Сурталчилгаа

Зууны мэдээ

Н.Энхбаяр: “Стратегийн Түншлэл”-ээс “Стратегийн Холбоотон” болохын тухай

-Монгол-Энэтхэгийн хоорондын харилцаа-

14 өдрийн өмнө 14

Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Ховд аймагт ажиллах үеэр нутгийнхан Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн ордын лицензүүдтэй холбоотой гомдол саналыг нэлээд тавьсан. Тэрбээр Ховдынхонд “Халзан Бүрэгтэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ. Иргэд дэмжихгүй бол Засгийн газар дэмжихгүй” гэчихээд ирсэн. Хотод ирээд Засгийн газрын уржигдрын хуралдаанаар Ховд аймгийн иргэдээс дээрх асуудлаар ирүүлсэн гомдол, саналыг хэлэлцжээ.

14 өдрийн өмнө 4

“Авлигал хороолол”-ыг буулгахгүй бол “...Авлигатай тэмцэнэ” гэдэг үлгэр болно

Хэн ч юм, “Авлигал хороолол” гээд нэрлэчихсэн “Aqua Garden” хотхоны талаар улиг болтол ярьцгааж байна, бид. “...Наадмын өмнөх үерээр “Авлигал хороолол”-ын барилгын талбай нь Дунд голын урсацыг хаасан” гээд Онцгой комиссынхон “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж, тэр гольдролоор усыг нь урсгасан. Тэрийг бүгдээрээ харсан шүү дээ. Дээрээс нь “Эм энд жи констракшн”-ынхан өнгөрсөн 15, 16 жилийн хугацаанд “Авлигал хороолол”-ынхоо газрыг эзэмшиж ирсэн түүх нь их хачин.

15 өдрийн өмнө 9

Т.Сүхболд яагаад “сонгогдсон” бэ?!

ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд өнгөрсөн долоо хоногт гэнэт чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэр даруйд цагдаа, дотоодын цэрэг, хүчний байгууллагын генерал, хурандаа нар бужигнаад эхэлсэн. Ж.Болдын оронд ЦЕГ-ын дарга болох гэж тэр. Хэсэг бүлэг, нутаг нугаараа хэлхэлдээд хэд хоног гүйлээ. Улстөрчид ч дунд нь орчихсон тууж явсан. Ер нь манайхан аль ч салбарт биеэ голохоо больчихоод байгаа юм. Нэг л жишээ нь энэ. Баргийн албан тушаал руу “...Би чадна” гээд л зүтгэчихдэг болсон.

15 өдрийн өмнө 16

Эрчим хүчний үнэ, хэмнэлтийн реформоор шинэ сонголтуудыг бий болгоно

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг байх учиртай. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулууныг урилаа.

15 өдрийн өмнө 4

“Тусгай хангамж”-ийн улаан номер 30 жилийн дараа хөх болоод эргэж ирэв үү?!

Түүх сөхөх нээ, “...МоАХ-ны 1989 оны арванхоёрдугаар сарын 17, 1990 оны нэгдүгээр сарын 14, хоёрдугаар сарын 11-ний цуглаанууд дээр “...Айвал бүү хий, хийвэл бүү ай”, “...Шинэ цаг ирлээ, сэрцгээе”, “...Монголчуудаа мориндоо”, “...Зээлийн социализмыг халъя”, “...Тусгай халамжийг халъя” зэрэг олон уриа лоозон залуучуудыг зоригжуулж байсан” гэдэг.

16 өдрийн өмнө 5

Сайд Б.Чойжилсүрэн санасандаа хүрлээ

Нэг иймэрхүү урамтай хүмүүс байдаг даа. Ямар нэг ажил хариуцвал яаж ийгээд ард нь гардаг хүмүүс таардаг. Гэхдээ ховор. Сайд Б.Чойжилсүрэн ийм чанартай хүн аж. Ер нь бол их ухааны эр л дээ. Тиймээс түүнд хэн ч юм дарга нь “...Ирэх өвөл Хятадаас нүүрс авчирч түлээд хотын утааг багасга” гэсэн үүрэг өгчээ. Уг нь “...Дээс томоод найзыгаа аварна” гэдэг үлгэр шиг “...Хотын бонд гаргаад утааг арилгана” гэсэн шийдвэрийг эрх баригчид гаргасан л даа.

16 өдрийн өмнө 25

Япончууд “Мобиком”-оо худалдахаар болсон уу?!

Монголын үүрэн телефоны операторууд дундаа толгой цохидог “Мобиком корпораци” ХХК /ГХО/-ийн эзэмшил удахгүй өөрчлөгдөх бололтой.

17 өдрийн өмнө 9

Таг болоод байгаа Тавантолгойн цахилгаан станцын тендерт улс төр, бизнесийн ямар бүлэглэл "ялах" вэ?!

Яг үнэндээ Монголын том төслүүдийг улс төр, бизнесийн бүлэглэлүүд гацаадаг. “...Би авахгүй бол чи авахгүй” гээд таг зогсоодог. Тийм учраас төмөр зам, нефьтийн үйлдвэр, цахилгаан станцууд баригддаггүй. Өнөөг хүртэл бензин тосоо, эрчим хүчээ импортоор авч хэрэглэсээр байгаа юм. Ерөөсөө улстөрчид, бизнесийнхэнтэй сүжирч, сүлэлддэгийн учир нь энэ.

17 өдрийн өмнө 7

Г.Сайнбилэг: ЖДҮ эрхлэгчид тойрог эдийн засгийн туршлагыг хэрэгжүүлэх шаардлагатай

“Leaderships forum” булан­даа урьж, Монгол Улсын хөгж­лийн гарц, боломжийн талаар ярил­цаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүр­гэдэг билээ. Ээлжит зочноор Санхүү эдийн засгийн их сургуулийн Биз­не­сийн удирдлагын тэнхимийн ахлах багш Г.Сайнбилэгийг урилаа.

18 өдрийн өмнө 0

Ж.Болд өргөдлөө өгчээ, Д.Ганзориг яах вэ?!

ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд өнгөрсөн долоо хоногт чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. “...Юу болов” гэцгээж, залгаад таавар таамаг их л дуулдаж байна. Харин тэрбээр гадуур яригдаад байгаачлан эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөөгүй, бас хөөгдөж бариад буугаагүй юм байна.

18 өдрийн өмнө 6

Компаниар бол С.Баярцогт ТУЗ-ийн дарга, Лу.Гантөмөр гүйцэтгэх захирал болжээ

АН-ын ҮБХ долоо хоногийн өмнө хуралдлаа. Хэдэн жил эзгүй явсан суудлуудаа дүүргэв. Естой л, хэрэлдэж талцаад хэдэн жил дарга, удирдлагагүй явсныхаа цангааг гартал олон дарга томилох шиг боллоо.

18 өдрийн өмнө 18

Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн нүүрсний ордтой холбоотой ноцтой асуудал сүүлийн хэдэн жилийн турш яригдаж байна.Үүнийг эзэмшигч нь иргэн Х.Бүрэн-Эрдэнэ гэдэг хүн байна. Тэрбээр “Монгол Ураниум Ресурс” компанийн эцсийн өмчлөгч юм. Улмаар энэхүү нүүрсний лицензийг “Эрээн толгой” гэдэг компани байгуулаад түүн рүүгээ шилжүүлсэн.

18 өдрийн өмнө 3

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёрыг нээлттэй шүүх эсэхийг шүүгч биш нүүрсчид шийдэх үү?!

Шүүхээс хүртэл “...Нүүрсний хэрэг” хэмээх алдар хүртсэн асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын олон хүнийг шүүх гэж байна.

21 өдрийн өмнө 6

“Тавантолгойнууд”-ын Бүрэн эрхт төлөөлөгч нараас тайлан нэхье

Манайхан нэг уулгалахаараа хэт туйлширдаг гэмтэй. Олон жил яригдсан нүүрсний хулгайтай өнгөрсөн жилийн сүүлч хавиас бодитоор тэмцэж эхэлсэн. Засаг нь “...Энэ хулгайтай тэмцэнэ” гэж зарласан. Иргэд ч идэр есийн хүйтэнд жагссан. Ингэсний дараа хууль хүчний байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой байж болох эхний ээлжний хүмүүсийг ил болгосон.

21 өдрийн өмнө 6