Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх, зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр Засгийн газар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулсан юм.
Хүн амын орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 нь байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.
Нийслэл Улаанбаатар хотын 50.1 хувь буюу 216,989 өрх нь гэр хорооллын бүсэд амьдарч байна. Энэ нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлээд байна. Иймд Улаанбаатар хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулж, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд иргэдийн орон сууцжуулах, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх, анхаарал хандуулах шаардлагатай байна.
Улсын хэмжээнд 29.1 мянган айлын орон сууц олон нийтийн нээлттэй зар дээр борлуулагдаж байгаагаас 66.0 хувь буюу 19.2 мянга нь шинээр ашиглалтад орсон, 34.0 хувь буюу 9.9 мянга нь хуучин орон сууц байна. Мөн 2024-2025 онд нэмэлтээр 37.3 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орохоор барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байгаа нь 2024-2025 онд нийт 66.4 мянга айлын орон сууцны нийлүүлэлт үүсэхээр байна. Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл нь төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас бий болж буй орон сууцны нийлүүлэлтийг зах зээлийн зарчимд нийцүүлэн хадгалах, үр өгөөжтэй ашиглах, зорилтот бүлгийн иргэдийг хүртээмжтэй хамруулах тогтолцоог бий болгох болон 2013 оноос Монголбанкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэх, тус хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээнд нийцүүлэн цаашид тогтвортойгоор үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилготой юм.
Сэтгэгдэл8
Мөрөөрөө зах зээлийн зарчмын дагуу эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагдан тогтвортой байсан орон сууцны үнийг Засгийн газар дандаа хажуугаас орж элдэв хачин чамин нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэн зохиомол эрэлт бий болгон хөөргөдөн бусниулж гай болох юм. Сонгуулийн өмнө сонгогчдын саналыг авах зорилгоор ийм юм хиййхээ боль. Нийслэлийн захын гэр хорооллуудад дэд бүтэц тавиад л өгчих. Тэгвэл зах зээл засаг засаггүй өөрөө зохицуулаад хийчихнэ. Дагаад орон сууцны үнэ ч буурна.
оройтож хийж байна
Данхын засгийн газрын сайд Ногоон Чойжоо барилга барих уу үгүй юу үнийг буулгах эсэхийг шийднэ. Энэ хоер гахайд түй ч хамааралгүй..
Hiigeegyi yumiig chini hiij sanaachilaj baina?....Boloo bis yy?yrid ni hen ch dyygaraagyi suu dee!!gelegnyyd ee!!hiij baigaa hynryy yasan ikhe muu ygeen chachdag tenegyyd be?...Elebgdorj doo heleh chini yasan yum be?....
Hiigeegyi yumiig chini hiij sanaachilaj baina?....Boloo bis yy?yrid ni hen ch dyygaraagyi suu dee!!gelegnyyd ee!!hiij baigaa hynryy yasan ikhe muu ygeen chachdag tenegyyd be?...Elebgdorj doo heleh chini yasan yum be?....
монголын ардын намын дарга Оюунэрдэнэ гэдэг хүн нөгөө хуримтлалын санг барьцаалж бүх өрхийг орон сууцжуулахаар шийдэж. энэ талаар өмнөх 8 жилд ганц ч үг хэлэхгүй байж байгаад сонгуулийн өмнө яриа эхлэхээр үнэмшил төрөхгүй бас нэг шилний цаанаас чихэр долоолгох гэдэг нь болж байгаа пм бишүү. За орон сууц барих МАН-ын компаниудад ашигтай байж гэтэл энэ их орон сууцыг цахилгаан дулаанаар ханга боломж монголд лав ойрын 8 жилд бүрдэхгүй болов уу. мөн л Оросоос тогоо өндөр үнээр авч оросд хөрөнгө оруулах нь байна ш дээ. Энэ нөгөө зөвлөх ахынх нь зөвлөгөө байж мэднэ. мөн метро агаарын дүүжин гүүр_ малчдад зээл өгж улс 80 хувийн даах гэх мэтээр санал авч болох бүх чиглэлээр амлалт гаргаж байгаа нь сонгуулийн хууль зөрчсөнт тооцогдож МАН-ыг энэ удаагийн сонгуулиас хасах шалтгаан болж 7-рсарын 1 давтагдахыгсануулж байна шүү
fb-ээр оюукын рекламыг нэг ч хараагүй шүү. пүрэвдорж хэн хэн гэчихвээ. нэг ч үзсэнгүй. хайран олон сая доллар. батшугар юу чив дээ. бас олж харсангүй. нэг ч гараагүй шдээ. өөр хэн хэн гэлээ. фб-р гараагүй. бусдын нэрсийг тогтоосонгүй. гарч ирдэггүй юм чинь.
дууны клип тооцох юмуу, тэрийг харсан, уб ярьж хальт, гэхдээ нээж үзээгүй. бүгд хүмүүсийн share. төлбөртэй нь сурталчилгаа нь биш. пд, дамбий гэлүү сурталчилгаар яадын. гарахчгүй.