Манзушир бурханы мэндэлсэн өдрөөр гурван өдөр "дээдийн номын хур" хэмээх арга хэмжээг зохион байгуулж буй “Монгол уншлагат төв" болон "Монгол үндэсний уламжлалт зан өргөө''-ний тэргүүн П.Сүхбат ламтай уулзаж ажил үйлсийнх нь талаар товч ярилцлаа.
-“Монгол уншлагат төв” ТББ-ын зорилгын талаар яриагаа эхэлье.
-Манай төвийн зорилго бол яруу монгол хэлээрээ бурхны сургаалийг уншиж, утга төгс үгийн чадлаар хүмүүсийн оюун санааг ариутгах зорилгыг агуулсан.
Үг бол оюун ухааны шим тэжээл хоол болж чаддаг ойлголцолын хамгийн хүчирхэг толь шүү дээ. Манай төв 20 жилийн өмнө “Бид хамтдаа” уриалгыг тунхаглаж оюуны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж байсан.
Энэ хөтөлбөрийн гол зорилго нь аливаа хүмүүн дотоод оршихуйтайгаа ижил давтамж хэлбэрт оршиж байдгаа ямагт ухааран өөрийгөө зөв залж явах ёстойг л бид номлосон. Үүнийг хүмүүс эс хүссэн ч 15-20 жилийн дараа гэхэд яах арга үгүй хүлээн зөвшөөрч, өөрсдийнхөө дотоод эрчим хүчийг чагнаж, ухаарлаа зөвөөр залах нь хэвийн үзэгдэл болох болно.
-Манзушир бурханы мэндэлсэн өдрөөр 3 өдөр ном хурж байгаа гэл үү?
-Оюуныг дээдлэгч хүмүүн, билэг билгүүнийг дээдлэгч, мунхагийн харанхуйг билгийн илдээр таслан цавчигч зөөлөн эгшигт буюу Ман-зушир бурханы тэмдэглэлт энэ өдөр нь жил болгоны зуны эхэн сарын таванд тохиодог юм. Энэ үеэр хүн ардынхаа сэтгэл оюуныг сайн сайхны төлөө дуудан ариусгах дээдийн номын хурыг буулгаж байгаа юм. Энгийн аргаар бясалгалыг ойлгуулахад чиглэгдсэн аргыг сонголоо.
Хүн ойлгохгүй хэлээр уншаад байвал мухар сүсэгт автах нь дамжиггүй шүү дээ. Үүнд л бидний “Монгол уншлагат төв”-ийн утга агуулга оршиж байгаа юм. Нэг ёсондоо хий, дасгал, энгийн яриа,
бясалгалын аргаар ойлгуулна гэсэн үг шүү дээ.
Аливаа хүн оюуны тэжээлтэй бөгөөд, хоол тэжээл эрчим хүчнийхээ 90 хувийг хий байдлаар авдаг. Үлдсэн 10 хувийг нь ус хоол хүнснээс авдаг гэж ойлгох хэрэгтэй л дээ. Эрчим хүчийг өөрсдөө бясалгаж, зохиролдох чадвараа өндөржүүлэхийн тулд байгаль ертөнцтэй эвсэн зохицолдож, орчноо ямагт цэвэр ариун байлгах ёстой юм.
Одоо бид Бумбын эринд шилжээд байна. Өмнөх эрин бол аргын чанартай хийгээд, хүч чадлын билэгдэлд оршиж ирсэн. Бумбын эрин бол оюун ухааныг дээдлэн шим тэжээл өгөхийн зэрэгцээ, эвсэн зохицох, өвчин зовлон, уур бухимддаас ангижрах, оюун ухаанаа төгс хөгжүүлэн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд туслах хийгээд бүхнийг номын гэрлээр ариусгах эрин гэж ойлгож болно.
Манай төвөөс зохион байгуулж буй номын хур буулгах энэ үеэр ямар ч шашин шүтдэг хүн бидэнтэй нэгдэн даган баяс ч болноо. Энэ нь ямар ч хүнд бидний ном хамааралтай гэдгийг хэлэх байна.
Мөн энэ үеэр 23-40-өөс 1-00 цагийн хооронд хойд зүг рүү харж ном дор, багш дор, бурхан дор чин сэтгэлээсээ хүслээ шившин мөргөл үйлдэх аваас 4800 галбад үйлдэгдсэн муу заяаны хилэнц нүглийг ариусгаж, сайн сайхан хүслийн гэрэлд таны сэтгэл цэвэршин хамгаапагдах болноо. Энэхүү ариун ёсны номлолын судар нь Бодалин ордны нууц агуйгаас олдсон хүн төрлөхтөний сайн сайхан үйлсэд зориулагдсан авралын судар юм.
Б.Цэрэнжамц
Сэтгэгдэл0