Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2026.10.16-ны өдрийн 2026/3009/ЭХ/ЕШЗ/000565
Тоймын дугаар, огноо: 2026.10.16
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Шинэбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хянан хэлэлцээд, прокурорын саналыг хангаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг Ерөнхий шүүгч хянаад яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун
Баасан - 10 сарын 16,
2026
Сэтгэгдэл0