Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгохын тулд таван хүний бүрэлдэхүүнтэй "Тэргэнцэртэй марафон" аялал хийлээ. Аялалын багынхан энэ сарын 10-нд Дорнод аймгаас гарсан бөгөөд 20 хоногийн хугацаанд 670 км замыг тэргэнцэртэй туулан Улаанбаатар хотод өчигдөр ирсэн юм. Тэднийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн болон тус газрын мэргэжилтнүүд угтан авч, санал сэтгэгдлийг нь сонслоо.
Утаа дээшилж замхардаг. Улсын ажил доошилж замардаг. Яг ийм явдал “Эрдэнэс Монгол” компани дээр болж байна.
АН-ын ҮБХ-ны дуулиан шуугиан дуусаагүй л байна. Шок...Тэд 15 дэд даргатай болж, дэлхийд байхгүй нам болсноо зарласан юм. АН-ын лидерүүдийн энэ яриа тохироонд олон нийт гайхаж цочирдов. АН-ын гишүүдийн олонх нь эгдүүцэж, дургүйцэж байх шиг байна.
Нийслэлд өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа орсон аадар борооны улмаас үер бууж, иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үзэгдэл болсон.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үнэхээр хичээл зүтгэл сайтай хүн юм. Тэрбээр 2023 оны наймдугаар сарын 9-нд НИТХ дээр “...БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксын түлшийг экспортолж, 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэж, хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ.
АН-ынхан эвлэж нэгдэх нь бараг л нийтийн эрх ашиг болсон. Яагаад гэвэл, сөрөг хүчингүй шахам найман жил өнгөрөв. АН энэ хугацаанд сөрөх байтугай дагаад урсах ч тэнхэлгүй шахам байлаа. Гэвч одоо 2024 оны ээлжит сонгууль тулчихсан. Дахиад өмнөх шигээ явж ороод нам тавиулах уу, өөр хоорондоо эвлэж нийлээд хүч үзэх үү. Ийм сонголт дээр ирсэн юм.
“Дугаарын зочин” буландаа чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Бямбадоржийг урилаа. Тэрбээр удахгүй болох ДАШТ-д 79 кг жинд зодоглох юм.
Үер усны аюул гамшгийн хэмжээнд хүрч бороо “дусласан” ч үер болчих гээд нийслэлчүүд зуныг сандруухан өнгөрөөв. Үерийн эрсдэлтэй бүсэд байрлах айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажил Чингэлтэй дүүрэгт өрнөж буй. Голын ай саваас 50 метрийн зайд оршин суух зөвшөөрөл олгодоггүй байх үеэс эхлэн 10 гаруй жил амьдарсан айлаас гадна саявтархан буусан нь ч байна, тэнд. Гэтэл Усны тухай хуулийн 22.3-т Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно хэмээн заажээ.
Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулах бодлогоо танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.
Сонины редакцын маань байранд үл таних нэгэн намайг сураад ирдэг юм. Тэр хүнийг миний хувьд огтоос хараагүй, уулзан учирч ч яваагүй л. Бид ярилцлаа. Миний бичсэн нийтлэлүүдийг уншсан л гэнэ. Өөрөө ч шүлэг оролддог, мэдээ сурвалжлага бичдэг л бололтой. Сонин сэтгүүлд ойр явснаа хэлж байх юм. Нэлээд хөөрөлдсөний дараа өөрийнхөө ажил амьдралын тухай ярьж гарав аа мань хүн. Надад тэр нь сонирхолтой санагдсан. Яриа нь амттайхан байлаа.
Монголчуудын, нийтийн эрх ашигтай холбоотой, анхаарал татсан хоёр асуудал өнгөрсөн долоо хоногт яригдлаа. Нэг нь зөвдөж, нөгөө нь буруудах хоёр шийдвэр хэрэгжиж эхлэхээр болов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Ромын пап Францис ирэх сарын 1-4-нд манай улсад анх удаа айлчлах гэж байна.
АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгоод байгаа.
Наадмын тухай сайхан “үг” олон бий. Шүлэг ч ихтэй. “...Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж ерөөнө. “...Дараа жилийн наадам даанч хол байна даа” гэж хүлээнэ.
АН-ын ҮБХ-ны хурал ирэх даваа гаригт болно. Төрийн ордны их танхимд ҮБХ-ны 500 гаруй гишүүн нь хуралдана. “Сонгууль тулчихсан. 10-хан сар үлдсэн. Тиймээс АН-ын бүх шатны томилгоо хийгдэнэ.