Сонгууль дөхсөн. Улстөрчдийн хувьд эгзэгтэй үе эхэлсэн. Нарийн ухаан, торгон мэдрэмжээр ажиллах цаг ирсэн. Яг ийм үед улс төрийн дэвжээнд дахин зодоглож магадгүй байгаа Спортын сайд Б.Бат-Эрдэнэ сэм сэмхэн барьц алдсаар байгаа л харагдана. Хэд хоногийн өмнө түүний Оросын Элчинтэй уулзсаны дараа нийтлэлч Баабар тун эвгүйгээр “жиргэсэн” харагдав.
Нүүрсний хэмээх хэрэгт шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг шүүх хурал уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байв. Гэвч Б.Ганхуяг шүүх хурал эхлэхэд тус шүүхийн бүх шүүгчээс татгалзсан.
“Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаагийн дугаартаа УДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулгыг урьсан юм. Түүний хувьд ОХУ-ын Театр урлагийн сургуулийг төгсөж ирээд, жилийн өмнө театрын найруулагчаар томилогдож, алдарт “Макбет” дуурийг тайзнаа авчирсан юм. Харин энэ жилийн хувьд театрынхаа түүхт 60 жилийн ойн арга хэмжээний ерөнхий найруулагчаар ажиллаж байна.
Хамтран ажиллаж хөрөнгө гарган эмнэлэг байгуулсан солонгос эмчээ дээрэмдэн эмнэлгийг нь өөрийн болгосон хэрэгтнүүд худал тайлбар тавьж цаг хожсоор байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голуудын эх уул уурхайн үйл ажиллагаанаас болоод ширгэх аюулд орсон. Бид мэдээлсээр байгаа билээ.
“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийнхөн хуучин орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах ажил хийж буй.
Сербийн нийслэл Белград хотод энэ сарын 16-23-ны өдрүүдэд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болно. Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан болон дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Т.Сүхбаатар, Б.Баяраа, Б. Батзориг нараар удирдуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ баг тус улсыг зориод буй. Монголын багийн онцлох зарим тамирчдын мэдээллийг хүргэе.
Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд олон жил байсаар ирсэн том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.
Шүүгч нар нийтээрээ чуулдаг хуультай. Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга, шүүхийн шинэтгэлийг боловсронгуй болгох үзэл баримтлалын хүрээнд шинэчлэн батлагдсан Шүүхийн тухай хуульд “Нийт шүүгчийн чуулган” гэдэг зохицуулалт орсон. Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдаан буюу “Нийт шүүгчийн чуулган”-ыг хоёр жил тутамд зохион байгуулагдахаар заасан.
Хот баруун, зүүн хоёр талдаа хуучнаар бол тээврийн товчоо, одоогийнхоор авто вокзалтай. Албан ёсоор баруун аймгуудынхыг “Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв”, зүүн аймгуудынхыг “Баянзүрх зорчигч үйлчилгээний төв” гэж нэрлэдэг. Яаж байгаад ч юм, Сонгинохайрханых “Драгон” дээр, Баянзүрхийнх нь “Тэнгэр плаза” дээр байрлаад хэдэн жил болжээ. Тэгвэл эрх бүхий байгууллагаас хэд хоногийн өмнө Сонгинохайрханы авто вокзалыг цааш нь нүүлгэжээ.
“Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзулыг урилаа.
“Шүүх хийгээд шүүгчийн хараат бус, бие даасан байдал”, “Шүүхийн шинэчлэл”, “Шүүхэд итгэх олон нийтийн итгэл”-ийн талаар бид олон жил ярьж байна. Шүүхийн хуулиудад байсгээд л хуулийн өөрчлөлт хийдэг. Тэр болгон нь шүүхийг шинэчлэх зорилготой. Гээд үр дүнд хүрдэг үү. Хараат бус, бие даасан байдал нь дээрддэггүй. Хэвээрээ л дуулдсаар... Шүүхэд итгэх итгэл жил ирэх тутам унасаар... Судалгааны дүнгүүд үүнийг нотолсоор...
Аймгуудад ажиллаж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Дорноговь аймагт очиход нь нутгийнхан “Улаанбадрах сумын нутагт орших Баянбогд хайрханы орчимд олгосон хайгуулын лицензийг цуцлуулах” саналыг тавьжээ. Харин Ерөнхий сайд “Баянбогд хайрханы асуудлыг Засгийн газар онцгой анхаарч, Улсын тусгай хэрэгцээнд авна” гэсэн байна. Өмнө нь Ховдод ажиллаж ирээд Халзан Бүрэгтэйн асуудлаар Засгийн газрын шийдвэрийг гаргасан. Тэгэхээр Баянбогд хайрханыг улсын хамгаалалтад авах нь бараг тодорхой болж байх шиг байна.
-Монгол-Энэтхэгийн хоорондын харилцаа-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Ховд аймагт ажиллах үеэр нутгийнхан Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн ордын лицензүүдтэй холбоотой гомдол саналыг нэлээд тавьсан. Тэрбээр Ховдынхонд “Халзан Бүрэгтэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ. Иргэд дэмжихгүй бол Засгийн газар дэмжихгүй” гэчихээд ирсэн. Хотод ирээд Засгийн газрын уржигдрын хуралдаанаар Ховд аймгийн иргэдээс дээрх асуудлаар ирүүлсэн гомдол, саналыг хэлэлцжээ.