sonin.mn

4 дүгээр сарын 26-нд,БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг хүлээн авч уулзахдаа, "Хятад улс нь өөртөө итгэлтэй, нээлттэй, цэцэглэн хөгжсөн АНУ байхыг харахад баяртай байна. Америк ч мөн Хятадын хөгжлийг эерэгээр авч үзнэ гэдэгт найдаж байна. Хоёр орон сөргөлдөгч бус харин түнш байх ёстой, харилцан хохироох бус харин бие биенээ дэмжих ёстой. Сөргөөр өрсөлдөх бус харин ижил талаа нэгтгэн ялгаатай талаа хойш тавих ёстой. Хэлсэндээ сууж, хэлснээ бодитой дээр биелүүлэхээс биш харин үг үйлдэл нь өөр байх ёсгүй" гэж онцолсон байна. Америкийн тал Хятадад хандан хийсэн улс төрийн олон амлалтаа ахин онцлоод, Хятадын талтай хэлхээ холбоотой байж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон Сан Францискогийн нийтлэг ойлголтыг нямбай сайтар хэрэгжүүлж, Америк Хятадын харилцаа тогтвортой хөгжихийг хүсэж буйгаа илэрхийлсэн аж.

Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Хятадад “суурь бат биш бол газар уул ч доргино” гэдэг хэлц үг бий. Хятад, Америкийн харилцааны хувьд стратегийн ойлголцол, өөрөөр хэлбэл Хятад, Америк хоёр түнш байх уу, эсвэл өрсөлдөгч байх уу гэдэг нь үндсэн асуудал юм. Хэрэв АНУ Хятадыг хамтын ажиллагааны түнш гэж үзвэл хоёр талд ашигтай, дэлхий дахинд ч тогтвортой, тодорхой байдал нэмэгдэнэ. Хэрэв Америк Хятадыг үргэлж гол өрсөлдөгчөө гэж үзсээр байвал хоёр талын харилцаа хүндрэлтэй, асуудлаар дүүрэн байх болно.


Өнгөрсөн оны 11-р дүгээр сард Сан Францискод болсон Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалтаас хойш Хятад Америкийн харилцаа ерөнхийдөө тогтворжиж, хоёр тал дипломат харилцаа, эдийн засаг, худалдаа, хоёр армийн зэрэг салбарт багц яриа хэлцэл, хамтын ажиллагаа өрнүүлсэн. Энтони Блинкений Хятадад хийсэн тус айлчлал нь хоёр орны дээд зиндааны солилцооны эрчийг үргэлжлүүлэв. Хоёр тал энэ удаад хоёр арми хоорондын солилцоог үргэлжлүүлэх, хар тамхины хяналт, цаг уурын өөрчлөлт, хиймэл оюун ухаан зэрэгт Хятад, Америкийн хамтын ажиллагааг цаашид нэмэгдүүлэх, хоёр орны хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх зэрэг "таван зүйлт нийтлэг ойлголт”-од хүрсэн нь хоёр тал харилцан яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, санал зөрөлдөөнөө хянаж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон Сан Францискогийн нийтлэг ойлголтыг түргэтгэн хэрэгжүүлэхийн тулд хоёр тал хамтран ажиллахад бэлэн байгааг харууллаа.

Үүний зэрэгцээ Хятад, Америкийн харилцаанд сайжирсан тал байгаа боловч сөрөг хүчин зүйлүүд нэмэгдсээр буйг ч бид харах ёстой. Хятадын сэргээгдэх эрчим хүчний “үйлдвэрлэх хүчний хэт илүүдэл” гэгчийг байнга дэвэргэхээс өгсүүлээд баталсан гадаадад тусламж үзүүлэх тухай хуулийн төсөлдөө Хятадын Тайваний бүс нутгийг хамааруулсан, түүнчлэн Шинжаанаас эхлээд Ази Номхон далайн бүсэд Хятадыг тойруулсан жижиг тойрог бүрдүүлсэн зэргээр АНУ нь дараалсан арга хэмжээ авч, Хятад, Америкийн харилцаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсээр байна.


Яагаад АНУ дандаа хэлсэн хийсэн нь зөрдөг вэ? Хятадын Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдун "Олон улсын тойм”-д ярихдаа, "Хоёр нүүр гаргах нь АНУ-ын Засгийн Газрын Хятадтай харилцах харилцааны гол архаг асуудал. Түүнчлэн, энэ жил АНУ-ын сонгуулийн жил болж, АНУ-ын дотоод улс төрийн тоглоом ширүүсч, Хятадын тухай бодлогын чиг хандлагад нөлөөлөх хувьсагч хүчин зүйлүүд нэмэгдэж, эдгээр нь АНУ-ын Засгийн Газрын Хятадын тухай бодлогыг хязгаарлаж, улмаар Хятадад хандах АНУ-ын хандлагыг тогтворгүй болгож байна. Гүнзгий өнцгөөс харвал, АНУ нь Хятадыг хязгаарлан дарамт өгөхийн зэрэгцээ Хятадтай хамтран ажиллах шаардлагатай байгаа нь АНУ-ын зарим хүмүүс тэг нийлбэрийн сэтгэхүйтэй, Хятадыг "хамгийн том стратегийн өрсөлдөгч" гэж андуурч, Хятадын хөгжлийн зорилгын талаар стратегийн буруу дүгнэлт хийж байгааг харуулж байна.


Сүүлийн жилүүдэд Хятад, Америкийн дээд хэмжээний харилцаанд стратегийн танин мэдэхүйн асуудал удаа болгонд яригдсаар ирсэн. Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын Сан Францискод болсон уулзалтын үеэр Ши Жиньпин Хятад Америкийн харилцааны "таван тулгуур"-ыг хамтран байгуулахыг санал болгосон. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байдентай утсаар ярих үеэр Ши Жиньпин стратегийн танин мэдэхүйн асуудал бол Хятад, Америкийн харилцааны "эхний цэг" байсаар ирсэн гэж онцолсон юм. Энтони Блинкений айлчлалын үеэр Хятад улс бол энх тайвны хөгжлийн замыг баримталдаг социалист орон бөгөөд ноёрхлын төлөөх их гүрний өрсөлдөөний логик, хүйтэн дайны үеийн сэтгэхүй бол Хятад улсын генд ч, Хятад улсын үйл ажиллагааны төлөвт ч байхгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн. Тухайлбал, Хятадын хөгжлийн зорилго бол ард түмнээ сайхан амьдруулах явдал болохоос биш АНУ-ыг орлох бус. Түүнчлэн Хятад Америкийн харилцааг хоёр орны ард түмний язгуур ашиг тусыг хамгаалах, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах байр сууринаас харж, харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтдаа ялалт байгуулахыг дэмжсээр ирсэн. "Энэ дэлхий Хятад, АНУ хоёрыг багтааж чадна." "Хятад, АНУ-ын тус тусын амжилт нь бие биедээ боломж юм. “Хятадын тал хамтран ажиллахад бэлэн, гэхдээ хамтын ажиллагаа хос чиглэлтэй байх ёстой. Өрсөлдөхөөс бид айхгүй, гэхдээ өрсөлдөөн нь тэг нийлбэртэй тоглоом байх бус харин хамтдаа дэвших ёстой” гэсэн нь бүтээлч байр суурь, өргөн сэтгэлгээг харуулж байна.


Энтони Блинкений айлчлалын үеэр, Хятад Америкийн харилцааны томьёоллыг үндсээр нь авч үзэхийг Хятадын тал АНУ-аас дахин шаардаж, Тайванийг зэвсэглэхээ зогсоохыг Америкт шаардаж, Хятадын ард түмний хөгжлийн эрх бол салшгүй гэдгийг онцлов. Хэрэв Америк үнэхээр Хятад Америкийн харилцааг хариуцлагатай зохицуулахыг хүсэж, "жөгжиж, амжилттад хүрч буй Хятад улс бол дэлхий дахинд сайн" гэдэгтэй санал нийлж байгаа бол эдгээр үгийг сонсож, ажил хэрэг болгох хэрэгтэй.

Хятад, Америкийн харилцааны тогтворжих хандлага хялбархан олдоогүй бөгөөд үүнийг хоёр орон болон олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна. Хоёр тал үргэлжлүүлэн хичээн зүтгэж, "Сан Францискогийн алсын хараа"-г бодит ажил болгож, Хятад Америкийн харилцааг жинхэнэ ёсоор тогтворжуулж, сайжруулж, урагш ахиулах хэрэгтэй. АНУ-ын хувьд Хятадын талаарх буруу ойлголтоо засаж, Хятадын хөгжлийг зөвөөр харах нь зүйтэй юм." гэсэн байна.


Г.Бямба