МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сониноос МАН-ын түүхэн товчооны өгүүллийг бүрэн уншиж, улмаар МУИС-ийн эрдэмтэн багш нарын хамтын бүтээл “Монгол Улсын түүх”-ийн хамгийн сүүлийн үеийн гурав дахь хэвлэлийн номыг судлаж үзээд МАН, МАХН гэх улс төрийн томоохон үзэгдлийг ойлгож доорх бодрол төрснөө эс нуун МАН-ын гишүүний бодол саналаа нийтийн хүртээл болгоё гэж бодов.
Бид бүтээсэн агуу түүхээ мэддэггүй, уншиж судалдаггүй явснаас ихээхэн түүхийрч түүртэж явжээ гэх гэмшлийг ч энд дайхыг зорив. 1921 онд Монголын анхны хувьсгалчдын татсан түүхийн шан буюу МАН гэх улс төрийн ууган намыг үндэслэн байгуулсан тэрхүү нийгмийн том үйл хэрэг хоцрогдсон, харьд хараат асан монгол хүний оюунд өнгөрсөн зуунд түүхийн том эргэлт авчирсан явдал байлаа. Түүх гэдэг түгээмэл агуулгатай, том үйл явдал. Тийм болохоор 1921 оны ардын хувьсгалын үр дүнгээр Монголын хувьсгалчид нийгмийн улс төрийг жолоодогч чадамж нь гагцхүү тухайн улсын улс Төрийн намын бодлогод орших ёстойг олж харж, улс төрийн ууган хүчин МАН байгуулснаас хойш түүний нийгэм улсдаа гүйцэтгэсэн бодлогын түүхээс харахад цаг хугацааны хувьд МАН нэрээр 15 жил, МАХН нэрээр 85 жил Монгол хүний хөгжлийн тухайн цаг үеийн бодлогыг тодорхойлон чиглүүлж улмаар улс төр, нийгэм эдийн засгийн бүхий л амьдралыг удирдаж ирсэн түүхэн замналыг үгүйсгэх аргагүй юм. Энэ хоёр нам ийнхүү алдаа онооны дэнсэнд монгол хүнтэйгээ хамт амьдрал туулсан тэр түүхийн үнэнийг бид мэдэх билээ. Тийм болохоор аливаа улс төрийн намын гол асуудал нь нэрэндээ ч биш, бүтээсэн түүхэндээ оршдог юм байна гэх ойлголт бат нот тогтож ирсэнд хамаг учир байдаг ажээ. 1921 онд манай анхны манлай хувьсгалч хөвгүүдийн санаачлан бүтээсэн МАН 100 жилийнхээ түүхэнд гаднын түлхээс, цаг үеийн харь бодлогын уршигт дагавраар өөрийнхөө нэрэнд “Хувьсгалт” гэдэг үгийг нэмж хэрэглээд бүтээсэн түүх, явуулсан бодпого нь тэр үгнээс үүдээд ард түмэнд учирсан хохирол юу билээ гэх асуудал тавиад хариулахыг оролдвол тийм ч их хор хохиролтой түүхийг, 1937 оны хэлмэгдүүлэлтийг эс тооцвол олж чадахгүй нь түүхийн бас нэгэн үнэн болов уу. Гэхдээ түүхийн шалгарал, цаг үеийн эргэлт, хувь заяаны тавилан, туйлшрал талцлын үр нөлөөгөөр МАН маань 2011 онд гишүүдийнхээ саналыг үндэслэн хувьсгалт гэх үгээс дайжиж анхны нэр МАН-аа эргүүлэн хэрэглэсэн нь бас нэгэн томоохон түүхэн үзэгдлийн нэг хэсэг билээ. Энэ нь ч зөв байсныг одоогийн бидний бүтээж яваа МАН-ын улс төрийн бодлогын алсын хараа нотолдог юм.
Бүхэл бүтэн 100 жилийн улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааныг багтаан хөгжүүлсэн түүхтэй үндэсний ардчилсан үзэл, хүн төв, нийгмийн чиг баримжааг өөрийн үзэл баримтлалдаа тулгуур зорилгоо болгосон зүүн төвийн социал-демократ МАН анхны нэрээ буцааж хэрэглэсэн тэр түүхийг зөв буруу гэж мушгин үнэлж дүгнэн талцан хуваагдсан тэр үеииг бидний бүтээсэн бас нэгэн томоохон түүхэн үе гэж хэлбэл зохилтой биз.
Одоо МАН, МАХН-ын 100 жилийн түүхэн үед аль алийг дэмжигч гишүүд бид ийнхүү бүтээсэн түүхээрээ бахархахын зэрэгцээ цаашид бид яах ёстой вэ гэх асуултад ул суурьтай эргэлт буцалтгүй дүгнэлт хийх цаг үе тулгарч байгааг хэлэх гэсэн хэрэг. Тэр юу вэ гэвэл, монгол хүн тэр аяараа эвлэрлийн жишиг тогтоож ажиллах зарчим бодсон ч ардчилал шинэчлэл, зах зээлийн гэх дасаагүй хатуу ширүүн, хахир бас сургамж дүүрэн туулсан 30 гаруй жилийн зам мөрөө бодсон ч Монгол Улсад үүссэн анхны улс төрийн хүчин дотроо хуваагдал үүсгэж, МАН, МАХН болж, улс төрийн “шогийн үзэгдэл’’ тавьж тоглох үе дууссаныг хэлэх гэсэн юм. Иймд түүх дурсаж, түүхийрснээ магтаж, бас шоглож, түүний зөв буруу гэхгүй түүхийн ээдрээт замыг туулахдаа нэрэндээ тохируулан зохируулж, улс эх орноо хөгжүүлж ирсэн хэн ч маргашгүй сайн жишиг бүтээсэн түүхэндээ захирагдан МАН, МАХН хоёр эвцэн зохицож эвлэлдэн нэгдэж, эргэж нийлэх тэр замыг сонгохыг бидний амьдарч байгаа нийгэм, залгамж залуу үе маань шаардаж байна гэж мэдрэх цаг үе тулгарчээ. Бид үзэл нь нэг, үйлс бүтээсэн түүх нь нэг л өрх гэр бүл, гал голомт хана туурга нь дэндүү бат, гагцхүү цаг үеийн ээдрээт зөв эргэлтийн хувь заяагаар нэр салган салж салангид атлаа үйлс үг нэгтэй явсан тэр харалган, хачин түүхээ эргэн харж, үзэл нэгтэй мянга мянган гишүүн дэмжигчдийнхээ хамтын их хүсэл, ашиг сонирхолд тулгуурлан, МАН, МАХН гэх улс төрийн нэршлээ нэг цэг дээр авчирч хойч үедээ өвлүүлэн хүлээлгэж өгөх нь энэ цаг дээрээ амьдарч байгаа ахмад үеийнхний хүсэл бодлын нэгдэл мөнийг энд хүсэмжлэн хэлье гэв. Иймийн тул 1921оны анхны нэршил дээрээ нэгдэн төвлөрч, 100 настай ууган улс төрийн хүчний хамтын их зөвшил санал дээр тулж түшин Монгол төрийн тулгуур хүчин, хүний нөөцийн их чадамжид суурилж, нэгдэн нийлж, Монгол Улсынхаа ардчилал шинэчлэл, тусгаар тогтнол, зах зээл хамтын их нэгдлээр хүчээ нэгтгэн хөгжлийн шинэ замаа сонгон хөгжих тийм цаг үеийг биднээс шаардаж байна. МАН, МАХН нэгдэж, хамтарч ажилласны ач тус холбогдлыг тухайн намуудын удирдлага бус, монгол хүн хүртэнэ гэдэгт итгэж байна. Үүний тулд МАХН анхны нэр болох МАН-аа эргүүлэн авч хэрэглэх нь түүхийн үүднээс зөв, МАХН салж тусдаа гарч бие даасан нам болсон нь ч бас зөв гэх хоёр талын зөв асуудал дээр харилцан зөвшилцөж олон мянган гишүүнээ хүндэтгэн, нэгдэн нийлж, нягтран зузаарч, дараагийн 100 жилийн сайн түүх бүтээе хэмээв. Үүний тулд хоёр нам нэгдэх цаг ирлээ. МАН нь МАХН-ын албан ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл минь тул нэгдэн нийлэх цаг ирлээ гэж давтан хэлье.
Ц.ЯДАМСҮРЭН
/МАН/МАХН/-ын 1981 оны гишүүн/
Сэтгэгдэл0
Чөтгөр нарийн ширийндээ л байдаг. Ямар тохиролцоонд энэ хоёр хүрснээс бүх юм шалтгаална.Хэрэв Энхбаярын МАХН 5%-с илүү эрх мэдэлтэй болбол тэгээд буруу замаар будаа тээлээ гэсэн үг болж МАН өөрөө эвгүйтнэ.
за ёстой ман мафижсан нам шүү махн цэвөр хүмүүс ман нь харин махн аа бохирдуулна уу гэхээс махн нь ман ыг яавч бохирдуулахгүй учир нь махн д нэг ч олигархи офшорчин байхгүй нам шүү
АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ЗАРЧИМ Ч ГЭЖ БАЙХГҮЙ БОЛЖЭЭ ХӨӨРХИЙ ИЧИЖ АМЬДАРЦГАА
1937 оны хэлмэгдүүлсэн хэлмэгдсэн гэх хүмүүс хоюулаа алга даа амьд байсан бол нүүрцүүлээд шүүх байлаа АН намд байгаа хөгшчүүл нь ардын намдаа орж ирээ Хөгшин хүн залуучууд биш америк англи ардчилал гэж хөнгөндөө хийсч хөлөө гэдсэндээ хийлцсэн хөтөлбөр үзэл байхгүй хөх монголоо сүйтгэсэн хүмүүсийг дагаж "хөгсөж" гүйгээд юугаа хийнэ олон түмнээс онцгойрч эргүүтэй мал шиг "захалж" яваад украйны чонод баригдана
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна. Гэвч монголын ард түмэн тэнэг биш учраас хэн нь хэн вэ? гэдгийг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын нэн хариуцлагатай албаа короновирусын ид дэгдэлтийн тэр хүнд цаг үед хаяад зугтсан тэр өдөр мэддэг болсон, ялагдаг болсон. Монголчууд тэр өдөр ер нь хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болох юм байна, хэнийг ерөнхийлөгчөөр сонгож болдохгүй юм байна гэдэг сонголтоо нэгэнт эргэлт буцалтгүй хийчихсэн. Одоо
Орос буриадууд яаж ч хичээсэн Женко Монголын ерөнхийлөгчөөс ховхроно.
Эрх баригч намд маань салхи орж байгаа нь сайн. Нэг үе мананд хутгалдаж бохирдох шахсан нам хачиг хувалзнуудаасаа салахад энэ салхи их нэмэр болнодоо гэж найдаж байна.
Хувалзнаасаа салах дахиад хувалзууд хүчээ нэгтгэж байна
өвөө зүгэр л цайгаа уугаад сууж бай.
Энхбаяр гэдэг хүн ийм л өчүүхэн байсан байна даа нөгөө шудрага ёс хаачив МАН+МАХН одоо бол юуч өөрчлөхгүй угаасаа та нар нэг л байсан Энхбаярын карер ингээд дуусчээ
зөв юман дээрээ хүрэлсүх энхбаяр 2 нэгдэж чадна байх энэ бол эцсийн найдвар энхбаяр болон махн том зорилтуудаа мартахгүй итгэж болно гагцхүү ман ынхан тууштай байх хэрэгтэй
Нам гэдэг бүлэллэлийг сонгож улс орноо удирдуулах гэсэн тогтолцоо монгол орныг сүйрлийн зам руу явуулж байгааг сүүлийн 30 жил харуулж бн. Хулгайч луиварчид бүлэглэн намуудын толгойд гараад өөрсдийгөө сонгуулж эрх мэдэлд хүрээд хулгайгаа ( ждү газрын наймаа лицэнз авилга тэндэр гм ) эрх мэдлээрээ хамгаалуулж монгол улсыг устгаж бн. Нэг боловсролтой сайн залуу засаг даргаар сонгогдоод юу хэлсэн гэж та нар бодож бн? Энэ 4 жилд насаараа идэх хөрөнгөө олж авна. Тэгэхээр энэ сонгуулийн тогтолцоо ямар ч хүнийг шууд хулгайч болгодог. Бусад оронд хүн ам ихтэй газар энэ нам гэсэн тогтолцоо тохирно. тэнд шүүх цагдаа ямарч намаас хамааралгүй ажилдаг учир. Энэ сонгуулын тогтолцоог монгол улсын онцлогт тохирсон тогтолцоогоор солихгүй бол эцсын дүндээ бүх юм хэмжээтэй учир монгол улсын нөөц (substanz) дуусч монгол гэж улс байхгүй болж төгсөнө. Энэ дэлхий дээр хүчирхэг байсан боловч сөнөсөн улсын жишээ хангалттай байдагыг анхааруулж байна.
. Нам нэртэй энэ хулгайчмдын бүлэглэлүүдийг ард түмэн ойлгоод дэмжихээ больсон учир эхнээсээ сүйрч эхэлж бн. Энэ нам нэртэй бүлэглэлүүдийн толгойд төрөөс хулгайлж төрсөн тэрбумтангууд л байдаг. Тэд ард түмэнд улс эх орондоо юу ч хийгээгүй хиихч үгүй. Насаараа төрд ажилсан улс төрд байсан энэ хулгайчид тэрбумын байранд амьдраад ард түмнээ тохуурхаад тэнэгийг нь дуудаад явж бн. Одоо Ан ын сонгуулд дараагын хулгайчууд их мөнгө төлөөд эрх тушаалд очих гэж өрсөлдөж бн. Ард түмэн удаан боловч одоо ухаараад энэ нам гэсэн бүлэглэлүүдыг түүхийн тавцангаас зайлуулж бн. эхний ээлжинд АН. Дараагынх нь МАН. Маныхан ингэж сүйрэх гэж байгаагаа ойлгоод МАХН тай нэгдэх гэж аврал хайж бн. Одоо монгоын ард түмэнд ямар замаар эх орончдоо сонгож энэ сүйрлмйн аюуулаас эх орноо аврах замыг хайх шаардлага ирлээ.
нэгдсэнээс уствал хэрэгтэй байх
ардчилсан нам засаглаж чаддаггүй ман махн бол зохион байгуулалт сайтай намууд махн цэвэр нам ман ньолигархжсон нам одоо ман нам л цэвэршиж чадах хэрэгтэй байна уул нь сайн цэвэршиж чадаад махн тай хэл амаа олоцох том зорилтуудаа нийлж хэрэгжүүлэх харэгтэй байнаа өөр ямар ч нам чадахгүй зөвхөн ман махн 2 олигтой байх эцсийн найдвар ман нам ын нар хүнд муу байгаа шүү
Ямар үзэл бодолтой хэдэн нам байсан ч эцсийн үр дүн монгол эх орныхоо төлөө ард түмнийхээ төлөө гэсэн нэгдсэн үйл ажиллагаатай байх нь зөв Зүг зүг рүү харлаа гээд юу ч хожихгүй
Нэгдэл ч гэж дээ.Энх баяр гуай гоомо юм хийж байна даа.Нөгөөх нь мурина.Гол санаа нь Ганбаатарыг нэр дэвшүүлэхгүй байх юмаа хийж байна.
Амжилт хүсье. 30 жилийн сэжиг хүрэм завхралыг эцэслэж Монгол улсад шударга,зөв,бүтээн байгуулагч нийгэм байгуулах үйлсэд тань амжилт хүсч ерөөе.Монгол ялна.
махн ман 2 бол энэ гаж тогтолцоог засья гэдэг дээр санал нэгдэж байгаа бас байгалийн баялагийг ард түмний дундын өмч болгоё гэдэг дээр нэгдэж байгаа бас шүүхийг шударга болгох дээр нэгдэж байгаа энхбаяр зүв зүгээр гүйгээд очихгүй хүн бид энхбаярт бол итгэж байна гагцхүү ман олигархуудаасаа яаж салах хүрэлсүх үүнийг хийж чадахуу гэдэг л байна хэрэв чадвал энэ нэгдэл ард түмэнд маш их тус болж монгол орон энэ гаж тогтолцооноос салж мэдах юм
Инээд ханиад
Энхбаярын хувьд энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай нэгдэж ороод өөрийн байр суурийг бэхжүүлж аваад хонгилын үзүүрийг угд нь тултал устгах,үгүй хийж санаагаа амраах ганц зам л үлдсэн одоо түүнд хугацаа байхгүй болсон. Сайн ашигла,хариугаа ав!!!
uhsenii nam gej hulgaich luivarchid
2 нам нэгдэж байгааг дэлхийн соёлт ертөнцөд сайшааж үздэггүй муу юмнууд хам болж хувирч байна гэж үздэг аж !!!
Ман махн хоёулаа зайл
Энэ бол нөгөө мөнхийн дайсан байхгүй харин мөнхийн эрх ашиг байдаг гэдэгт л очиж бна.МАН-ын олигархуудыг хүлээн зөвшөөрч суудал наймаалцах замруугаа оровуу.Энэ бол МАН нь МАХН-ыг сонгуулийн үед ашиглах өгөөш ч байж магадгүй.
Үхсэн баас. Ман махн- аас болж залуус хөгжөөд бгааг мэдэх ч үгүй юм бна. Хэдэн бөгс гутал долоосон мөнгө гэвэл нохой шиг хуцаад ч гүйх эргүү хэдэн юмнуудыг хөөргөж төрийн албанаар дүүргэж самарч бж. Зайлаач дээ