээтэй баримт бичиг олсон тухай “Reuters” агентлаг пүрэв гарагт мэдээлэв.
КИЕВ. /Xinhua/. Украины энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалт хоёрдугаар сарын 24-ны өдөр болж магадгүй гэж Украинаас Туркт суугаа Элчин сайд Василий Боднар мэдээлснийг “Ukrinform” агентлаг пүрэв гарагт уламжилжээ.
ЛОС-АНЖЕЛЕС. /ABC/. Америкийн эрдэмтэд “TESS” хиймэл дагуулын цуглуулсан мэдээллийн тусламжтайгаар Дэлхийтэй ойролцоо хэмжээтэй гараг илрүүлсэн талаар АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төв /NASA/ мэдээллээ.