Сэлгэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, цахилгаан эрчим хүчний гурван дэд станцыг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дууссан. Тэгвэл өнөөдөр тус дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг ХБНГУ-д үйлдвэрлэсэн "Liebherr" брэндийн барилга нураалтын тусгай зориулалтын R940 экскаватороор буулгаж байна. Уг экскаваторыг өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан бөгөөд 7 давхарт буюу 23 метрийн өндөрт хүрч ажиллах боломжтой Монгол Улсад ганц байгаа механизм юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Голын голдирол өөрчлөн барьсан объектуудын буулгаж, үерийн даланг хүчитгэх ажлууд үргэлжилж байна. Сэлбэ голын хамгаалалтын бүсэд ААН-д газар олгосноос үүдэн тус голын урсац боогдож, голдиролд өөрчлөлт орсон.
Голын голдирлыг өөрчлөн барьсан барилгыг нурааж дууссаны дараа голын урсцыг нэмэгдүүлнэ. Мөн 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийнэ.
Голын сав газар дагуу хууль зөрчиж барилга барьсан ААН, иргэд үерийн уснаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тавьж буй шаардлагыг цаг алдалгүй хүлээж авч, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэдгийг хэлэв.
Сэтгэгдэл6
С аутлетийн урд сэлбэ голын дээгүүр гарсан төмөр замын гүүрийг 50 жил хураагдсан ёроолын лаг шавараас цэвэрлэж чөлөөлөөчээ.
Өнгөрсөн үерээр усны төвшин нь гүүрийн дам нуруунаас нэг метрээр өндөр давсан тул усны түрэлт ихсэж хажуугийн далангаа сэтлээд хүүхдийн паркийг дайран урсаж бхйсаг
хүний өмчийг дураараа нураагаад л. Яах гэж анхнаасаа зөвшөөрөл өгсөн юм ер нь. Тэр зөвшөөрөл өгсөн хүмүүст хариуцлага тооцмоор юм. Мунхаг ард иргэж нь буулга нураа улсын орлого болго гээд орилохоос өөр юм байхгүй. Большевикууд шиг хүний бүтээсэн юмыг нураагаад хураагаад байж дээ одоо
Одоо Улаанбаатард нурааж л зай гаргана даа, өөр замгүй
Yer ni mash olon yum nuraaj taarah ni de Uursdiin ger baishin surguuli bugdiin nuraatsvaasan deer yum bishuu Baigal baigalaaraa baina biz
mongolvhuud ch hulgailj, nuraah, evden suitgehedee nugasgui sain daa.