Хяналт шалгалтын байгууллагынхан хөдөө орон нутагт ажиллаж буй цагдаагийн постуудад анхаарал хандуулахгүй бол "шагийн, шахааны бизнес" цэцэглэж гүйцлээ.
Мэргэжлийн хяналтын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаанд энэ сарын 21-ний өдрөөс шалгалт явуулж эхлэв.
Манай улсад өнөөгийн байдлаар 110 мянга гаруй оюутан, 50 мянга гаруй өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаагийн албан хаагчид тусгай эрхийн үнэмлэхээр нийтийн тээврээр үнэгүй зорчдог гэсэн судалгаа байна.
Австралыг Сиднейн театр, АНУ-ыг Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөө, Францыг Парис хотын Эйфелийн цамхаг, Японыг Токио хотын Тэнгэрийн мод цамхаггүйгээр төсөөлөхийн аргагүй.
Цанатай автобус, цасан бүрхүүлтэй өвлийн гурван cap өчигдөр бараг л айлчиллаа. Ингэснээр, их хотын утаа хийгээд, Үүл даргын зовлон эрчмээ авна.
Налгар намрын өдрүүд ард үлдэж цав цагаахан өвөл асуй. Хөл доор хөглөрөх шаргал навчис, анхны цасаар сэмхэн хучигдлаа. Хүн бүхний сэтгэлд гэгээ нэмж ирсэн анхны цасны мэндийг уншигчиддаа хүргэж байна.
Дууны хурднаас түргэн онгоц харийн тэнгэрт "ажил" хийж явахад "тэтгэвэрт" гарсан хуучны онгоц Монголын тэнгэрт мода болж байгаа нь нисдэг тэрэг гэдэг манайдаа л хожуу үеийн ойлголт гэдгийг дахин нэг санууллаа. Хожуу, хожуудаа "төмөр шувуу" гэх ойлголтыг одоо ч хэрэглэж яваа тийм хожуу үеийнх гэлтэй.
Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж дүгнэнэ" гэж заасан байдаг.
Нийслэлийн цагдаагийн газар гурван жилийн өмнө хэв журам сахиулах цагдаагийн ажилтнуудаа зөвхөн машинаар бус мориор эргүүл хийлгэх шийдвэр гаргаж ОХУ-ын Буриад улсаас нэг бүр нь 1-5 сая төгрөгийн үнэ бүхий адууг худалдан авсан байдаг.
Тэмцээн маш олон онцлогтой. Нэгдүгээрт, улсын гэж тодотгож байгаа нь 365 сум, 21 аймаг, есөн дүүрэг болон тэдгээрт оршин амьдардаг бүх насны хүмүүс оролцож болно. Хоёрдугаарт, яагаад Монголд анх удаа гэж нэрлэсэн бэ гэхээр уг тэмцээн А, В гэсэн хоёр ангилалаар явагдана.
1990-ээд оноос хойш жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газрууд маань "Хэрэглэгч та хаан" гэсэн нийтлэг уриан доор үйл ажиллагаагаа явуулдаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ.
Цагдаагийн албан хаагчдийн нэр холбогдсон элдэв янзын мэдээлэл сүүлийн үед цацагдах болсон. Тэгвэл ээлжит шуугианы эзнээр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал тодорчээ.
Жагсагч, тэмцэгч, хэрүүлч, овжин, эдийн засагч, уран илтгэгч, бие даагч...гэх мэт гуншингаараа ангийнхнаасаа ялгардаг гишүүн бол С.Ганбаатар.
Манайхан ардын урлагтаа сайн дурынхан шиг ханддаг, харин сонгодог болоод гадаадын урлагт жинхэнэ мэргэжилтэн шиг харьцдаг. Европын сонгодог урлаг өөрөө тэр улсынхаа шашин болоод суурьшилтай холбоотой. Харин Монголчууд бол нүүдэлчин удмын ард түмэн.
Үдэш бүр агаарыг сорох хорт утаа шөнийн цагаар сүнс мэт их хотын тэнгэрийг бүрхэнэ. Нийслэлийн минь шөнийн өнгө , амьдралыг аялгуутай зүйрлэвэл гуниг харууслын эгшиг гэлтэй, Утаанбаатарын саарал өдрүүд хөвөрнө.