sonin.mn

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд бүртгүүлсэн боловч ирж барилдаагүй, мөн аймаг, дүүргийн наадамд зодоглож барилдсан боловч барилдаан дундаас  орхиж, наадамчин олныг үл хүндэтгэсэн нэр бүхий 51 бөхөд Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс албан шаардлага хүргүүлж, энэ үйлдлийнх нь талаарх тайлбарыг  2026 оны 10-р сарын 10-ны өдрийн дотор хүлээн авсан байна. Дурдсан хугацаанд албан тайлбараа ирүүлсэн бөхчүүдтэй ирэх лхагва гарагт буюу 2026.10.14-ний өдрийн лхагва гарагт 15:00 цагт уулзаж, сонсох ажиллагаа зохион байгуулна. ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ