sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хоккейн холбооны ээлжит хурал /2019.05.03/ болж, холбооны дүрмээ хэлэлцэн цаашид хийх ажлын төлөвлөгөөг гаргасан байна.
Мөн энэ хурлаар МКХ- ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, УИХ-ын гишүүн Б.Жавхланг улиран сонгожээ. Монгол Улсад хоккейн спорт цаашдаа хөгжин дэвжих, илүү том амжилт гаргах нөөц боломж бүрэн бий гэдгийг дэлхийд таниулсан амжилт гаргах болсон цаг үед болж буй энэ удаагийн хуралд үе үеийн хоккейчдын төлөөллөөс ирж оролцсон гэдгээрээ онцлог болжээ. Мөн хүрэлцэн ирсэн төлөөлөгчид ч холбооны хуралдаа идэвхтэй оролцсон байна.
 
 
Монголын шайбтай хоккейн баг тамирчид сүүлийн жилүүдэд “Азийн цом”-ын тэмцээнд амжилттай оролцож, тивийн аваргын цомыг эх орондоо авчирсан юм.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг