sonin.mn
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр захирамж гарган,  Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Жанцанноровын Дамдинцэрэнд сахилгын шийтгэл оногдуулан, ажлаас нь халжээ.
 
Захирамжинд ажлаас халах үндэслэлийг : " Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх нийтлэг үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй" гэж тодотгосон байна.
 
Хэрэв албан тушаалаа урвуулан ашиглан, мөнгө хувьдаа завшсан бол энэ нь мэдээж гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.
Харин ёс зүйн хэм хэмжээг баримтлаагүй гэдгийг ямар үндэслэлээр дүгнэсэн нь хачирхалтай юм.
 Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга асан Ж.Дамдинцэрэн нь хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү бөгөөд Нийслэлийн засаг дарга асан Су.Батболдыг ижил хүйстэн гэх шуугиан дэгдэх үед яаран мэдэгдэл хийж, "Би тийм хүн биш, хэрэв тийм бичлэг байдаг бол дэлгэ" хэмээж байсан нэгэн билээ.
 
Э.Мягмар