Цөмийн хөдөлгүүр бүхий 50 худалдааны хөлөг онгоцноос бүрдсэн флот байгуулах боломжийг АНУ-ын Далайн захиргаа /MARAD/ судалж байна. Эхний дөрвөн хөлөг онгоцыг 2028 онд үйлдвэрлэж эхлэх бололтой.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын боломжийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ.
Норвегийн хаан Хокон VIII тус улсын парламентад /Стортинг/ тангараг өргөлөө.
Дэлхий дахин олон туйлт тогтолцоо руу эрчимтэй шилжиж байгаа бөгөөд энэхүү үйл явц нь дэлхийн засаглал болон олон улсын харилцаан дахь илүү шударга тогтолцооны үндэс суурь болж чадна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш мэдэгдлээ.
Газын зурвас руу хийсэн Израилын армийн довтолгоонд өртөн 2023 оны 10 дугаар сараас хойш 73 462 хүн амь үрэгджээ.
Бэлтгэл хангаагүй хүмүүс Эльбрус ууланд авирахыг хориглох ёстой гэж Оросын Уулын спортын холбооны дэд ерөнхийлөгч Александр Пятницин мэдэгдлээ.
Реппер Энэрэлийн уран бүтээлийг сонсоход нэг зүйл тодорхой мэдрэгддэг. Тэр сонсогчдоо алмайруулах гэж хэт хичээдэггүй. Амьдралын тухай том философи ярьж, өөрийгөө хүчээр “гүн сэтгэгч” мэт харагдуулахыг ч оролддоггүй. Харин бидний өдөр тутамдаа мэдэрдэг хэрнээ үгээр илэрхийлж чаддаггүй тэр жижигхэн мэдрэмжүүдийг дуу болгодог.
ДАРМШТАДТ, 2026 оны есдүгээр сарын 1 /new-science.ru/. Буд гаргийг (Меркури) судлах зорилгоор хөөргөсөн BepiColombo гэдэг автомат сансрын хөлөг Наранд хамгийн ойр орших гаргийг чиглэн бараг 8 жилийн турш ниссэний эцэст пүрэв гарагт түүний судалгааны хоёр аппаратнаас Mercury Transfer Module /МТМ/ тээвэрлэгч модулийг салгах гэж байна.
Киргизийн нэгэн уулын оргилд “ШХАБ-ын оргил” гэдэг газарзүйн нэр өгөх тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров гарын үсэг зуржээ.
Японы хамгийн өндөр настан болох Сигэко Кагава 115 насандаа таалал төгссөн тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээлжээ.
Викингүүдийн эрин үеийн мөнгөн зоос, гоёлын эдлэлийн цуглуулга Дани улсад олджээ. 700 орчим жижиг эдлэл, зооснуудаас бүрдэх 18.5 кг жинтэй уг олдвор нь X зууны үед мөнгө ямар үүрэг гүйцэтгэж байсныг тодорхойлоход тус дөхөм болно гэж археологчид үзэж байна.
Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-д болно.
Балбын Байгалийн гамшигтай тэмцэх газраас мэдээлснээр, тус улсад болсон гэнэтийн үер, хөрсний нуралтын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 903 болж нэмэгдсэн байна.
G20 бүлгийн орнуудын Сангийн сайд нар, Төв банкны захирлуудын уулзалтыг сурвалжлах зөвшөөрлийг нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд, тухайлбал The New York Times, Wall Street Journal сонинууд болон Блүүмбэрг агентлагийн нэр бүхий сэтгүүлчдэд олгохгүй хэмээн АНУ-ын Сангийн яам шийдвэрлэжээ.
Хил дамнан ихээхэн хохирол сүйтгэл дагуулсан үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо Балбын нутагт 794-д хүрч, 2500 гаруй хүн сураггүй алга болжээ.