Хан-Уул дүүргийн 11-р хороо буюу Зайсангийн тойруу орчимд амьдардаг 20 мянган оршин суугч, үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүд Зайсангийн нэг чигийн урсгалыг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр иргэдийн төлөөлөл: "Бид шат шатны төрийн байгууллагууд руу санал гомдлоо үе шаттайгаар хүргүүлж байсан. Гуравдугаар сарын 27-нд нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах талаар оршин суугчид, ААН-ийн төлөөллүүдийн гарын үсэг бүхий албан хүсэлтийг холбогдох байгууллагуудад илгээсэн. Хуулийн 30 хоногийн хугацаа өчигдөр дуусгавар болсон.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нарийвчилсан судалгаа, шинжилгээг хийж буй тул дууссаны дараа дараагийн шатны арга хэмжээг авна гэж хариу ирүүлсэн. Иргэдээс энэ сарын 12-19-ний өдрүүдэд нэг чигийн хөдөлгөөнийг цаашид үргэлжлүүлэх эсэхэд санал авсан. 3100 хүн саналаа өгснөөс 86 хувь нь үргэлжлүүлэхгүй гэдэг хариу өгсөн.
Гэвч одоо хүртэл ямар ч хариугүй, цуцлах шийдвэр гаргахгүй байгаад хариулт авмаар байна. Иймээс бид маргааш жагсаал зохион байгуулна.4000 орчим машин явдаг байсан замд 3000 машин нэмэгдэж, утаа тоосжилтын хэмжээ ихсэж, зам хөндлөн гарах явган зорчигчдод эрсдэл үүсэж байна." гэв.
Мөн ХААИС-ийн оюутны холбооны тэргүүн уг түгжрэлийн улмаас оюутнууд хичээлдээ 30-40 минут хоцордог болсон гэсэн юм.
О.Чулуу
Сэтгэгдэл17
эд нар одоо тэнгэрээс буугаад ирсэн хүмүүс юм уу ...урд нь яаж түгжирдэг блаа Сарнайхаас Туулын гүүр хүртэл2-3 цаг болдог бсан ш дээ ...одоо бол харин ч 20-30 мин л болж бгаа ...Зайсанд 10 гаруй жил амьдарч бгаа хүний хувьд мэдэлгүй дээ
Ирваат! Хийморийн овооноос орж ирж байгаа машиныг ядаж гүүр рүү зүүн эргэдэг болгомоор юм! Нар буруу тойрч бензин маслоны гарз хийж баахан давхина, аан? Хөдөөний эргүү тэнэг нөхдүүд зүгээр байгаа замын хөдөлгөөнөөр оролдохоо болио! Сумьяа гэж мангар гарцуудыг бүгдийг нь хааж дан шулуун болгож баахан тэнэгтсэн! Одоо бас нэг мал нь ажлаа хийж чадахгүй тэнэгтэнэ! Бид одоо яахав, оркууд аа?!!
Хамгийн зөв гаргалгаа нь Зайсанд амьдрахаа боль, зүгээр л хурдан нүү!
залуу насанд түгжирээ ямар хамаатайн гараа элгэндээ аваад гүйхкүү юу
Зайсан гэж юм юм нь болохоо байсан хөгийн газар болсон доо!
Bitgii xudlaa yarij gonginocgoo!Zamin neg chigees bolj xicheelees xocorno gej ac n bdgiin!
Tur zasgiin bodlogo esergvvcsen muusain xulsni noxod.
XAAIS ryy yvahad ymarch saadgyi bgaa shyy. ydahdaa joohon bodit yum bicheech
Зайсангийн баячуудыг сайн хашраа ! Нэг чигийн хөдөлгөөн байтугай ямар ч хөдөлгөөнгүй болгосон ч яадаг юм !
Tsutslaad egchih heregtei Uvlees teg zogsood shiidver ee butsaagaach gej temtsehed ni huleej avah hereggui
Залуу хүмүүс түгжирч явахаар алхаад яваачээ.залхуу бна шүү.Алхалт биенд сайн шүү.
huuch8nd ni oruul, yadaj huuhdiud zam garchihdag baisan
huuchind ni oruul, yadaj huuhdiud zam garchihdag baisan
Guclaa l bna.vmxiirtlee untaad l xicheeleesee xocordog . Zamin ursgal ta narin xicheel surguulid yamar xamaa bnaa orkuudaa.xol ochij xucacgaa!
Юү хуцаад бнаа нэг хэсэгийн эрх ашигаас илүү нийтийн эрх ашиг чухал нэг чиглэлэээр явуулах нь урсаад түгжрэл үүсэхгүй юм билээ эд нар одоо юү вэ оюутнууд хоцордог нь ч худлаа эрт гарч цагаа зохицуул хоцрохоороо түгжрэл ярьдаг шдээ
Юү хуцаад бнаа нэг хэсэгийн эрх ашигаас илүү нийтийн эрх ашиг чухал нэг чиглэлэээр явуулах нь урсаад түгжрэл үүсэхгүй юм билээ эд нар одоо юү вэ оюутнууд хоцордог нь ч худлаа эрт гарч цагаа зохицуул хоцрохоороо түгжрэл ярьдаг шдээ
Тойрч байгаа нь зөв шүү, хичээлдээ эрт босоод цагтаа ирцгээ, ажилдаа бүх хүн эрт босоод ирдэг, хөдөлгөөний чиглэлээр бүү оролд!!!