
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Австрали Улсад 54 оюутан суралцаж байна.
Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Австралийн их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтад Австралийн Үндэсний их сургууль, Сиднейн их сургууль, Күинсландын их сургууль, Шинэ Өмнөд Уэльсийн их сургууль, Монашийн их сургуулийн оюутнууд оролцож, сонгосон мэргэжил, хичээл, тэтгэлгээр суралцаж буй өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, тэтгэлгийн талаарх санал бодлоо илэрхийлж чөлөөтэй ярилцлаа.
Элчин сайд Д.Даваасүрэн сурлага хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ манлайлан Улаанбаатар хот, аймаг сум, дүүргээс шалгарсан шилдэг суралцагч оюутан залууст баяр хүргээд, энэ алтан боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, эрдэм номдоо шамдан, Австрали Улсын соёл, ёс заншил, хууль дүрмийг чанд мөрдөж суралцахын сацуу сургуулиа амжилттай төгсөн эх орондоо эргэн очоод улс орныхоо төлөө хүчин зүтгэж, хөгжил дэвшилд нь үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Австрали Улсын Сиднейн их сургуульд 28, Австралийн Үндэсний их сургуульд 1, Күинсландын их сургуульд 5, Шинэ Өмнөд Уэльсийн их сургуульд 11, Монашийн их сургуульд 7, Баруун Австралийн их сургуульд 2 оюутан олон улсын харилцаа, бизнесийн удирдлага програм хангамжийн инженер, мэдээллийн технологи, өгөгдлийн ухаан, барилгын инженер, компьютерын шинжлэх ухаан зэрэг мэргэжлээр амжилттай суралцаж байна.
“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрийн хүрээнд 761 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Солонгос, Унгар, Литва, Энэтхэг, Вьетнам, Куба, Казакстан, Лаос гэсэн 19 улсын их, дээд сургуульд суралцаж байгаа
Сэтгэгдэл5
Та нарыг ёстой тархидаад буцаана. Монголдоо сурцгаа.
Еронхийлогч зевлехее сольмоор. Улсаа дорой гэж зарлахаа болих хэрэгтэй. Гадаадын сургуулийн маркетинг хиймээргуй бна!!!
Юм сурна гэдэг чинь олон бэрх асуудлыг давж гарах чадвартай, өвөг дээдсийнхээ гендээ тийм чадвар суучихсан хүмүүсийн ажил юм. Нэг муу монголын гөлөгнүүд сураад байдаг зүйл биш. Англи саксончууд олон үндэстэнг колони болгосон түүхтэй. Их мөнгө зарцуулж ийм олон гахай нарыг сургах шаардлага алга. Эхлээд ямар өвөө эмээтэй байсан эсэхээс нь асууж үз. Дараагаар нь монголд ямар гэгчийн тэсвэр тэвчээр гаргаж юу сурсан болохыг нь хар. Түүний дараагаар ганц хоёрыг сонгож сургах эсэхийг шийд. Монголын мөнгө хязгаартай новшнуудаа.
1990 оноос өмнө баахан шимэгч гахайнууд зөвлөлтөд сурсан тэглээ гээд ахиц бага гарсан. 1997 оноос хойш боловсролын зээлийн сангаас асар их мөнгө авч сурсан Улаанбаатарын дарангуйлагч нарын хүүхдүүд явсан, тэгээд тэд юуч сураагүй, бас зээлээ буцааж огт төлөөгүй. Одоо ахиад монголын мөнгийг ийм олон шимэгч гахайнуудыг сургах гэж дэмий зарж байгааг таслан зогсоо.1997 оноос гадаадад сурсан хүмүүс бол Улаанбаатар дандаа дарга хийдэг гахай нарын тооройнууд байсан гэдгийг хөдөөний малчин гаралтай миний бие сайн мэднэ. Монголын ард түмнийг мал мэт боолчилсон Улаанбаатарын гахайнууд олон биш.
66.181.187.212-д. Чи битгий юм мэддэг юм шиг худлаа хуцаад бай, орк минь. 1) Социализмын гэгдэх 1950, 60, 70, 80 онуудад манай улс ах дүү социалист орнуудад дээд мэргэжлийн боловсон хүчнээ үнэгүй бэлтгэж авсан юм. Тэрний хүчинд улс маань улс шиг улс болсон юм. Тухайн үеийн ЗХУ, Польш, Унгар, Зүүн Герман, Чехсловак, Югослави гээд дандаа манайхыг бодвол өндөр хөгжилтэй байсан орнуудад хэдэн мянган боловсон хүчнээ бэлдсэн юм. Мэдээж, дарга нар арын хаалгаар өөрийн хүүхдээ явуулах тал байсан. 2) 1997 оноос хойш Боловсролын зээлийн сангаар мөн олон хүмүүс уралдаант шалгалтаар тэнцээд ихэвчлэн барууны өндөр хөгжилтэй орнуудад сурсан. Дарга нар арын хаалгаар өөрийн хүүхдээ явуулах тал бас байсан. Бүгд тийм биш. Ихэнх нь өөрийн хүчээр яваад төгсч ирээд эх орондоо ажиллаж байна. Битгий орк зангаараа юм бүхнийг харлуулж гуйвуул!!!