Сурталчилгаа

Зууны мэдээ

Т.Бадамжунайд “газрын хэрэг” нэмэгдэх үү?

Филиппинд дөрвөн жил орчим амьдраад “Шувуу” ажиллагааны хүрээнд баригдаж ирсэн Т.Бадамжунайг шүүх баяр наадмын үеэр сулласан. Гэхдээ түүнд холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зэсийн баяжмал худалдан авах гэрээ”-нд хууль бусаар нөлөөлж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн талаар АТГ-аас 2023 оны долдугаар сарын 31-нд мэдээлжээ.

1 сарын өмнө 10

Б.Чойжилсүрэнгийн 177 тэрбумын “нүүрсний импорт”-ыг зогсоожээ

“Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” тогтоолыг Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 19-ний ээлжит хуралдаанаар хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд НЗДТГ-ын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалж, цугласан эх үүсвэрээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр заасан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгасан байдаг.

1 сарын өмнө 29

Авлигын хэрэг АТГ дээр очоод “алга” болдог жишиг тогтох вий

Нийгэмд дуулиан дэгдээж нийтийн эрх ашиг хохирсон хэргүүд АТГ дээр очоод “алга” болж, саарал байшинд “шингэдэг” жишиг тогтох нь.

1 сарын өмнө 4

Уран нислэгийн бүжиг дэглээч

Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Тэр дундаа хүүхэд болгон багадаа “Нисгэгч” болно гэж мөрөөддөг шиг, зорилго мөрөөдөл хоёроо агаарын нислэгийн спорттой холбосон залуу бүсгүй бол Нандинцэцэгийн Номин юм. Хэдийгээр нисэх загварын спорт нь өөрөө сууж жолоодож, тэнгэрт бүжиглэгдэггүй ч гэсэн өөрийнхөө ур ухаан, тооцоолол, мэдлэг туршлага бүхнээ “зангидаж” онгоц урлаад, түүнийгээ тэнгэрт хөөргөж, өрсөлдөнө гэдэг хэн хүний чадах зүйл биш билээ. Үүнийг өөрийн авьяас чадвараа гарган хийж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өргөж буй тэрбээр дэлхийн аваргын жолоодлогот загварын уран нислэгийн F2B ангиллаас мөнгөн медалийг хүртсэн анхны эмэгтэй юм. Хэн бүхний сонирхоод, хийгээд байдаггүй агаарын нисэх загварын спортоор хичээллэж буй түүнийг энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа урив.

1 сарын өмнө 1

ТӨХК-иуд өвөлд бэлэн үү?

Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч буй төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа доголдолгүй хэвийн явагдаж байж төсөв бүрдэнэ. Наадмын дараа намар гэдэг. Тэгвэл төрийн өмчит компаниуд өвөлдөө бэлэн эсэх, тулгамдсан асуудал юу байгааг хамтатган толгой компани “Эрдэнэс Монгол”-д тайлагналаа.

1 сарын өмнө 0

ХОМ: Ховдын Э.Болормаа хоёр тэрбумын хөрөнгөтэй

АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгоод байна. Энэ удаа Аймгийн засаг дарга нар 2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг цувралаар хүргэе.

1 сарын өмнө 10

Эрчүүдтэй тэнцүү хүч сорьдог спортын мастер бүсгүй

Энэ удаагийн дугаартаа Монгол Улсын цор ганц эмэгтэй мото спортын олон улсын хэмжээний мастер Б.Бат-Ундралыг онцолж байна. Тэрбээр Мото болон авто спортоор зөвхөн эрчүүд хичээллэдэггүй гэдгийг өөрөөрөө үлгэрлэн яваа нэгэн юм. Түүний спортын түүхэн замналаар аялцгаая.

1 сарын өмнө 0

Л.Оюун-Эрдэнэ: Отог гэж газар аваад орон сууц барьсан хүмүүсийг “гомдооно”

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан уржигдар болов. Хуралдаанаар жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах ажлын явц, тулгамдаж буй асуудал, өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцсон юм.

1 сарын өмнө 16

Нүүрсний хулгай: Экспортоос чадахаа болиод импортолж “идэхээр” шийдсэн үү?!

Чингис хаан “Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр сануулж байгтун” гэсэн шиг та бид “Нүүрсний хулгай шийдэгдээгүй, нүүрсний хулгайч нар шийтгүүлээгүй” гэдгийг мартаж болохгүй. Ийм байтал Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мөнөөх л нүүрсний хулгайн нэг хэсэг байж болзошгүй маш ноцтой мэдэгдэл хийлээ.

1 сарын өмнө 13

Х.Баттулга Лу.Гантөмөрийг сонгууль хүртэл “оролдоно”

УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа улам ойртож байна. Арван сар хүрэхгүй хугацаа үлдлээ. АН харин эвлэж амжаагүй л байна. Уг нь өмнөх хэдэн жилийг бодвол нэг даргатай, нэг тамга тэмдэгтэй болж авсан ч цаашаа явдаггүй ээ. АН-ын бүтэц зохион байгуулалттай холбоотой шийдлүүд гацаанд ороод байгаа юм. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд ил явагдаж ирсэн зөрчлүүд далд хэлбэрт шилжчихээд байна.

1 сарын өмнө 14

"Гудамжны гэх ойлголтыг бид уран бүтээлээрээ үгүйсгэж чадсан"

Татар” хамтлагийн 20 жилийн ойн тоглолт энэ сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим, хэмнэл” буландаа тус хамтлагийн гишүүн Ч.Жаргалсайханыг урьж ярилцлаа.

1 сарын өмнө 0

Энэтхэгийн хиймэл дагуулыг ашиглаж мэдээллийн бааз бий болгох боломжтой

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр БНЭУ-ын Бенгалор хотод байрлах тус улсын Сансар судлалын төв байгууллагад зочиллоо. Тус төвийн удирдлагууд түүнийг найрсагаар хүлээн авч ойрын үед хэрэгжүүлэхээр бэлтгэж буй сансар судлалын судалгаа, хиймэл дагуул хийж буй үйл явцаа танилцуулсан байна.

1 сарын өмнө 1

2024 оны түүхэн сонгуульд оролцох эрхтэй намууд

УИХ-ын ээлжит сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ удаагийн сонгуулиар манай улс 76 бус 126 хууль тогтоогчтой болно. Тэр ч утгаараа түүхэн гэж нэрлэхээс аргагүй. Иргэдийг төлөөлөх 126 хүнийг хэрхэн сонгох дүрэм буюу УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар баталсан. Гэхдээ тоглоомын дүрэм хараахан бүрэн дүүрэн дэлгэгдээгүй байгаа. Учир нь, тойрог, мандат хуваарилах тогтоолыг парламент ирэх нэгдүгээр сард батлахаар болсон билээ.

1 сарын өмнө 4

Н.Энхбаяр БНЭУ-ын Дээд шүүхийн даргатай уулзлаа

БНЭУ-д айлчилж буй Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг БНЭУ-ын Дээд шүүхийн дарга Дананжаяа Чандрачуд хүлээн авч уулзлаа. 1959 онд төрсөн тэрбээр Делигийн их сургуулийг төгссөн бөгөөд Харвардын их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Харин 2016 онд тус улсын Дээд шүүхийн шүүгчээр, 2022 оноос Дээд шүүхийн даргаар тус тус томилогдсон байна.

1 сарын өмнө 13

Төмөр замын түүхийг түүчээлэгчид

Хослон зурайх ган харгуй, хүрдэн дугуйны хэмнэлд, цэмцийтэл хувцаслаж шар дарцаг өргөх үйлчлэгч дохиогоор, уран жолоодогч машинистын ур чадвар дор галт тэрэг хөлөглөн Монголчууд бид олон жил давхижээ. Тэгвэл Төмөр зам гэх их айлын эд эс нь болж гурван үеэрээ хүчин зүтгэж буй нэгэн гэр бүлийг энэ удаагийн “Удмын бахархал” буландаа онцолж байна. Г.Сарантуяа нь галт тэрэгний үйлчлэгчээс дарга хүртэл албан тушаалд 36 жил ажиллаж буй нэгэн юм. Харин түүний аав Гаажид нь төмөр замын намын хорооны дарга, ээж С.Отгон нь нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал агсны вагоны үйлчлэгч байсан. Өдгөө хүү Ц.Цогбаяр нь ээж, эмээ, өвөөгийнхөө үйлсийг залгамжлан төмөр замдаа ажиллаж буй. “Удмын бахархал” булан нь гурав дахь үеийн төлөөлөлтэй ярилцдаг бол энэ удаа С.Гаажидын охин Г.Сарантуяа, түүний хүү Ц.Цогбаяр нартай ярилцлаа.

1 сарын өмнө 1