Иргэний хөдөлгөөний давалгаан дундаас их улс төрд шидэгдсэн Ж.Батзандан ШИНЭ намыг орхин, газар дор ортол нь зүхэж явсан АН-ын хаяа хатавч бараадан ирснээ дуулгав. Уг нь тэр 2020 оны сонгуульд ялагдаж, ШИНЭ намыг орхин явсан. Итгэл үнэмшлээ өгч дэмжсэн олон мянган гишүүдээ хаяад гадагшаа зугтаасан, энэ намд хамаагүй хүн.
Гэхдээ энэ мэдээлэл нь чимээ шуугиан багатай байгаа нь нэгдүгээрт, сонгууль хаяанд ирчихсэн учраас юун Ж.Батзандан манатай байгаа байх. Хоёрдугаарт, тэр хувь улстөрч талаасаа карьераа дундалж, бүр гишгүүлчихсэн нөхөр гэдгийг харууллаа. Гуравдугаарт, хэдэн жилийн турш өрсөлдөгч МАН-тай нь нийлээд нулимж нулимж ирсэн нөхрийг босгоо давуулж байгаагаас харахад АН ч бүр ядарчээ гэсэн үг.
Харин ШИНЭ нам, ШИНЭ нэгдсэн эвслийн гишүүд, дэмжигчид “Ж.Батзандан ШИНЭ нам, нэгдсэн эвслийг муухай харагдуулж байсан юм, ашгүй сонгуульд орохоос өмнө явчихлаа” хэмээн олзуурхаж сууна.
Уг нь Лу.Болдын хамт “МАНАН дэглэмийг устгана” хэмээн талбай дээр гарч, эцэст нь дэглэмээс салж байгаа гээд АН-аас татгалзан, ШИНЭ намыг байгуулж явсан нөхөр. Гэтэл гэнэт эргэж, МАНАН бүлэгтээ очиж байгаа нь өнөөх хөхөө өвлийн хүйтэнд талбай дээр цуглуулан хошгируулж байсан олон мянган иргэндээ юу гэж хэлнэ дээ гэхээс яс хавталзана.
Гэтэл Л.Болдын харъяанд консулаар ажиллаж байсан, МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдлийн гэх Б.Мөнхжаргал гэдэг нөхөр дагаад очиж гээд утга учир нь олдохгүй зүйл болж байна. Энэ ч мэт сугны үс ч яахав.
Ж.Батзандангийн хувьд АН-ын хаалгыг саваад гарахдаа тэдний эсрэг хэлэлцүүлэг зохион байгуулж, нийгэм даяар АН-ыг харлуулахыг хичээж ирсэн хүн яажшуухан л гуйж очсон юм бол гэхээс яс хавталзахын зэрэгцээ инээд бас хүрнэ. Тэр тавхан хоногийн өмнө “Б.Хурц хаана нэр дэвшинэ. Би тэнд нэр дэвшинэ” хэмээн алж хядахдаа тулж байсан бол өнөөдөр түүнтэйгээ хөтлөлцөөд нэр дэвшихээр болж байгаа нь эмгэнэлтэй.
Хамгийн наад зах нь АН-ын нэр хүнд Баянзүрх дүүргийн хэмжээнд чамгүй сайн байхад нь сонгуулийн кампанит ажлын үеэр нурааж, саналыг нь хувааснаар МАН-аас нэр дэвшигчид хол тасархай ялалт байгуулсан. Өөрөө ч ялалт байгуулж чадалгүй МАН-д л гавьяа байгуулж өгсөн хүн. Тухайн үед МАН-ын нэр дэвшигчдээс хамгийн муу рейтингтэй Э.Бат-Амгалан 30870 хүний санал авч гуравдугаарт жагссан бол хоншоор дундуураа татуулсан Ж.Батзандан 19237 хүний санал авч, 10 гаруй мянган сонгогчийн тоосонд булуулж үлдсэн хүн.
Ийнхүү нэгэнт бодит нөхцөлтэй нүүр тулсан нэг муу улстөрч яах билээ. Нэг арга бодно. Тэр арга нь АН-ын саналыг хуваасан гавьяагаа үнэлүүлэхээр МАН-д хандсан. Ганцаараа ч биш аанай л гурван мандаттай Хан-Уул дүүрэгт өрсөлдөн, 12557 хүний саналаар наймдугаар байрт орж, 8000 гаруй сонгогчийн тоосонд булуулсан Лу.Болдтойгоо хамт очихгүй юу.
Ингээд Л.Болд Бельгийн хаант улсад суух Элчин сайдаар, Ж.Батзандан нь Австрали улсад суух Элчин сайдын зөвлөхөөр тус тус явсан. АН-ыг үймүүлж, МАН-ын ялалтад гавьяа байгуулсан шан харамж ингээд бас дуусчихгүй. Л.Болд өөрийн эзэмшил "Богд" банкандаа ипотекийн зээл олгох зөвшөөрөл авсан, Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө банк руугаа шилжүүлсэн гэх хэрэг нь МАН-ын хар дансанд одоо ч байгаа.
Харин З.Батзандан нь Г.Аюулгүй гэх нөхрөөр дамжуулан, Капитал банкнаас хоёр компаниар дамжуулан 12,6 тэрбум зээл авсан нь төлөгдөөгүй. Түүний авсан энэ зээл нь Капитал банкийг дампууруулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэх шалтгаан нь мөн МАН-ын хар дансанд байгаа.
Тэр гэхдээ Л.Болд шигээ чимээгүй яваад өгөөгүй. МАН-аас илүү том шан харамж нэхсэн учраас ахтайгаа хамт аавынд морилсон болов уу. Ах намынхан энэ зэргийн улстөрчийн шуналд хэрхэн цэг хатгахаа мэдэлгүй л яахав. Түүнээс бус Ж.Батзандан тэнд байгаа МАНАН дэглэмийг устгах гээд, шударга ёс тогтоох гээд байгаа хэрэг огт биш. Хэрвээ үүний төлөө зорьсон бол одоо Ц.Элбэгдорж ба түүний нөхдийн зурсан МАНАН-д очихгүй л дээ. Саяхан л “Ц.Элбэгдорж хийгээд МАНАН мафийн эсрэг тэмцэнэ” хэмээн цээжээ дэлдэж байсан хүн ингээд МАНАН-гийнхаа хатавч бараадлаа.
Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол улс төрийнх нь хувьд унаган гэж болох Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвших нөхдийн нэрс тодорч, асуудал нэгэнт дууссан гэнэ. Тэгэхээр ав гэснийг нь аваад л азаа үзэхээр явж байгаа нөхөр. Уг нь улс төрийн барууны магнай АН ийн шүлсээрээ булж явсан нөхрийг босгоо давуулж байгаагаасаа ичих ёстой байв. Үнэхээр л ёс зүйтэй улстөрч байсан бол Ж.Батзандан ч ичих ёстой байв. Ядахад л нэр дэвшээд, саналыг нь гуйгаад очих сонгогчдоосоо ичмээр юм. Үүнээс харахад АН ч хогийн сав болж, Ж.Батзандан ч хог болжээ.
С.ДАНЗАН
Сэтгэгдэл18
Шинэ гэгч нам МАНын Нямбаатарын гар хөл нам болсон.Гишүүдийн 80 хувь нь АНыхан. Энэ нам байхгүй боллоо.
ХА ХА. ЭНЭ С.ДАНЗАН ГЭХ МАНАН МАФИЙН БУУНЫ НОХОЙ БАТЗАНДАНГ ХАРЛУУЛАХ ГЭЖ ЭЗДЭЭСЭЭ ЭЭЛЖИТ УГААДСАА АРАЙ ӨТГӨНӨӨР АВСАН БОЛОЛТОЙ! БАТЗАНДАН АН-ААС ГАРСАН ШАЛТГААН НЬ ТУХАЙН ҮЕД АН-ЫГ МАНАН МАФИЙНХАН ХУВЬЧЛААД АВЧИХСАНД Л БСАН ЮМ. БАТЗАНДАНГ АН-Д БУЦААД ИРЭХЭД НЬ МЭДЭЭЖ МАНАН МАФИЙНХАНЫ ДАРАЛТ НЬ ИХСЭЖ, ХАР ДАРАН ЗҮҮДЭЛЖ, НОЙР НЬ ХҮРЭХГҮЙ ЗОВЖ БГААГ ОЙЛГОЖ БНА Л ДАА. ОДОО ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ, ТЭЭ! ХА ХА
Женкогийн нохой эзэндээ очиж явна .АН саад байх ч юмгүй
МАН аа дарж авахын нэгдэж нийлэх нь зөв дөө
Энэ лалрыг яая даа байз
Хүн хог
Батзандан тэнэг Үндэсний эвсэлд очсон бол дээр байсан юм ! Номт хүлээгээд л авна тэрэнд хүн хэрэгтэй !
Tneg gar
Шинэ намын удирдлага тэр чигээрээ МАХН болсон болохоор АН намтайгаа нэгдсэн байх.
ХОГ БАТЗАНДАН АН ОРВОЛ УЛАМ МУУХАЙ БОЛНО. НААД НОВШ МАНЫ ДААЛГАВАРТАЙ .
ХОГ БАТЗАНДАН АН ОРВОЛ УЛАМ МУУХАЙ БОЛНО. НААД НОВШ МАНЫ ДААЛГАВАРТАЙ .
Шинэ намдаа тууштай байсан нь дээр дэ,
АН Батзанданг нь урьсан гэсэн. Аргагүй дээ. Сайн улс төрч шүү.
Шинэ намаасаа гарсан нь туйлын буруу сонголт,нэр хүндээ алдлаа,боломжоо алдлаа шинэ нам ард иргэдийн дунд асар их нэр хүндтэй байгаа шинэ ирээдүй ирж яваа гэж харагдаж байгаа шүү.Өөрөө Унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ.
Удмаараа хүн хогууд гэсэн
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
энэ намын нэрээр жагсаалтын 1, 2, 3 -т бичигдэх хүмүүст л бөөн баяр байх даа. батзандан, болд нарын байгуулсан намын бэлэн хоолон дээр ирээд одоо нэг бялуу идчих өчүүхэн жижиг бодолтой хүмүүс л баярлаж байгаа. энэ намаас тойрогт нэр дэвшээд ялчих хоншоортой аавын хүү байгаа юм уу? хэдэн шалдан гуянууд л байгаа байх.