Энэхүү холбоо нь хилийн чанад дахь 4 дэх холбоо бөгөөд өмнө нь Европ, Австрали, Солонгос улсуудад ажиллаж амьдарч байгаа бөхийн зүтгэлтэн, бөхчүүд, иргэдийн оролцоотой байгуулагдаж Үндэсний бөхөө түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучууд нь үндэсний бөхөөрөө дамжуулан Монгол хэл, зан заншил, өв соёлоосоо алсрахгүй байх хэтийн зорилгыг хэрэгжүүлж ажиллахаар байгуулагдан ажиллаж байгаа болно.
Казахстан улсын Астана хотод пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн наймдугаар сарын 21-25-нд болно.
Дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн теннисчин Янник Синнер АНУ-ын Цинциннати хотод болж буй “Мастерс” цувралын тэмцээний финалын тоглолтын явцад эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цаашид тоглох боломжгүй болжээ.
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 18. /ТАСС/. АНУ-ын Огайо муж улсын Цинциннати хотноо болж буй Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ тэмцээний хагас шигшээ тоглолтод Оросын теннисчин Вероника Кудерметова Италийн тамирчин Жасмин Паолинид хожигдсоноор финалд шалгарч чадсангүй.
Мэргэжлийн боксын гурван холбооны дэлхийн аварга, Оросын боксчин Дмитрий Биволд эрүүл мэндийн байдлын түр тодорхойлолт олголоо гэж Дэлхийн боксын байгууллагын /WBO/ хэвлэлийн алба мэдэээлжээ.
Тува улсын бөх сонирхогч, биеийн тамирын багш Оюн Александрыг урьж ярилцлаа.
Хорват улсын Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 13-21-ний өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн хэлтсээс өчигдөр баг тамирчдын бэлтгэлийн явцтай танилцсан бөгөөд бэлтгэл сургуулилт төлөвлөгөөний дагуу өрнөж байна.
Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Challenge League 2025/2026” тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны халуухан тулаан өчигдөр 16:00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө.
Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ны өдрүүдэд болно.
Сүүлийн жилүүдэд аливаа морин уралдааны үеэр морины сэрвээг хэмжиж, эрлийз эсэхийг тогтоодог, эрлийз гэж үзсэн морио хасдаг үзэгдэл бий боллоо.
Монголчууд чөлөөт бөхийн төрөлд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, зуны XXXIII их наадам Парисын олимпоос “ганзага хоосон” ирээд байгаа билээ. Тэгвэл ирэх Лос-Анжелес 2028 оны олимпод “шархаа нөхөхөөр” бэлдэж эхлэв. Монголын чөлөөт бөхийн холбооны зөвлөх дасгалжуулагчаар ажиллахаар болсон Японы нэрт дасгалжуулагч Казухито Сакайя-ийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Дугаарын зочин"-оор урьж ярилцлаа. Казухито Сакайя нь Япон улсад дасгалжуулагч хийж байх хугацаандаа олимпын их наадмаас 14 алт, гурван мөнгө, дэлхийн аваргын 80 гаруй медаль авчирч дэлхийн түүхэнд нэрээ дархалсан алдарт дасгалжуулагч билээ.
Монголын Үндэсний Олимпын Хорооны дэргэдэх Тамирчдын Комисс нь Бахрейн улсад болох Азийн залуучуудын наадмыг угтан тус наадамд оролцох залуу тамирчдыг англи хэлний вакум зуны зусланд хамруулах гэж байна.
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг ХХЕГ-ын харъяа хилийн 0208-р тусгай салбар “Хилчин” спорт хорооны дарга, дэд хурандаа Г. Золзаяаг хүлээн авч уулзлаа.
Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос анх удаа “Холбооны цом”-ын тэмцээнийг 10 дугаар сард зохион байгуулахаар болжээ.
4 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг “Дэлхийн спортын наадам” энэ сарын 7-17 ний өдрүүдэд БНХАУ-ын Чэндү хотноо болно.