sonin.mn
Халхын голын эрэг дээр шинэ тосгон баригдах 10 сая долларыг ноён В.Путин өгчээ. Энэ нь 26 тэрбум төгрөг болж байна. ЖДҮ-ийн зээлийн үй хажууд жаахан мөнгө л дөө. Гэхдээ нэг гол, нэг тосгонд бол том мөнгө юм.Тэнд ажил их өрнөж байгаа ч генерал Ш.Арвай саяхан тун хачирхалтай нэг мэдэгдлийг хийв.
 
Халх голын цаад талд хилд хийх ёстой бүх зүйлийг нааш нь татаж байгаад нэн харамсаж байгаагийн дотор 1990 онд зохиолч С.Эрдэнээгийн хэлснээр Монголд Жанрайсаг бурханг барих юм бол жинхэнэ билгийн нүдийг нээж сохорсон бид их гэгээрэх юм гэж яриад улам сохорч мунхарсан шиг Путиний мөнгөөр Жанрайсаг бурхан барьж байгаа тухай мэдэгдсэн нь гайхал төрүүлэв.
 
Доктор П.Нэргүй Женкоизм-ламаизм-шовинизм Монголд далд колоничлол империализмын бэлэг тэмдэг болгон сүндэрлүүлж байгаа тухай ноцтой мэдэгдэл хийж байсан нь нэгийг өгүүлж байна. Халхын голын баярыг эх орон даяар өргөн тэмдэглэх Шадар сайд Ө.Энхтүвшингийн комисс гарсан боловч одоо болтол тодорхой ажил хийгдээгүй байна. Халхын голын дайныг хилийн тулгаралт, бяцхан байлдаан, хүүхдүүдийн зодоон байсан гэх нь холгүй юм ярьж байгаа үзэл сурталчид ч байна. Тэр бүү хэл Японы хилийг Монгол Зөвлөлтийн дайчид зөрчиж буруу юм хийсэн гэж хэлэх нь холгүй байна.
Халхын голын дайны түүхийг түүхийн сурах бичгээс арчиж ерөөсөө Монгол улс түүхтэй байсан уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. 1984 онд Ю.Цэдэнбалыг Халх голын 45 жилийн яруу алдарт ойг өргөн дэлгэр тэмдэглэе гэж байхад нь огцруулж ерөнхийд нь Халхын голын ой сулрах шатандаа орсон юм. Харин Халхын голын үржил шимт нутгийг би авчихсан хэмээн солонгосын нэгэн иргэн Монгол улс дахь бизнес эрхлэгч солонгос иргэдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ан Хын Жун: Монгол улсад оршин суугаа солонгос иргэдээ, БНСУ-ын ерөнхий сайд эрхэм хүндэт И Наг Ён танаа, Монгол улсад суугаа БНСУ-ын элчин сайд Жон Жэнам, элчин сайдын яамны хүндэт ажилтнууд аа гэж сүржигнэн мэдэгдсэнийг яана.
 
Эх сурвалж: "Хөх толбо" сонин